Малчдад хоосон  горьдлого төрүүлж байхаар эртхэн үнэнээ хэл сайд аа

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Засгийн газар сар гаруйн өмнө нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөг гаргана гэдэг мэдэгдлийг хийсэн. Гэтэл өнөөдөр ноолуур зарим аймгуудад 40-50 төгрөгийн үнэтэй байна. Харин Сүхбаатарт 100 мянган төгрөгийн ханштай байгаа. Өмнөх жилүүдэд ноолуурын ханш аймгуудад ийм зөрүүтэй тогтож байсан удаагүй.

ЗАРИМ АЙМАГТ НЭГ КГ НООЛУУР ШУУДАЙ ГУРИЛЫН ҮНЭД Ч ХҮРЭХГҮЙ БОЛОЛТОЙ

Манай улс оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд энэ жил 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх тооцоолол байгаа. Гэвч үүссэн нөхцөл байдлаас үүдээд ноолуурын салбарт эрсдэл үүсч эхэлсэн бөгөөд малчид ноолуураа өгөхгүй 100 мянга хүрэхийг нь хүлээсээр байгаа. Монгол улсын хэмжээнд 300 мянган малчин өрх орлогоо нэмэгдүүлэх боломжгүй болчихсон бөгөөд банкныхаа зээлийг төлж чадахгүйд хүрчээ. Салбарын сайд нь “Ноолуураа хадгалж бай, нэг кг нь 100 мянган төгрөгт хүрнэ.” гэж горьдоосоор байсан ч зарим аймагт нэг кг ноолуур шуудай гурилын үнэд ч хүрэхгүй бололтой. Ноолуураа дэлхийн зах зээлд гаргахад хүндрэлтэй болсон гэдгээ эхнээсээ мэдэгдэж, хадгал гэж хэлээгүй бол нэг кг ноолуур 45-50 мянган төгрөгийн үнэтэй байхад нь тушааж, өрөө хагаслах байсан талаараа малчид ярьж байна. Малчид банкныхаа зээлийг жил бүр ноолуурынхаа мөнгөөр төлдөг. Гэвч энэ жилийн хувьд тэд зээлээ төлж чадахгүй байдалд хүрчээ.

МАЛЧДАД БАС НЭГЭН ХООСОН ГОРЬДЛОГЫГ БИЙ БОЛГОЛОО

Энэ цар тахлын үеэр хэн Монголд орж ирж, нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах вэ. Малчдад хоосон горьдлого төрүүлж байхаар эртхэн үнэнээ хэлээд, бодит үнэнтэй нь нүүр тулгасан нь дээр биш үү. УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилснаа бас зарласан. Эдийн засаг хүнд байгаа үед энэ амлалт хэрхэн хэрэгжихийг бид таашгүй. Тэд малчдад бас нэгэн хоосон горьдлогыг бий болголоо.

Ноолуурын үнэ болон нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох асуудлын талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Ч.УЛААН САЙД ҮНЭ ТОГТООГООД ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР ЯВЖ БАЙСАН НООЛУУРЫН ҮНИЙГ УНАГААЧИХСАН

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: МАН-ын гишүүд ноолуур кг тутамд 20 мянган төгрөгийн нэмэгдэл өгнө гээд байна. Засгийн газраас кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гээд зарлачихсан шүү дээ. Ноолуур үйлдвэрлэгчдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гээд шийдчихсэнийг Ч.Улаан сайд үнэ тогтоогоод зах зээлийн зарчмаар явж байсан ноолуурын үнийг унагаачихсан. Одоо тэгээд 20 мянган төгрөг өгнө гэж юу яриад байгаа юм бэ. Энэ чинь ноолуурын үнийг нэг мөсөн унагааж, шалан дээр хаячихлаа. Ингэж ард түмнээр тоглож болохгүй. Бид энийг одоо батлах уу. Шинэ коронавирусын халдварын үед иргэдийг ялгаварлахгүйгээр дэмжих бодлого барих ёстой. Энд эмч, тариаланч, малчин байна уу ялгаагүй шүү дээ. Ийм улс төр хийхээ боль. Төрийн зохицуулалт хийж болдог, болохгүй зүйл бий. Энэ тогтоолын төслөө татаж ав.

НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРСАН ТОГТООЛЫН ТӨСӨЛ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нэг кг ноолууранд 20 мянган төгрөг олгох хуулийн төслийг өргөн барьсан. Тэгэхээр Дорнод, Сүхбаатар аймгийнхан дунджаар 73 мянган төгрөгөөр бүх ноолуураа зараад дууссан. 20 мянган төгрөгийн урамшуулал ноолуураа зарсан, падаангүй хүмүүст очихгүй. Ингэж хүмүүсийг хуурч болохгүй. 20 мянган төгрөгийн тогтоолын төслийг өргөн барьж, кг тутамд өгнө гэж байдаг. Гэтэл падаангүй хүмүүс үүнийг чинь авахгүй шүү дээ. Нүглийн нүдийг гурилаар хуурсан тогтоолын төсөл Засгийн газарт хүргүүлсэн байна.

МАЛЧДЫН ГОЛ ОРЛОГОО ОЛДОГ ЮМААР НЬ УЛС ТӨР ХИЙЖ, ТОГЛОЖ, АЖ АХУЙГ НЬ СҮЙРҮҮЛЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ч.Улаан сайд аа одоо та болно. Одоо бид шударга ярих ёстой. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос ноолуурын үнийг өсгөх нь бүү хэл яаж хүн амаа хоолтой байлгах вэ гэдэг нь чухал асуудал болоод байна. Гэтэл та ноос, ноолуурынхаа үнийг дэлхийн зах зээлд өсгөж зарна гэдэг шал худал зүйл яриад байна. Ингэж болохгүй. Энэ чинь ноолуураараа амьдарлаа залгуулдаг малчдад гай болно. Үүнийг Монголчууд ч ойлгох хэрэгтэй.

Ч.Улаан сайдын яриад байгаа энэ асуудал бүтэхгүй. Ерөнхий сайдад та буруу мэдээлэл өгөөд байна. Ингэж болохгүй. Ноолуур бэлтгэдэг ААН-үүдийн 30-хан хувьд нь 300 тэрбум төгрөгийн зээл гаргахад үндэсний үйлдвэрлэгчид чинь үүнийг авч чадахгүй гэж байна. Гэтэл цөөхөн хэдхэн аймагт ноолуурын дундаж үнэ 105 мянга хүрч байна гэдэг үлгэр яриад сууж байна. Энэ чинь Монголчуудыг хуурч байгаа хэрэг. Хуучин цагийн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн бодлогоосоо сал сайд аа. Таны удирдлагад ажиллаж байсан хүний хувьд ингэж хэлж байна. Та хоцрогдож. Та малчдын гол орлого олдог юмаар нь улс төр хийж, тоглож, аж ахуйг нь сүйрүүлж болохгүй. Зах зээл явдаг зарчмаараа явах ёстой. Малчдад хамгийн үнэтэй байгаа зах зээлээ л барь! гэж хэлмээр байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:33

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:33

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:51:58

pkBc4k http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.9.46.217] 2020-05-04 14:20:20

hurandaaa huuk unah nuhee uuruu l maltaad bn da.4 sariin eheer am,laad bsan tatvariin chuluulutiig edelsen hun bna uu.nooluur 100-s doosh buulgahgui gej Ulan bish Hurelsuh l amlaa biz dee.bardam amt shaldan guyatiin bultersen hooson ugiig tsairuulah gej yadaj yavaa Ulaan Hurelbaatar 2-t yamar buruu bhav dee.

МАНАН [103.10.23.106] 2020-05-04 10:00:20

Уучлайрай Улаан сайдын галзуу өвчөн тэр үед хүндэрсэн байсан юм Сонгууль дөхөөд манай МАН ийн дотор газуу нь сэдэрсэн хүн олон болоод байна АНийн дотор бол мөнгөний солирол маш ирчэмтэй яваж байна Солио гэдэг өвчин их хүнд өвчөн юм Шар хадний эмч нар эрх мэдэлтэй болхоор бидэнд халдаж бариж чадахгүй биднээс их айдаг юм

