Малчдыг дээрэлхэж, малыг нь яргалдаг бүлэг хулгайчийн гарыг нугалах хүн төвийн таван аймагт алга

Aдмин / Хууль

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж гэдэг шиг өнөө жилийн хавар уртаас урт болж, улам сунасаар. Хоёр хоног бороотой гэвэл дөрөв хоног шороо нүдэж хавар цагийн буулга хатуугаас хатуу байх ажээ. Тэнгэрийн ая харж, хур царайчилсан малчид дэнж бараадан зусландаа гарсан ч дэлхий ээжийн өнгө гундуу, хахир хаврын хорогдол татраагүй байна.

Сайны хажуугаар саар гэдэг үг энэ тохиолдолд өөрчлөгдөж “Саарын хажуугаар саар” болон хувирч байна. Өвлийн зуд, хаврын хатуутай хотоо харлуулах шахам тэмцэлдэж байж авч үлдсэн цөөхөн хэдэн малыг нь хулгайч нар өдөр шөнөгүй зөөж, өглөө оройгүй тууж эхэлжээ. Өргүүлийн өнчин сарвайг гэрийнх нь хаяанаас хулгайлах нь холгүй болж сүүлгүй боохойнууд гаарч байгааг Мал хамгаалах нийгэмлэгийнхэнд малчид уламжилсны дагуу явж ажиллаад ирлээ. Цэнхэрийн голоос Бөхөн шарын нуруу, Булган аймгийн Булган хангай уулаас Архангай аймгийн Булган уул хүртэл хэсч малчидтай уулзан, малын хулгайн нөхцөл байдлыг тандлаа.

image

Бөхөн шарын нурууны битүү ой руу азарга адуу тууж оруулаад

азарганых нь хүзүүнээс бүдүүн мод зүүж дөнгөлдөг

Хуучин цагт Алтан овоо, Шилийн богд уул сайн эрсийн хөлийн газар байсан гэдэг бол одоо Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл, Өлзийт сумд муу эрсийн үүр болж харснаа авдаг, хаяагаа хадардаг хүмүүс тэр нутагт олширчээ. Цэнхэр, Батцэнгэл, Өлзийт сумд газрын зурагт хагас дугуй хэлбэрээр хавирган сар мэт тэмдэглэгдсэнээс харахад уртаашаа 100 гаруй километр газарт, хууль хяналтынхны яриагаар 40 орчим хулгайч орогнож, бүлэглэн ёстой улаа үзсэн цөөврүүд шиг байх болсоор олон он улирч байгаа гэх. Нутгийн иргэд, болон ойролцоо сумдын иргэд тэдний нэрийг, тэр нутгийн хүмүүсийн тухай сонсохоос ч эмээж байна.

