Батлан хамгаалах салбар дахь өргөн хэмжээний авлигын хэргийг Хойд Солонгос Улсад илрүүлэн шалгаж эхэллээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Хойд Солонгосын эрх баригчдийн зүгээс тус улсын батлан хамгаалах салбар дахь авлигын асуудлаар өргөн цар хүрээтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хууль бус үйлдэлтэй холбоотой тодорхой нотлох баримт олж авсны дотор армийн хамгийн элит хүчнийхэнтэй холбоотой баримт ч байгаа гэдгийг Дэйли НК олж мэдлээ.

Дөрөвдүгээр сарын эхээр эхэлсэн энэхүү мөрдлөгийг Хойд Солонгосын Зэвсэгт хүчний Жанжин штабт шууд харьяалагддаг тусгай үүргийн ажлын хэсэг гардан гүйцэтгэж байгаа гэж арми дахь эх сурвалж мэдээлсэн байна.

Мөрдлөгийн явцад тогтоогдсон баримтаас үзвэл “байлдааны бэлтгэл сургуулилтанд оролцохоос зайлсхийх” нь арми дахь авлигын хамгийн түгээмэл хэлбэр юм. Түүнчлэн байлдааны бэлэн байдлыг шалгах чиг үүрэг бүхий офицерууд шаардлага хангаж чадаагүй анги, нэгтгэлийн удирдлагаас цагаан будаа, мах, тамхи зэрэг эд зүйлийг хээл хахуульд авч хангалттай үнэлгээ өгдөг байсан нь илэрчээ.

Армийн хамгийн элит хэсэг болох Долдугаар хорооны зарим офицерүүд авлигад холбогдсон нь хэргийг мөрдөж байгаа мөрдөгч нарыг хүртэл цочролд оруулжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.17] 2020-05-04 09:59:00

манайх бол үндэснийхээ баялаг аюулгүй байдалаа өгөөд авлига авна.цаазаар авхуулах газар их хуралд хүч үзнэ гэчихсэн баян гарууд тууж явна

Зочин [202.126.89.231] 2020-05-02 02:52:50

Avilgad tsagaad budaa ugvul manai avilgachid doromjilloo geed hugatsaagui tseregt huuh baihdaa

зочин [202.179.25.12] 2020-05-01 00:39:57

Анудариа чамайг мөн ч их хэлэх юм. Мэдлэг болосролоо дээшлүү гэж. Өргөн хэмжээтэй авилага гэж ямар юм байдаг юм? 0модон хэлтэй, тоншуулын тархитай.

Зочин [66.181.184.248] 2020-04-30 14:12:25

ZA KHUURKHIIS SHUUD TSAAZ , BANDGAR ER URSHUUKHGUY <

Зочин [59.153.113.160] 2020-04-30 13:15:06

Hoorhii avilga ni gesen chin mah tsagaan budaa ogvol avilgachid doromjilloo geed zodoh bailgyi

Зочин [202.55.188.83] 2020-04-30 12:53:51

за баахан хүн цаазлуулах нь дээ ум мааний б х

Зочин [103.229.120.113] 2020-04-30 08:55:54

Манайхаас их өөр авилга байна шүү цагаан будаа ч гэх шиг манайд ийм авилга өгвөл алуулах байхаа

Зочин [203.91.115.39] 2020-04-30 07:15:38

Bas avilga baidag baih ni

Зочин [71.204.217.43] 2020-04-30 19:13:41

Авилга үеийн үед байсан, байсаар ч байх болно.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.