Зочин [202.179.31.19] 2020-05-04 03:45:32

Урагшгүй зочин Улаан ЕСайддаа,энэ Засгийн газартаа,намдаа тун таагүй,маш хүнд цохилт болохоор мессеж өгч амныхаа зоргоор өөрөө үйлдвэрлэгч,нийлүүлэгч шиг загнаж үнэ хэлж малчдыгаа ёстой нэг чалдаа шүү.Маш буруу бөгөөд хор хохиролтой санал болсон тэгээдч амьдрал өөрөө харуулаад өглөө шүү дээ.Яг одоо баруун аймгуудад 30-40,0 мянган төгрөгөөр малчид ченжүүдэд гуйж өгч байнаш дээ.Ингэж л увайгүй худал амлалт хаана хаанаа хүлээлт үүсгээд малчдаа баллаад хаялаа.20,0 мянган төгрөг ч бүтэхгүй санал,учир нь одоо нөгөө падаан өгдөгүүд нь байхгүй,лимит нь гэх үү юун гэхүү дууссан ийм болчихлоо.

ЗОЧ [203.91.115.51] 2020-05-04 02:05:47

БЭЛЭН МӨНГӨ АМАЛДГАА БОЛЬЦГОО,,,ЯДУУРЧ Б\НА ГЭЖ ОРИЛСОН ,АЖИЛ ГОЛОГСОД,,ЭСВЭЛ УИХ,ТӨРД ОРЖ ИДЭЖ УУМААР Б\НА ГЭСЭН НӨХДҮҮД ОЛШИРЛОО ,,МАЛЧИД ГЭДЭГ ЧИНЬ ХУВИЙН ӨМЧТӨНГҮҮД ,ЗӨВХӨН БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖИЖ БОЛНО, УЛААН/ СААД //БҮР ЭЛИЙРЧ ГҮЙЦЛЭЭ,,,,,,,,,,,,,

Зочин [172.90.243.62] 2020-05-03 18:40:41

Улаан+Баатар= Ноолууржилт КоммунизмЫг байгуулна

зочин [103.26.194.94] 2020-05-03 16:08:12

удахгүй өлсгөлөнд нэрвэгдхээр мөнгө маш их хэрэг болно. Мөнгөө нөөцөлсөн нь дээр шүү. Ямаанд цацаж байхаар. Хаян ч 2012 онд тойрогтоо ч бас 1500000г хамгийн түрүүнд ахмадууддаа тараацан байсан шиг улаан тойрогтоо мөнгө тараах нь

Зочин [103.10.23.106] 2020-05-04 10:13:55

ӨЛСӨХ ЦАГТ МӨНГӨ ХЭРЭГҮЙ ХООЛ ХЭРЭГТЭЙ БОЛНО ЭНЭ ҮЕД МАЛЧИД Л АМЬД ҮЛДНЭ ТЭД БОЛ ХЭНЭЭЧ ГҮЙХГҮЙ ХЭЦҮҮ ХҮНДИЙГ ӨЛХӨН ДАВААД ГАРАХ ҮНДСЭНИЙ МАЛ АЖ АХУУЛТАЙ ХҮМҮҮС ---ХЭЛ ХИЛ МАЛ ГУРВАТАЙ БАЙХАД ХЭН БАЯН МОНГОЛ БАЯН --ЯМАРЧ ХЭЦҮҮ ЦАГТ МАЛ АЖ АХУЙ ЭЗЭНЭЭ ӨЛСӨХГҮЙ ДААРУУЛАХГҮЙ ӨСӨЖ ҮРЖЭЭД БАЙЖ ЧАДАХ АЖ АХУЙ ЮМ МӨНГӨ БОЛ ЦААС ТҮҮНИЙГ ЭДЭЖ ӨМСӨЖ БОЛОХГҮЙ ЗҮҮЛЬ АМИНД ТУЛСАН ЦАГТ ХЭНЧ МӨНГӨӨР ХООЛ ХУДАЛДАХГҮЙ ХУДАЛДЛАА ГЭХЭД АЯГА ХООЛ АСАР ИХ ҮНЭТЭЙ БОЛНО УЛАМ ҮНТЭЙ БОЛСООР МӨНГӨӨН ДУУСНА