image

Монгол орны хамгийн олон адуутай Булган аймгийн Сайхан сум. Сайхан айрагтай, Сайхан нэрэндээ зохицсон сайхан нутгийн иргэд хүндхэн хаврыг туулж байна. Цагаан сарын үеэр орсон их цас мал, малчин хоёрыг их ч туйлдуулж, Овоо их хохирол, хорогдолтой хаврын адаг сартай золгожээ. Замын хажуугаар өнгөрөх адуун сүрэгт зоо тэнэгэр нэг ч адуу үгүй. Ташаан толгой нь ёрдойж, дэлээ даахгүй унжсан далантай адуу, мөн хэмжээний тураалд орсон үхэр сүрэг алаг борог хөөн бүдчиж ногоо идэх үү нохой идэх үү гэдэг дээрээ байна. Сайны ерөөл, ирж яваа цаг учраас одоо мал хорогдоод байх нь хэр барагтай биз. Гэхдээ малчдын санааг цаг ямагт чилээж байгаа нэг асуудал нь мөнөөх малын хулгай. Толгойгоо даахгүй шахам байгаа адууг шөнөд нь тууж одох, үхрийг бэлчээрт нь нядлах тохиолдол бүртгэгдсээр. Өдийний мал, тэр дундаа хүндхэн цагийг гэтэлж яваа энэ нутгийн малын мах гэж улаан зовлого баймаар. Гэтэл хулгай, бас дахин хулгайн аюул малчдын өмнө нэн тулгамдсан асуудал болон даамжирсаар хулгайлагдсан малын зовлого гээд хэлчихэд хол зөрөхгүй туранхай мах суурин газарт нийлүүлэгдсээр. Тэр дундаа Мануулт баг буюу сумын баруун биеэр энэ үзэгдэл ерөнхийдөө хавтгай. Өргүүлийн өнчин сарвайг ч өргөж явчих гээд хэцүүхэн байна хэмээн халаглаж сууна. Малчид нэр усаа зарлаад, ярилцлага өгөөд хулгайчидтай тэмцэхээс үнэндээ айж байна. Тэдний дарамтад орж хүмүүсийн хэлдгээр “Сүнсээ зайлтал айх” болжээ. Алдсан арван адууныхаа хойноос хөөцөлдөөд хэл ам хийгээд, эрэл сурал болоод эхэлбэл зөрж ирээд азаргаар нь, ганц унага ч үлдээлгүй тууна гэхээс тэд айж байна. Танихгүй хүмүүс ирээд мэнд мэдэлцээд нутаг ус асуухад Архангай аймгийн тэр сумаас явна гэвэл авдраа уудалж байдгаа барьж, архи дарсаар дайлж цайлан ая тал зассаар үддэг байна. Аяганы амсар зуулгалгүй ая дан муутайхан гаргавал шөнөд нь хөөж оддог аж.

image

Хамгийн олон адуутай Сайхан сум малын хулгайгаагаар улсын хэмжээнд гурав, дөрөвдүгээрт эрэмбэлэгдсээр мөн л олон оныг үдэж. Мануулт багийн Ч.Бямбасүрэн гуайнх нэг сарын хугацаанд 100 гаруй адуугаа алдаж араас нь хоёр сарын хугацаанд явахад эрлийн сураг гарах нь битгий хэл улам бүдгэрсээр. Тэднийхээс нийт 150 гаруй адуу дутаж буй бөгөөд хаврын их цасанд Бүрдний голд үхсэн хэдэн зуун адууг Бямбасүрэн гуай бүгдийг нь очиж үзэхэд өөрийнхөөс нь 30 хүрэхгүй сэг зэм байж. Үлдсэн нь хаачив. Яг тэр их цасны үеэр энэ нутагт муудсан адуу авна, өвсөөр солино гэсэн хэдэн зуун хүн хөлхсөн байна. Чоно борооноор гэгчээр ийм үеийг малын хулгайч нар мөн л овжин ашиглаж. Азаргатай адууг машинаар хөөгөөд сөхөрч унасныг нь машин дээрээ шидчихээд яваад байсныг олон ч хүн үзэж, харсан гэнэ. Бямбасүрэн гуайн дүүгийнхээс 50, Сэнгээ гуайнхаас 30 өөр олон айл зудны үеэр яг ингэж адуугаа алджээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн айл л гэхэд хэдхэн хоногийн өмнө хөрш сумаасаа азарга адуугаа олж иржээ. Тэнд адууг нь адгуулж байсан хүмүүс өвсөөр сольж авсан гэх тайлбартай угтсан гэдэг. Могод, Баян-Агт сумын иргэд яг ижил асуудал, ижил зовлонтой.

