“Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Aдмин / Хууль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.05.08) хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Улсад хотжих үйл явц өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст хурдацтай өрнөж өнөөгийн байдлаар хот, суурин газарт амьдарч байгаа хүн амын эзлэх хувь өссөөр байна. Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт 3,2 сая хүн амын 2,2 сая хүн ам буюу 67 хувь нь хот, суурин газарт амьдарч байгаагаас 1,4 сая хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан нь 1990 онд нийт хүн амын 55.8 хувь нь хот, суурин газарт амьдарч байсантай харьцуулахад нэмэгджээ.

Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрсөн байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршин дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Үүнээс үүдэлтэйгээр томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй болж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын их, дээд сургуулиудын дийлэнх нь буюу 88.5 хувь нь байршиж, тэдгээрт нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Аэросити хотын хувьд олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулагдахаар төлөвлөгдсөн. Мөн уг хотод шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжууд зэргийг байгуулснаар Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болж, Улаанбаатар хотод төвлөрөөд байсан гадаад худалдааны ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн ихэнх нь энэ хот руу шилжиж, Улаанбаатар хотын авто замын ачаалал буурах ач холбогдолтой.

Харин Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түунийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжууд байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд аялал жуулчлалын шинэ урсгал бий болохоос гадна зарим их, дээд сургуулийг уг хотод нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн М.Энхболд, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [202.179.25.140] 2020-05-09 07:48:25

Оюун эрдэнэ гишүүнээ таны хийж байгаа зүйлийг хараад үнэлж байдаг Харин Аюурсайханы юмууу Батулгын ч юмуу хэн нэгний үгээр орох хэрэггүй өөрийнхөө толгойгоор тууштай бай шудрага байдлаа голлож яв.Сүүлийн үед толгой чинь нэг л өөрийнх чинь биш болж харагдах боллоо.Энэ үгийг сайн анхаараарай толгой руу чинь орж ирэх үе гарна шүү АМЖИЛТ ХҮСЬЕ шудрага ёс мандтугай.

Гэрэл [66.181.191.27] 2020-05-09 04:36:09

Майдар гэсэн нэр ямар учиртай юм бол

Зочин [66.181.177.39] 2020-05-08 19:44:17

Сэргэлэн сум Зуунмод 2н дунд майдар хөшөө босж байнлээ тэнд юү барьж мөнгө үрэх гээд байгаан жижэгхээн газар 2талдн төвлөрсөн сум аймгийн төв 2н байхад

Зочин [103.26.195.166] 2020-05-09 02:02:28

Хот барихад хамгийн гол хамгийн их анхаарах ёстой байрлал бол ус гол нуур далай тийм зүйлийг бараадаж хотыг барьдаг .хот брихад гол умыг бараад..гол усыг бараадаа хот ачндаа сөнөнө.өртаг өндөрсөнө.манай хар хорин гэдэг.яг ойрхон их устай гол марөнгүй..сэлэнгэдээ ойртуулж барьж болноо. Энэ бол дээр үеийн төлөвлөлт.одоо орчин зөвхөн усны асуудлыг бүх талаас судладаг.

Зочин [66.181.187.67] 2020-05-09 01:09:04

Женко Майдар хоттгэж мөнгө идэх гэж бгаамаа. Шунал нь шуоам болсон төмөр зам иддэгтхулгайч шд

Зочин [202.126.88.59] 2020-05-08 12:27:46

Богд уулаа тойроод хот хот гээд байхын тэр өмнийн говьдоо Оюу толгой доо хот босгооч дээ

Зочин [150.129.140.77] 2020-05-08 16:41:06

Yag ynen.

Иргэн [103.212.117.145] 2020-05-08 10:29:06

Богд уулаа тойроод шавааралдаад байх бодлого явцгүй шүү. Аймгийн төвүүдийг хөгжүүлж хот болгох нь өлзийтэй. Хөдөөгүүр жаахан мөнгө цацвал үр дүнгээ өгнө шүү. Ялангуяа баруун аймгуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл.

Зочин [202.21.99.42] 2020-05-08 09:48:53

Хорь гучин мянган хүн амтай тосгоноо хот болгож чөдөхгүй л байгаа шүү дээ. Хууль ер нь яаж үйлчилж яаж хэрэгжээд байнаа. Хэн нэгний дураар асуудал яригдмааргүй л байлтай

Зочин [66.181.187.67] 2020-05-09 01:12:51

Энэ Оюун- Эрдэнэигэж Женкогийн нууц гар хөл болсон хөөрүү сагсуу бнаа. Ахтайгаа нийлээд Хүүк Женко2- н дунд сэлж явдаг ирээдүйд бэлтгэгдсэн хулгайч гарлаа даа.! Женкогийн л хот шд Майдар гэдэг чинь.......

z [202.131.225.197] 2020-05-08 09:13:45

Odoo l zuv um boloh ni

Зочин [202.179.31.33] 2020-05-08 08:39:30

Нэг л юм үнэн тэр юу вэ гэвэл энэ тогтоол нь цаасан дээр үлдэнэ

Горшок саваа сайн бэлтгэ. Өмдөндөө ш--с алдлаа. [202.131.225.53] 2020-05-08 09:14:20

Мөнгө угаах гээд доороо шээс алдах гэж байгаа хүмүүс олон байгаа. Харж л байгаарай.

Irgen [166.216.157.87] 2020-05-08 08:36:46

Khar khorimoo Niislel bolgoochee , Bogd uul toiruulaad Neg door boognuuleh ymar Sanaa bna ayultai shuu dee

Zochin [76.28.228.54] 2020-05-08 08:35:11

Emsiin hotiig bariad ogooch bas arhichid ovgor shorongiin atamanuudiin geh met

Улсын стратегийн бодлого энэ мөн үү? [202.131.225.53] 2020-05-08 08:30:37

"Аэросити" гэсэн англи нэртэй хот тусгаар тогтносон Монгол Улсад байж болохгүй байлгүйдээ. Энэ чинь зүгээр л ТЕХНИКИЙН нэр биздээ? Эсхүл ийм нэр жинхэнээсээ өгөх гээд байгаа юм уу? Ер нь Монголд хотууд нь нэг нь нэгнээсээ хол, өөр өөр аймгуудад тархаж байрлаж болдоггүй юм уу? Бүгдийг нь л Улаанбаатарын дэргэд байгуулаад байх юм. Улсынхаа НИЙТ газар шороог эзэнтэй болгох шаардлагатай байгаа юм биш үү?

Зочин [103.229.120.113] 2020-05-08 08:20:36

Зуунмод хотын хоёр талд Аэро сити, Майдар сити гэж хоёр хот барих юмуу хойно нь Манзушир сити барихаа мартваа

Зочин [49.0.170.94] 2020-05-08 08:11:44

Женко хувьдаа хоттой болж байгаан биз дээ


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.