Zochin [66.181.190.72] 2020-05-03 11:56:28

Saidantsar zailaa odoo bolno

Зочин [64.119.16.126] 2020-05-03 11:27:11

yamaand murguulsen yaravgar said

Зочин [202.179.31.85] 2020-05-03 09:28:36

Малчид одоохондоо тийм ч яадагаа алдчаагүй байна. Тэгээд ч наа урамшуулал энэ тэр чинь олон малтай бололцоотой айлуудад очдог тав арван ямаатай айлуудад нь очдоггүй юм. Ингэж хүлээлт үүсгээгүй бол аймаг орон нутагийн царцаад байсан зах зээл жаахан ч гэсэн сэргэх байлаа. Шоу чинь хэтэрлээ. Үнэхээр ард түмэнээ бодож байгаа бол жигд ханд.

Ulaan saidaa gj [192.82.71.120] 2020-05-03 09:19:47

Ene ulaan said arai joohon turgedsen ymarch tootsoo bhgui daraa jil ene heden kompani yah bloo Говь gd zah zeeliinhee jamaar yavah bsan ym

Зочин [202.9.46.244] 2020-05-03 08:47:07

худалч хөгшин коммунист

Зочин [202.126.89.231] 2020-05-03 08:37:10

GODRONGIIN NOOLUUR HEND CH HEREGGUI ED SHUU DEE. DELHII AVAHGUI BAIHAD YAJ UNE HUREH VE. TUUNII OROND HUNDAN TSAGAAN HONIOO USGU. MAH NOOS NI AMIDRALD HERGTEI. NOOLUUR BOL CHUHAL BISH

Зочин [64.119.20.123] 2020-05-03 07:58:17

Энэ бол цэвэр сонгуулын шоу боллоо шүү. Манай улс зах зээлын зарчимаар явах ёстой шүү. Жнь: бензины үнэ бас л дээш доошоо болдог

Зочин [194.228.32.214] 2020-05-03 06:21:39

энэ сайдын дэргэд ямааны гошного сүүлний зураг тавихад яасын?

Зочин [192.82.70.68] 2020-05-03 05:21:14

Энэ бол хорлон суйтгэгч тосовийн монгийг ард тумний нэр барин торийн хучийг сулруулагч тагнуул монгол улс монголын ард тумнийг дэлхийд балай донгио мэдрэл муутай болгон харуулагч хорлон суйтгэгч эруул ухаантай хун малд монго огох бус хундээ хоронго оруулдаг биз дээ улаан олон юман дээр ард тумэний нэр бариан торийн эсрэг ажилаж бгаа хун цапна шинэ авгай болон тэдний удирдагч нар ба санаатай эхнэрээс нь салгаж сууна гэдэг зорилогтой ба юунд вэ тор засгын эсрэг улааныг ашиглах гэж уу эсвэл улааны холбоочин уу

Зочин [64.119.26.117] 2020-05-03 01:50:44

МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ 5 ЖИЛЭЭР БУУРУУЛСАН МАН-ДАА БАЯРЛА. БҮҮ ДАВАР. ҮНЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАМААР ТОГТООГДОНО.

Зочин [202.9.46.217] 2020-05-04 14:14:57

zah zeeliin jamaar yavah zuiliig naad Huuk chini l uuruu 100000s buulgahgui gej shoudaa biz dee.Hohi ni ee unh nuheeurruu maltaad bgaa teneg huukdee gomd.bahan tatvariin hungulult edluulne gesen haan bna.

Зочин [192.82.67.124] 2020-05-02 22:42:27

ulaan gedeg novshiin kommunis sanaatai MAN d gai tariad bgaa yum bishvv

Nar [31.45.4.74] 2020-05-02 21:26:48

Dahiad 4 jul yaj iim saidtai bn aa, edniig butsasgaad songono dagagchid n. Barag baingiin songogchidtoi bolson bh eldev yum øgch huuraad. Er n enenii esreg bish ednii tøløø øgch bainga gargadag buleg humuustei L uraldah yum bn. Songuulia sain øgnø shuu! Edniig dahin 4 jul harahaas bøøljis hurch bn.