image

Булганчуудын дунд “Адууны толгой дагавал Архангай орно” гэсэн яриа бий. Яг хэзээнээс хэлэгдэж эхэлснийг мэдэхгүй ч Архангай аймгийнхныг “хулгайч” гэж хэлж байгаа нь тэр. Ийнхүү адууны толгой дагасаар Архангай аймаг орлоо. Архангайнхан мэдээж бүгдээрээ хулгайч хүмүүс биш. Цөөхөн хэдэн шуналдаа хөтлөгдсөн хүмүүс нутгийнхаа нэрийг ийнхүү бүхэлд нь сэвтүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Яагаад гэвэл Архангайнхан малын хулгайн хөлд бүр ихээр нэрвэгджээ. Цэнхэр сум малын хулгайн гаралтаараа улсдаа нэгдүгээрт ордог. Зөвхөн Буйлан багийн иргэд хагас жилд мянга гаруй адуу хулгайд алдсан, малын хулгайч нар тамирын голын мөсөн доор хулгайлсан 400 адууныхаа толгойг нуусан гээд хамгийн өндөр үзүүлэлт, хамгийн жигшүүрт мэдээ тэнд яригдана. Дээр нэрэлсэн гурван сумын малын хулгайчдын бүлэглэл хөрш аймгийн, хөрш сумдынхаа малчдыг зовоохоос ч илүүтэй хаяагаа хадарч айл саахалтынхнаасаа хулгайлдаг нь энэ. Тэд хулгайч хүмүүсээ бүгдийг нь танина, хэн хулгайлдгийг хуруу даран нэрлэнэ. Гэхдээ тэдэнтэй тэмцэх боломжгүй. Тэмцээд, цагдаатайгаа нийлээд олоод, нотлоод явуулахад прокурор, шүүхийн түвшинд асуудал тэс өөрөөр яригддаг. Нотлох баримт, саатуулах хуулийн хугацаа гэх мэтээр процессийн асуудлаас болж хулгайч нар нэг өдөр, хэдхэн хоног саатуулагдаад гарч ирнэ. Гарч ирээд гэрээр нь зочилно, агсам тавина, зодно, айлган сүрдүүлнэ, адуу малыг нь дахиад хулгайлна. Ийм л процессийн дунд Архангайн малчид үнэхээр туйлдаж гүйцжээ.

image

Гэхдээ бас Архангайнхан дунд нэг яриа бий. Алс баруун хязгаарын цагаач иргэд малын хулгай хийдэг гэх. Энэ яриа үнэний ортойг, ерөөсөө үнэн гэдгийг нотлон, нотлон ярина. Хэдхэн жилийн өмнө 20 орчим малтай ирсэн баруун аймгийн нэгэн өрх энэ бүс нутгийн нэгэн нурууны хүн суурьшаагүй хэсэгт улс түмнээс зайдуу бууриа засчээ. Гэтэл хэдхэн жилийн дараа буюу өнөөдөр 6-7 мянган малтай ус нутгийнхаа хамгийн чинээлэг айл болон мандсан байдаг. 20 малыг 6 мянга хүргэсэн малч ухааныг гайхаад барамгүй. Мянгат малчныхаа найрыг ёстой л дэнж хотойтол хийсэн гэх яриа амнаас ам дамжин хийссээр. Тэднийх малаа бараг 300 дахин өсгөж чадсан байгаагаас харахад банкны салбараас ч ашигтай, үр бүтээлтэй ажиллажээ. Яаж гэдэг ганцхан асуултыг хууль хяналтынхан тавих биз. Мөн л баруун хязгаарын нэгэн айл саяын жишээгээр Архангайд шилжиж ирээд улс хүний нүднээс далд буужээ. Өнөөдөр чамлахааргүй хөрөнгөтэй болсон ч хэдэн хүүхэд нь бүгдээрээ өөр, өөр аймгийн цагдаагийн газарт малын хулгайн хэргийн сэжигтнээр татагдан байцаагдаж байгаа гэх. Нутгийн иргэд болоод цагаач иргэдийн дунд ийм л асуудал байгаа бололтой. Хэн нь хэн бэ гэдгийг хууль хяналтынхан шүүх биз. Яагаад гэвэл баруун аймгийнхан хулгайч гэдэг нэр хочийг өгөөд өөрсдөө хулгайгаа нуудаг юм манай нутгийнхан гэж ам ангайх цөөнгүй хүн бас таарч байсан. Цэнхэр, Батцэнгэл сум нь хэр баргийн унаа тэрэг давж хүрэмгүй өтгөн ой мод, өндөр уул нуруу олонтой. Хамгийн багадаа нэг ой 60 километрээс багагүй үргэлжилнэ гээд тооцвол тэнд орсон адууг битгий хэл өөр бусад юуг ч олохгүй нь ойлгомжтой биз. Үүнийг л малын хулгайчид овжиноор ашигладаг байна. Азарга адуу мод руу тууж оруулаад азарганых нь хүзүүнд бүдүүн мод зүүж дөнгөлдөг гэнэ. Ингээд адуу нь хаашаа ч явахгүй, хулгайч нөхөр хүссэн үедээ нядалж зарсаар дуусгадгийг хүн бүр гадарлах болжээ.

