“COVID 19”-өөр өвчилсөн Турк улсын иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа
Монгол Улсад коронавирусийн халдварын 41 тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ. Үүнтэй зэрэгцэн эмчлүүлж байгаа иргэдээс эдгэрч эмнэлгээс гарч байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Коронавирусийн халдвараар өвчилсөн Турк улсын иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа. Ингэснээр дараагийн буюу гэрийн хяналтад шилжиж байна. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа" гэлээ.
Коронавирусийн халдварын хамгийн анхны тохиолдол болох Франц улсын иргэн бүрэн эдгэрч, эх орон руугаа өнгөрсөн бямба гаригт буцсан.
Батлагдсан 41 тохиолдлоос 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Харин үлдсэн 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
































































АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна
УИХ-ын гишүүд шударга царайлж Монгол төрийн нэр хүндийг гутаахаа болих хэрэгтэй
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Оюутан цэргүүд анхны байлдааны буудлагын дасгалаа амжилттай гүйцэтгэлээ
Мазаалай баавгайг хамгаалах ажилд хувь нэмэр оруулж буй хамт олонд талархал илэрхийллээ
ЗГ: Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ
Т.Мөнхсайхан: Хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах үйлсээс илүү эрхэм зүйл үгүй