А.Амбасэлмаа: Өнөөдөр буусан онгоцонд 34, хоёр дахь онгоцоор ирсэн 10 хүнийг одоогоор сэжигтэй гэж үзэж байгаа

Д.Тулга / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ хүн нь гуравдугаар сарын 9-нд Монгол Улсад ирсэн бөгөөд одоогоор 50 гаруй хоносон байна.

COVID-19 халдвараар өвдөөд эмчлэгдээд эдгэрсэн хүмүүс олон бий. Хөнгөн балархай хэлбэрээр өөрөө өвчилснөө ч мэдэхгүй бас яваад байсан тохиолдол дэлхий нийтэд бий. Тухайн иргэн нь хөнгөн хэлбэрээр өвдөөд, шинж тэмдэггүй явсан байх эрсдэл өндөр байгаа.

Тиймээс тухайн хүний цусанд эсрэг бие тогтсон байна. Одоогоор ойрын хавьтал гэх 33 хүнээс шинжилгээ авсан ч бүгдээс нь коронавирус илрээгүй. Тиймээс тухайн иргэн нь оршин амьдарч байсан газраа шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр өвдсөн байх магадлал өндөр болж байгаа юм.

Гаднын улс орнууд эмнэл зүй, лаборатори гээд маш олон хэлбэрээр өвчнийг оношилж буй. Гэвч энэ иргэн хөнгөн балархай өвчилсөн учраас тэнд байхдаа эмнэлэгт очоогүй. Гэхдээ өвчилсөн.

Олон улсын дүрмийн дагуу өвчний халдвар авсан хүнийг өвчилсөн газар нь бүртгэдэг. Тиймээс энэ тохиолдлыг Монгол Улсаас гарсан гэж бүртгэхгүй.

Гэхдээ бид энэ тохиолдлыг шинэ халдвар гэж үзээд цааш үргэлжлүүлэн тандалт судалгаа хийнэ.

Мөн яагаад энэ тохиолдлоос болж олон хүнийг шинжлээд байгаа вэ гэвэл, гуравдугаар сарын 9-нөөс хойш түүнтэй хамт амьдарч байсан хүмүүс нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх эрсдэл байгаа эсэх болоод цусанд нь эсрэг бие тогтсон эсэхийг давхар хянахаар шинжилсэн юм.

Энэ хүн халдвар тараах эрсдэлгүй, тараагаагүй гэдэг нь олон шинжилгээгээр нотлогдож байна. COVID-19 халдвар манай улсад орж ирэх магадлал маш өндөр. Тийм ч учраас хэзээ нэгэн цагт халдвар ороод ирэхэд иргэд цочирдохгүй хүлээж аваасай гэж бид өдөр бүр сануулга зөвлөмж өгч байна. Тиймээс бүгд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой.

Бид нийт гурван онгоцоор 800 гаруй хүнээ хүлээж авлаа. Эхний онгоцоор ирсэн 281 хүнээс АНУ-Сөүлээр дамжиж ирсэн нэг батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бусдаас нь коронавирус одоогоор илрээгүй.

Мөн өнөөдөр буусан онгоцонд 34, хоёр дахь онгоцоор ирсэн 10 хүнийг одоогоор сэжигтэй гэж үзээд байна. Гэхдээ тухайн иргэдэд ямар нэг шинж тэмдэг онгоцноос буухад нь илрээгүй бөгөөд өмнө нь толгой, эргэж дотор нь муухайрч байсан эсэхэд судалгаа хийсэн учраас сэжигтэй гэж үзсэн.

Тухайн хүмүүсийн тандалт шинжилгээ нь ээлж дараатай хийгдэх бөгөөд бид тухай бүр нь танилцуулна" гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:51:56

GzjW5t http://pills2sale.com/ levitra nizagara

2 [202.55.180.186] 2020-05-04 01:01:10

нямхүү эмч үнэн зөвөөр мэдээлэл өгөх байсан шүү амбасалмаа эмч бөөрөнхийлж л байна. эерэг гарсан л биздээ дэлхий нийтэд одоо л эсрэг бие тодорхойлох гэж байна даа энэ вирус маш их мутацид орж байгаа.

Зочин [64.119.22.217] 2020-05-03 13:12:29

Эмнэлгийн бүх эмч сувилагч асрагч нарт баяр хүрэгьe та бүхэн сайн ажиллаж байгаа шүү

иргэн [66.181.180.75] 2020-05-03 07:15:21

За иргэд минь жаахан хүн ялгалгүй олон юм яриад ыхйлгүй хариуцалгатай байцагаа!!!!!!!!!Эмч эрүүл мэндийн хүмүүс бидний өмнө амь насаа хайрлахгүй зүтгэж байхад урам өгөхийн оронд муу зүйл бүү ярь!!!!!!!!!сайханыг дэмж!!!!!!!өвчин эдгэрэх болно.Харин муж зүйл мууг дагуулдаг юм.тиймээс хүн хүнээ ялгалгүй хайрла!!!!!!!!өөр та нараас юу ч хүсэхгүй!!!!!!!"""Бурхан монгоийг хамгаалж байна!!!!!!!!????? хэл амаа захир!!!!!!""""

Зочин [194.228.32.214] 2020-05-03 06:29:15

Амбаарсэлмаа гуай сайн бодож бнаа.

Зочин [66.181.180.70] 2020-05-03 05:27:58

Энэ авгай чинь харин мэдээлэл сайн өгч байна Нямхүүг ямар мэдэхгүй юм шиг

Зочин [66.181.161.103] 2020-05-03 08:59:19

Чи зүгээр л хуц за

Зочин [114.252.148.210] 2020-05-03 07:46:26

mundag bag ajillaj baigaa.bugded ni amjilt, biye bodooroi bugdeerei!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.