image

Ийм л хувь тохиолд ээрэгдсэн малчин түмэн “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийнхэнд ханджээ. Малчдыг дээрэлхэж, малыг нь яргалдаг бүлэг хулгайчийн гарыг нугалах хүн ар Халхад алга гэсэн ойлголт хатуу тогтсон байна. Гэхдээ “Өнчин ишиг” хулгайлсан ч хуулийн хариуцлага хүлээдэг болох эрх зүйн зохицуулалтыг хийж чадсан “Мал хамгаалах нийгэмлэгийнхэн” хуулийн хэрэгжилтийг хангахын тулд энэ бүс нутгийн малчин түмэнтэй хамтран ажиллахаар боллоо. Бид эргэж уулзана. Хулгайчийн хөлийг тушиж, малчин түмний нурууг тэнийлгэж өмчийг хамгаалахад тууштай тэмцэх болно.


Сэтгэгдэл

lmdayylynbuc [178.158.37.3] 2022-07-19 10:18:58

http://netstate.ru/video-2/index.html

lykapoltbkah [178.158.19.109] 2022-06-24 10:37:03

http://tinyurl.com/2blzjzkj

lucnwolmsfwm [178.158.22.30] 2022-06-18 11:25:34

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

ldgamqltsatc [178.158.22.30] 2022-06-18 06:02:45

http://tinyurl.com/25yynm28

lrarstltfmtm [178.158.22.30] 2022-06-17 18:21:55

http://tinyurl.com/28yv4c5y

lcppzlltduju [178.158.22.30] 2022-06-17 13:20:16

http://tinyurl.com/2dzlvs78

lqgxrhlsashi [178.158.22.30] 2022-06-16 17:29:01

Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон <a href="http://bit.ly/riverdehjl-6-sezon">Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон</a> Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.

lbicvwlxexor [178.158.1.238] 2022-06-16 07:08:09

http://is.gd/uDGWbP

lilgixledfsz [178.158.34.53] 2022-06-13 15:07:35

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 21331472 9640971 87981281628 3752884870804742205 75429846 75067070 18372085269 48365730581490687523 5024988 27112949 874935176697 74658958791784646936

lolfrrlbqsuo [178.158.34.53] 2022-06-13 12:02:52

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 99812990 10352372 950919176901 29608030628997197087 95142042 44446850 914275225808 4888864512565317210 20728379 5967107 59883782883 51162918450429533690

lqbinslnaaav [178.158.34.53] 2022-06-13 02:44:53

https://bit.ly/Shkala-tonov 36137823 41205044 457919907101 48307923560213686600 6202612 98255770 151214132840 6286306110447396118 45488236 99159813 956182416904 73671615266958429508

ms-marvelfvfsb [178.158.1.48] 2022-06-04 03:17:55

Наш портал позволяет смотреть фильмы онлайн в хорошем качестве <a href="http://bit.ly/wonderwoman1984hd">Чудо женщина 1984 просмотр фильма онлайн</a> Список фильмов: смотреть онлайн - кино с Русской озвучкой 81676670 20772221 595636996730 86054343315679103755 27155375 19699619 269693725289 44697893853273766683 70962378 43516730 93567754529 67844102929190044644

ms-marveluptgv [178.158.1.48] 2022-06-03 19:43:45

Смотреть Фильм онлайн без регистрации, бесплатно. <a href="http://bit.ly/338ekhS">Вторая жизнь Уве фильм</a> Смотреть сериалы и фильмы онлайн, Новые hd видео. 12616511 48558360 333944317375 70469338371754219836 95518302 16221548 150547039538 73203914399857758335 54855223 35269737 229361606943 72073086198338066542

ms-marvelnjcwh [178.158.51.144] 2022-05-29 15:18:23

Grdym. не, <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> не видел

ms-marvelhrqyo [178.158.1.69] 2022-05-26 03:34:21

Мисс Марвел 1 сезон. Ms. Marvel. Мисс Марвел смотреть онлайн 1,2,3,4,5,6 серия <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Мисс Марвел (сериал) </a> Посмотреть сериал Мисс Марвел 1 сезон 1 серия онлайн

