Хуурамч шатахууны завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд татвар ногдуулах төслийг дэмжсэнгүй

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Төсөлд, хуурамч шатахууны завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүйг төслийн танилцуулгад дурджээ. Иймд төсөл санаачлагч гишүүн Онцгой албан татварын тухай хуулийн 6.2-т керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бүтээгдэхүүнийг оруулж, 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, татварын бааз сууриа тэлж, улсын төсвийг чиглэх орлогын хэмжээгээ өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумьж иргэдээ олон тэрбум төгрөгийн өрөнд оруулдаг асуудлыг шийдвэрлэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр 2019 оны 02 дугаар сард Монгол Улсын Засгийн газарт хуурамч шатахууны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, хариу авсныг дурдаад хуурамч шатахууны асуудлаар Ажлын баг гарган ажиллаж байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газраас энэ талаар хэд хэдэн судалгаа хийснийг тэмдэглэв. Импортоор оруулж ирж байгаа газрын тосны фракц буюу завсрын бүтээгдэхүүн татваргүй учраас жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул онцгой албан татвар ногдуулж хязгаарлах, цаашдаа энэ төрлийн үйлдвэрлэлийг тодорхой стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжих боломжийг нээж өгөх нь чухал гэдгийг онцолж байлаа.

Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

иргэн [139.5.219.184] 2020-05-07 03:53:52

хэн хэн дэмжээнвгүй юм бэ нэр устайн тавиад ахиад сонгохгүй байвал таарна

Үнэн үгт [202.9.46.228] 2020-05-07 01:23:45

Мөн чанар нь л харагдаж байгаа юм

Зочин [172.58.140.118] 2020-05-06 17:53:54

Neftiin kompaniud naaduuliig chini hudaldaad avchihaj odoo buuhaasaa omno idne gesen setgehuigeer handaj baina

Хажид [64.119.20.12] 2020-05-06 16:36:44

Энэ маш чухал хууль батлагдах ёстой байлаа ! Хорт бодисоор л амьсгална !!!!!!

Зочин [66.181.161.49] 2020-05-06 11:54:43

Худлаа хуцаад байх юмдаа. Өөрсдийнх нь байж таараа ш дээ. Одоо сонгуулийн мөнгө авдаг шүүдээ бинзений эзэдээс татвар баталчихвал сонгуулын ивээн тэтгэгчгүй болно гэж

Зочин [202.179.31.99] 2020-05-06 10:01:38

Энэ бол маш чухал хууль болох байсан.Нэгд хуурамч шатахуун нэрэх,холихгүй болно,Хоёрт.Машины эвдрэл гэмтэл багасна.гуравт.Татвартай болгочихвол орж ирэх нь багсах гм олон талын ач холбогдолтой байсан.УИХ-ын гишүүд амьдрал мэдэхгүй дандаа баячууд байгаагаас борчуудын амьдрал,зовлонг ойлгохгүйл байна даа,харамсалтай.

Зочин [172.58.140.118] 2020-05-06 17:57:23

Medehiin tsaaguur medej baigaa bolovch shunal ni diileed huuliig unagachihlaa

зочин [66.181.190.114] 2020-05-06 06:41:33

Хачирхалтай байна шүү. Энэ хууль батлагдвал улсын төсөвт орох татварын орлого нэмэгдэнэ, иргэдийн автомашины эвдрэл гэмтэл багасч улмаар амьдралд нь бага боловч нэмэр болно, хууль бус үйлдлүүд таслан зогсоогдоно, агаарын бохирдол буурахад эерэг нөлөө үзүүлнэ зэрэг сайн талтай баймаар юм. Үүний учрыг эрхэм сэтгүүлчид УИХ-ын гишүүд, Сумьяабазараас лавлаж торуулж өгөхийг хүсье. Нарийн ширийн сөрөг талыг нь иргэд бид ойлгохгүй байж болно. Ойлголт хэрэгтэй байна

Зочин [66.181.177.143] 2020-05-07 12:34:41

Зарим нь нууц эзэн нь, зарим нь ашиг хувааж арыг нь даадаг юм чинь ... аргагүй. Харин нэр усы нь тодорхой гаргах хэрэгтэй, хожимдоо баримт, бас сургамж...,

Зочин [202.126.89.189] 2020-05-06 05:52:38

esreg darsan durakuudiin neriig il bolgoj baigaad toiroogt ni zarlah heregtei henii toloo end knop dardag ni todorhoi bolj baina

Зочин [66.181.182.119] 2020-05-06 05:09:27

Авилгач гишүүд унагаж дээ гишүүдийн нэрийг нийтэд зарла

Зочин [202.179.27.134] 2020-05-06 04:57:49

МАН арчиж хаяах хэрэгтэй .ямаанд мѳнгѳ хуурамч шатахуун хянаж чадахгүй ноолуур гээд солиорно

Зочин [202.21.124.20] 2020-05-06 04:44:06

Санал хураалтын дүнг нэрстэй нь ард түмэнд дэлгэх хэрэгтэй байна сэтгүүлчээ!!! Ямар их ашиг сонирхол вэ????????????

зочин [59.153.115.86] 2020-05-06 03:37:09

Ямар том хамгаалал гэхээрээ хуурмаг хулгайчийг өөгшүүлж хууль батлахаас татгалздаг байнаа,Хэн хэн татгалзав гэдгийг сэтгүүлчид зарлах хэрэгтэй,Ард түмэн гэж хэн худлаа хэлдгийг хармаар байна шүү,

Зочин [203.98.76.9] 2020-05-06 03:11:40

Хэн дэмжив хэн татгалзав гэдэг нь сонин байна даа

зочин [66.181.169.70] 2020-05-06 03:00:27

өөрсдийнх бизнес юм байгаа биз ард түмнийг боддог сэтгэл алгаа ааа

Зочин [64.119.16.184] 2020-05-06 02:12:58

МАНгарт ашигтай

Зочин [192.82.73.35] 2020-05-06 02:10:17

Хэн шатахуун түгээх ажиллуулж ард түмний амьдралд садаа болж байгаа нь илт байна даа Энгийн ард иргэд бүгд дүлий сохор биш гэдгийг мэдмээр юм Зул бөхөхөөсөө өмнө гэдэг дээ

иргэн [202.70.34.70] 2020-05-06 02:03:21

Яагаад????


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.