зочин [124.44.156.207] 2020-05-02 15:55:41

Энэ Улаан гуай ямар цаг үед яаж ажиллаж амьдраад байна вэ? Социализм, коммунизм аль хэдийн булшлагдсан биш үү? Одоо дэлхийн бараг бүх улс оронд аюулт вирус хэсүүчлээд, энд тэндгүй, хүүхэд хөгшидгүй өвчлөөд, улс орнууд чадамжаа шавхаад, аргаа барж байгаа маш хэцүү цаг үе байхад ноолуур худалдаж авах хүн байх уу? Улаан гуай та одоо тэтгэвэртээ гарч амраач ээ, өөрөөр зөнөг тэнэг хоёр нь нийлээд гэдгийн үлгэр рүү дөхөөд, маш ойртоод байгаагаа та өөрөө мэдрэхгүй байгаа юм биш үү?

Зочин [103.229.121.170] 2020-05-02 13:30:03

МАН үнэхээр бандий юмаа. Ингэж ч засаглах гэж. 16 оноос л баахан хүний мөөм хавдаалаа даа. Амлалт мамлалт ч дүүрч гээд сууж байтал энэ хавар ч бүүр алийгаа алдаж гүйцлээ. 3р сард бүүр ширүүслээ мөөм хавдаах ажил . Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнээ молиго молиго үмхүүлэхвмй гээд байхад л баахан улс эр эм гэлтгүй мөөм нь хавдсан хүмүүс боллоо. Мөөм хавдаах тусгай чиг үүргийн ажилтай сайд нар бас байнаа байна наана чинь ядаж байхад.. Хавдсан мөөмнүүдийн горьдоог хэн ч гаргахын хэзээ ч гаргахын бүү мэдээ бүү мэд. Улам их айхтар уйлтал нь хуурвал горьдоо нь гардаг ч гэлүү.

Зочин [103.229.121.170] 2020-05-02 16:06:20

Хот хөдөөгүй л бөөн мөөм нь хавдсан хүмүүс

зочин [66.181.186.181] 2020-05-02 12:57:37

улаан ах маань шуналт малчдын шунал дээр дөрөөлөөд сайхан улс төр хийж байна аа, гэхдээ хол явахгүй нь ээ, сонгуулийн өмнө осолтой тоглоомоор тоглож байж буруудах л тийшээ болоод байх шиг

Зочин [103.57.92.108] 2020-05-02 09:24:35

Ийм нөхдүүд сайд хийгээд буруу шийдвэр гаргаж баахан хөрөнгө үрээд байхаар чинь яаж монгол хөгжих юм бэ

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-05-02 07:42:50

ОДОО ЮУН НООЛУУР ВЭ. ЦААНА ЧИНЬ КОРОНА ГЭЭД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ДЭНЖИГНЭЖ БАЙНА. УЛААН ЗӨНӨЖ. ХУРДАН ОГЦРУУЛ. ӨВӨЛ ЯАЛАА ТӨРИЙН ОРДОНД ЗАХ АЖИЛЛУУЛАА БИЗ ДЭЭ. НООЛУУРЫГ 50-60 МЯНГААР АВБАЛ ИХ ЮМ БОЛЖ БАЙНА. ЗӨНӨГ ХОГ

иргэн [202.55.191.205] 2020-05-02 06:53:06

энэ сда нээрээ үнэхээр хэлэх муу үг ч алга, мал бол заазлахсан гдг шиг нөхөр шүү үнэндээ

Зочин [64.119.22.75] 2020-05-02 06:52:46

энэ шулуудсан луйварчингийн үгэнд итгэж байгаа бол хохь нь л болох байхдаа ээдээ энэ Монголчууд үнэн маанаг гэдэг нь мэдэгдээд байгаан ийм хулгайчуудад 30 гаран жил хулхдуулаад хаширахгүйг нь харахаар

зочин [64.119.18.248] 2020-05-02 06:15:06

Улайдаггүй урвагчийг оргцруулаачээ.

зочин [202.126.89.239] 2020-05-02 05:41:22

Зах зээлийн голдирлоороо явж байгаа ноолуурын асуудалд ЗГ хөндлөнгөөс оролцох нь туйлын буруу. Тэр урамшуулал 20 мянга энэ тэр ерөөсөө буруу, зах зээлийн жамаараа л яваг. Түүний оронд гадаад зах зээлээ л нээгээд өг, тэртэй тэргүй Улсын үйлдвэр бүх ноолуурыг авч чадахгүйгээс хойш малчдын эмзэг сэтгэхүй дээр бүү тогло. хэрэв ингэж тоглох юм бол өөрсдөө жинхнээсээ тоглуулна шүү.