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:44

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:44

зочин [202.131.235.198] 2020-05-11 02:03:35

Ийм хүмүүсийг цаазаар авбал таарна.

bi [103.229.176.130] 2020-05-11 01:44:55

hulgaich hedhen huniig tsagdaa bol medej l baigaa. yamar ashig sonirhliin uudnees tedniig barihgyi, shiitgehgyi baigaad bna. oimsiig ni gozolzuulaad baih chadal tedend baigaa shuu dee. huchlehgyi bna

tusa [66.181.190.112] 2020-05-09 07:21:36

Нөгөө мундаг, бүхнийг чадагч их хурлын гишүүдийг нь өөрсдийг нь явуулж, хулгайчийг илрүүлээчээ. Монгол хүний зүрх зориг хаана байна. Бүгд эрлийз хурлийзууд болсон юм уу. Хамтраад тэмцвэл үр дүнд хүрнэ дээ. Гарын тоонд багтах малын хулгайчийг илрүүлж, барьж, шийтгэж чадахгүй байна гэснийг юу гэж олйгох вэ.

zochin [192.82.65.29] 2020-05-08 03:48:39

Довын нэг тарчихаад нэгдэж тэмцэж чаддаггүй, ирэхээр нь хоол унд өгч нэг л удаа аргацаана. Хулгайч хүн нэг удаа тэслээ гэхэд дараагийн удаа өгсөн хоолыг чинь мартчихаад ирж хамаг юмыг чинь хамна шдээ. Тэгж нэг нэгээрээ айж чичирч суухаар нэгдэж байгаад дөрвитэй арга хэмжээ авах хэрэгтэй шдээ. Та бүхний төлөө өөрсдөө л хөдлөхгүй л бол хэн хөдлөх юм вэ айгаад ч гэх шиг хоол ундаар дайллаа л гэх шиг одооны хүмүүс аминчхан дээрээс нь аймхай үнэн ядмаг юмаа яаж МУлс оршин тогтноноо...

zochin [192.82.65.29] 2020-05-08 03:40:35

яриад айгаад суугаад байхаар арга хэмжээ авах хэрэгтэй шдээ айж суусаар байгаад эх оронгүй ч болж болно шүү..

zochin [192.82.65.29] 2020-05-08 03:34:49

Хотын залуучууд дотор мал нядлаад явах байтугай яс мөлжих хүн олдохоо больсон.. Тэгэхээр өөрсөн дундаа хайх хэрэгтэй дээ бичснийг нь харвал хулгай, дээрэм хийдэг хүмүүсээ мэддэг юм бишүү Ворошиловын мэргэн буудагч гэдэг кино үзээгүй л хүмүүс бна даа кк

zochin [192.82.65.29] 2020-05-08 03:31:20

увсын хулгайч нар байгаа байхаа буудах хэрэгтэйшдээ..

Zochin [66.181.161.33] 2020-05-10 10:05:13

Shuud buud uur uym baihgvi

иргэн [202.55.191.205] 2020-05-08 03:03:22

хулгайчдыг хурууг нь тайраа

Нэг малчны яриа [202.126.89.160] 2020-05-08 01:52:45

Малаа бид өөрсдөө л хамгаалж чадна Тэр Америкт чинь зөв шийдсэн юм шиг байна Амь нас өмч хөрөнгө газар орноо өөрсдөө хамгаал зохион байгуулалтад орцгоо Та нарт БУУДАХ ЭРХ ОЛГОЖ байна гэсэн Бидний малыг хэн хулгайлаад байгааг бид мэдэж байна

Зочин [103.57.94.138] 2020-05-07 10:35:19

БУУД

Муусайн хулгайчуудад газар дээр нь арга хэмжээ авах ёстой. [202.131.225.53] 2020-05-07 07:25:47

Хээрийн хулгайч нарыг хээр нь буудаад алдаг хуультай байх хэрэгтэй. Тэгээд буудсан хүнийг нь тэр дор нь зөвтгөөд явуулдаг байх ёстой.

