Хууль бусаар алт олборлохыг завдсан этгээдүүдийг шалгаж байна

Aдмин / Хууль

Сүүлийн нэг сарын хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг завдсан, хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг оролдсон 43 этгээдийг Экологийн цагдаагийн албатай хамтран шуурхай эрэн сурвалжилж, баривчлан, хэрэг үйлдэхдээ ашигласан 19 тээврийн хэрэгслийг түр саатуулан, багаж хэрэгслийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Цагдаа, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Баруун-Урт сумдын Засаг даргын тамгын газрын алба хаагчид хамтран тухайн газарт байнгын пост гаргаж, хөдөлгөөнт эргүүл, шалгалтыг зохион байгуулж байна.

Эрүүгийн хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, олборлохыг завдсан бол 1-5 жил хорих, энэхүү үйлдлийг хийхдээ төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол 2-8 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг юм.

Иймд иргэд Та бүхэн байгаль орчноо хайрлан хамгаалж, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Хэний захиасыг биелүүлж байгаа юм бэ? [202.131.225.53] 2020-05-06 08:20:15

Бодвол "дээдсүүдийн" эрх ашгийг зөрчиж тэднийг олборлох гэж байсан газарлуу тусгай зөвшөөрөлгүй дайрч орсон "ашигт малтмал олборлогчид"-ыг Экологийн цагдаагийнхан ийнхүү барьж төрийн сүрийг үзүүлж байгаа юм байна. Экологий цагдаа нь тэгэхлээр дээдсүүдийн захиалгыг хэрэгжүүлж байгаа бололтой.

Зочин [64.119.22.69] 2020-05-06 05:47:38

Хууль бусаар ашигт малтмал олборлогчидыг цэгцэлэхгүй бол байгаль орчин сүйдээд дуусна шүү. Нинжа нар Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай гээд хүрээгүй, сэндийчээгүй газар үлдээгүй. Мандахбаяр чаддаг бол эдэнтэй тэмцээч ээ

Зочин [66.181.161.26] 2020-05-06 14:46:33

суулгаад босгоод эрүүдэн байцаасан бол одоо наад хэдээ явуул. үгүй бол өөрсдөө харицлагаа хүлээ.

Зочин [182.160.38.188] 2020-05-06 05:20:31

Цагдаа нар минь маскаа зүүчкээч

Зочин [182.160.38.188] 2020-05-06 05:09:18

Цагдаа нар минь маскаа зүүчкээч

Иргэн [192.82.73.183] 2020-05-06 04:58:05

Хууль журмаа гаргалгүй олон жил болсоноос иргэд хохирч байна. Үүнд хууль зүй дотоод хэргийн яам гол буруутан нь болно. Аль эрт бичил уурхайн хууль журмыг боловсруулах байсан юм.

Зочин [66.181.161.41] 2020-05-06 04:21:31

deedesuudee shalgaach enees ih yum garandaa

Иргэн [103.26.194.123] 2020-05-06 04:15:15

Муу муудаа дээрлэхүү гэдэг шиг, эд нарыг зөвтгөх гэсэнгүй дээдэсүүдийг яг ингэж суулгаад гүзээг нь хагалаад өгөөч, сүр хүчийг үзүүлээд өгөөч.

зочин [103.80.210.155] 2020-05-06 04:01:16

шалгаж шийдэх нь зөв гэхдээ төрийн мөнгө идсэн дээдсийг л ингэж суулгаж шалгаж шоронд хийх хэрэгтэй байна наад муу хэд чинь яах вэ ингээд айгаад ахиж ингэхгүй энэ дээдсүүд л хэцүү шүү ард түмэн минь

Зочин [66.181.179.148] 2020-05-06 06:32:11

yag unen ym l bol ard tumnee shagana shiitgene. Odoo ene jil bugd ene 2 namiig l bitgii dahiad songochihoj uzeerei


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.