Зочин [66.181.164.87] 2020-05-02 04:39:12

Улаан сайд та ичиж зовохгүйгээр хэлсэн үгнээсээ буцдаа Зах зээлийн эрэлт нийлүүлэлт үнээ зохицуулаад явдаг хуулийг хүчээр зохицуулах гээд буруу шүү. 20000 төг -ний урамшуулаоаа боль та. За хамгийн бага даа 9500тонн ноолуур 9500 000кг*20 000=190 000 000 000 төг энэ мөнгийг ажилгүй болсрн иргэддээ өгвөл яасан юм. Орлогогүй хүнд байдалд байгаа олон иргэд байна. Малчид ер нь боломжийн амьдралтай болсон шүү дээ.

Иргэн [103.57.92.86] 2020-05-02 04:17:34

Улаан урагшлахгүй нь ,улаараа суулаа.тэжээлд,тэтэгвэрт нь.

Hehe [82.132.226.211] 2020-05-02 04:08:40

Orkuudaa delhii dayar хямрал bolj baihad hen nooluur a 100000 aar avah yum be? Ulam n une n buuna shuu dee

Зочин [103.10.23.106] 2020-05-02 03:27:40

Улаан төрийн сайд л юм бол хэлсэн зүүлээн одоо бүрэн хийж дуусаг хэврвээ чадахгүй бол МАН энэ сонгуулаар хойшоо ухарч төрөөс зайль сонгохгүй шүү

URAGSHGVI albat [202.9.46.5] 2020-05-02 03:20:38

UHAANGVI utaagvi tvlshniiuhanyn uragshgvi albatulaidaggvi ulaansaid gehhvrelsvh ulaan hoyorner debshih toiroguuddaa vndvr vneer abahuulah ajil hiijdee

Ухна [103.57.95.66] 2020-05-02 03:00:58

Улаан Ямаа ургашгүй годрон.

Зочин [103.57.93.124] 2020-05-02 01:58:11

Энэ лаларыг догшин морины сүүлнээс зүүж тавь

Зочин [192.82.70.68] 2020-05-02 01:22:50

Улаан гэж ухэж далд ормор монгол хун уу эсвэл тор самардаг тагнуул уу монгол улсыг мон ч их хохироож ба аа оороо л их хуралд гарч бвал монгол улс монголын ард тумэн сонин биш гараад авгайдаа дуу нартаа л тендер авч баяжиж бвал энэ нохорт ард тумэн бол боол

Зочин [103.229.178.26] 2020-05-05 07:09:44

жинхэнэ намын гишүүн гэдэг чинь ийм л хүн байдаг юмш дээ, ялангуяа ху намынхан

Зочин [182.160.33.221] 2020-05-02 01:19:50

МАН-ын үнэн нүүр царай энэ байна. Үргэлж хуурна

Зочин [103.9.90.98] 2020-05-02 01:08:46

ulaan uhniig songuuliar tsavchina.ter boltol buvtanaad bj bg

Зочин [192.82.69.68] 2020-05-02 00:24:55

Улаан сайд нүүр амныхаа арьсыг татуулаад наснаасаа залуу харагддаг боловч ухаан санаа бодол нь бүүр зөнөчихжээ. Үтэр түргэн зайлаад далд орж үз. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар хурдан зайлж далд орох нь Монголын ард түмний хүслэн шүү.

Зочин [202.179.31.116] 2020-05-02 00:20:26

Хавар болохоор УИХ ын гишүүдийн ухаан мэдрэлийг шалгуулж баймаар юм.Дэлхийн 3 хүний 1 нь сэтгэцийн өвчтэй гэдэг.Тэгэхээр гишүүдийн 3ны 1 нь асуудалтай л бгаа

Иргэн [103.57.92.150] 2020-05-01 23:39:29

Улааныг ухнын хүзүүнээс уяатайг даанч мэдсэнгүй.


47 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
47 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.