НАЙД [202.9.46.192] 2020-05-09 01:43:04

ЗӨВ, БИДНИЙ ОРШИХУЙН ҮНДЭС МАЛ, ХЭЛ, ХИЛ ГУРАВ ГЭДГИЙГ ЗУНДУЙН ДОРЖ ГУАЙ МӨН Ч ОЛОН САНУУЛСАН ДАА, ЭНЭ ГУРАВТ ӨРВӨЛЗСӨН ХЭНИЙГ Ч БОЛОВ ӨӨРИЙН ХҮНИЙГҮЙ ГАЗАР ДЭЭР НЬ НАМ ДАРАХЫГ ЗӨВТГӨСӨН, ЗААСАН ТИЙМ Л ХУУЛЬ МОНГОЛЫН НИЙТЛЭГ ЦӨМ ХУУЛЬ БОЛОХ УЧИРТАЙ БУСАД НЬ ТЭН ТЭНДЭЭ Л БАЙГ

би [202.179.25.120] 2020-05-07 03:58:36

Шүүх прокурор холбоотой юм бишүү Хулгайл би хамгаална гэсэн яриа бна Мал хамгаалах цагдаагийн том салбар ажиллуулах хэрэгтэй Нямдорж хэрэлдэхээс ѳѳр юм хийхгүй бна даа

Зочин [64.119.26.108] 2020-05-07 02:53:28

arhangain shuuh prokuror tsagdaa yu hiij bna aa odoo maliin hulgaicch nariig bariad l shuud shorond yavuulah huuli garsan sh de omnoh shig torgoh ene ter bol bhgui bolson

Зочин [202.179.24.3] 2020-05-07 01:24:44

tүүнийг уншаад Архангайн шүүх прокурор нь болохоо больчихжээ гэж лойлгох юм бна бариад ирдэг шоронд явдаггүй

Зочин [66.181.177.244] 2020-05-07 01:17:37

УВСЫНХАН БӨХ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДУУЧИН БОЛДОГ ДУУЧИН БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХУЛГАЙЧ БОЛДОГ.

bi [103.229.176.130] 2020-05-11 01:47:06

hahahah

Иргэн [192.82.77.171] 2020-05-06 22:57:08

Цагдаагийн байгууллагын ажил муу байна.Сумын цагдаа төлөөлөгч нар сумын төвдөө суугаад байвал малын хулгайч байсаар байна.Морь мл унаж хөдөөгүүр явж эргүүл хийж хүн хартай уулзаж тэр нэртэй хэдэн хулгайча хяначихаар л малн хулгй багасаад ирнэ ш дээ. Малын хулгайч нар цагдаагийн зарим нэг ажилтныг өөртөө татаж холбоо тогтоосон байхг үгүйсгэхгүй.Арай бүгдийг нь тэгж чадахгүй биз.Мэдээлэл сайн цуглуулж байгаад ганц нэгхэн дориухан баривчилгаа хийчхэд хулгайч нар сүүлээ хавчаад гүйдэл нь багсаад ирнэ дээ.

Зочин [202.21.107.77] 2020-05-06 14:46:04

Бүхэл бүтэн улс бж хэдэн хулгайчийг барих хэцүү юу

Зочин [43.228.131.45] 2020-05-07 01:02:27

Энэ тэгээд хотын хүний яриа юу, чамд ч амьдрал хол байна даа

ккк [64.119.26.2] 2020-05-06 15:08:55

Наад хулгайч нар чинь малчид өөрсдөө шүү дээ. Хотынхонд мал хөөж, гаргадаг хүн бараг байхгүй. Хотынхон чинь хонь худалдаж аваад гаргах хүн хайдаг хүмүүс. Эсвэл хот руу ирсэн хөдөөний оркуудын л ажил. Мал маллахаа боль. Угаасаа бэлчээрийн даац хэтэрсэн.

Зочин [150.129.140.152] 2020-05-06 12:56:38

цэрэг оруулаад устгаач

Зочин [202.126.89.77] 2020-05-06 12:50:52

Увсынхан бөх болох гэж үзээд болохгүй бол хулгайч болдог гэж үнэн байх зүүн аймаг сүхбаатар увсынхан хөлхөж байн шдээ

od [103.212.118.203] 2020-05-06 12:49:38

Tsagdaa nar mash muu ajlaj bain da darga nar n ter anhaarhgvi baina bi 2 aduugaa aldaad duudlga ugsun 48 tsagin daraa irj baih ym bn lee tegeed ch ireed hudlaa baahan harj baigaal yvtsan aduug min mashin dairsan mun adil..

Зочин [217.118.81.44] 2020-05-06 12:09:03

Залхуу малчид одоо дрон ашиглаж малаа хянаа хэдуулээ ниилээд цагдаатаи хамтраад хиилдээ болохгуи юм бхгуи дрон хулгаич нарыг дорно барина шуу саин бод

зочин [89.204.153.194] 2020-05-06 11:17:16

Яг энэ тухай 40 минутын баримтат кино герсан франфын хамтарсан сувгаар гарсан даа. Арай ч дээ. Нэг өвгөн бүр хулгайгаа зөвтгөж ярьжбайсан. Ичмээр...

Зочин [192.82.67.11] 2020-05-06 11:03:02

Хулгай биш төрийн татвар

zochin 966 [66.181.190.238] 2020-05-06 10:57:49

баруун аймгийн увсын сайн эрүүд адуу мал хулгайхадаа гаршсан гэж ярьдаг юм байлаа

Баагий [202.126.88.235] 2020-05-06 11:55:00

Үхсэн ацных нь сайн эрс байх вэ дээ. Тувагуудтай нийлж нутгийнхаа айлуудыг цөлмөж дуусаад, нутагтаа хүний нүдрүү эгцлээд харах нүүргүй болсон сүүлгүй чононууд л энэ тэрүүгээр цагаачилж, хаяагаа хадарч яваа шүү.

зочин [192.82.78.88] 2020-05-06 10:55:37

Даварсан хулгайч нарыг 10-20 жил хорих хэрэгтэй ялаа дахиад нэм чангал

Зочин [103.9.90.98] 2020-05-06 10:30:13

малчид өөрсдөө малаа харж малла, татвар өгдөггүй байнга улсаас тэтгэмж авдаг дээр нь малаа хэнээр харуулах гээд бггаам ийм эзэн биегүй нэр усгүй мэдээлэл хэдийг гаргаад хэн нэгэнд нөлөөлнө гэж боддогоо боль

Олноо [202.126.88.189] 2020-05-06 10:23:20

Малаа харж мандаггуй юмуу хаашаа юм энэ малчид миний малыг маллаад байгаа юмуу

Зочин [192.82.77.211] 2020-05-06 10:23:01

хулгайчдын хурууг тайрдаг хууль гарга эхлээд гарын хуруу тэгээд үргэжлүүлээд байвал хөлийн хурууг нь

bayan [103.212.118.203] 2020-05-06 10:15:53

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭС БОЛСОН МАЛ СҮРЭГЭЭ ХУЛГАЙЧИДААС ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БОДЛОГТОЙГООР ТӨР,ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ИРГЭД ХАМТРАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭН ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.НООЛУУР НЬ ҮНЭД ХҮРЭХЭЭ БАЙСАН ЦАГТ ДЭЭРЭЭС НЬ МАЛЫГ НЬ ХУЛГАЙЛЖ МАЛЧДЫГ УЛАМ ДОРОЙТУУЛАХ ГЭЖ ДЭ

ккк [64.119.26.2] 2020-05-06 15:11:29

Хуцдаг халтар вэ? Мал хэзээ эдийн засгийн суурь болчихсон юм бэ??? Татвар төлдөггүй байж төрийн хамгаалалт энэ тэр хүсээд байх шаардлага байхгүй.

Зочин [54.37.205.32] 2020-05-06 10:11:33

tun toogv hreg shv

unshigch [103.212.118.203] 2020-05-06 10:10:55

Er n bol hulgaich nar dawarsan tsagdaa nartaigaa niiltsen bdag yum bn lee.Hogshin nastai hvmvvsee andahgvi barag deeremdeh shahuu bdag yum shig bn lee

зочин [103.212.118.203] 2020-05-06 10:10:11

малын хулгайтай тэмцэх хэрэгтэй байнаа, хууль хүчнийхэн муу ажиллаж байна, цагдаа нар энэ хэргийг илрүүлэх сонирхолгүй байна

Зочин [202.179.31.107] 2020-05-06 10:05:44

Аймаар !

zochin [202.126.89.147] 2020-05-07 04:06:34

ar hangai aimagiin tsagdaa tasag vil ajilgaa sul sumandaa tomiltoor ochson tsagdaa bolgoniig hulgaich nar ni hulgain aduu vher hulgailj awchiraad hahuuldag tegeed l ham boldog iim boloohoor iim bolohoor tsagdaa alba hiij baigaa ajildaa vnench baimaar bna

Зочин [119.40.98.177] 2020-05-06 10:05:34

Цагдаа нь бас хуйвалдана ёстой лайтай баруун аймгийнхан хулгайч гэж үнэн ш дээ дээр нь нямдорж байхад хуогай хийгээд байхаас яахав

Зочин [182.160.35.23] 2020-05-06 09:56:53

Цагдаа шүүх прокурор цус ойртож хэрэг шийдэхээ больж л дээ. МАНАН мал сүрэгт нөлөөлж ХОНГИЛ үүсжээ

зочин [59.153.113.91] 2020-05-06 09:29:00

Цагдаагийн, хилийн цэргийн сургуулийн 2р курсээс дээш оюутнуудыг дайчлаад нутаг нутагаар нь хэсэгчлэн мөрдлөг хийж олон жилээр шоронд хий тэгэхгүй бол хулгайлсаар л бх болно

Иргэн [192.82.73.183] 2020-05-06 08:46:06

Малын хулгайтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа цагдаагийн дарга нарын хөрөнгийг нь хурааж , ажлаас нь чөлөөлж малчин болговол зохино.

Zochin [64.119.26.154] 2020-05-06 08:41:51

Drone ashigla

Зочин [192.82.71.176] 2020-05-06 08:34:24

бүгдийг нь барьж дүүжил

Зочин [66.181.187.176] 2020-05-06 08:30:36

Маш муу санаатай хүмүүс байна энэ арынхан

Зочин [202.131.230.114] 2020-05-06 08:15:16

архангайн цагдаагийнхан юугаа хийж байдаг юм бэ арай хулгайч нартайгаа эвсээд явж байдаг юм биш биздээ

Зочин [202.131.245.34] 2020-05-06 09:40:45

Цагдаад л их асуудал байна.

1000 [202.72.247.58] 2020-05-06 08:09:53

ЯАСАН БӨХ ЗОРИГТОЙ ХҮМҮҮС ВЭ. АЖИЛ ТӨРӨЛГҮЙ, ОРЛОГОГҮЙ БАЙЖ БОЛНО, ИНГЭТЛЭЭ ХҮНИЙ ЁСНООС ГАРНА ГЭЖ ҮҮ. ЕРӨӨСӨӨ Л ЗАЛХУУ, БИЕЭ ОТОРЛОСОН, БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭ БАЙНА. БУЯНТ МАЛЫН БУЯН ЗАЯА ГОМДОЖ. НЭГЭН ЦАГТ БАЙГАЛЬ, ЭХ ДЭЛХИЙ ХАРИУГАА ТЭДНЭЭС ЗААВАЛ АВНА ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ НЬ ХҮМҮҮН БИДНИЙ АЛДАА ЮМ ДАА.

Зочин [182.160.38.188] 2020-05-06 07:55:51

Drone ashiglaad hyanalt hih bolomj bn uu


69 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
69 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.