Автомашины 700 гаруй зөөлөн янданг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2020 оны эхний 04 сард 10.130 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 6663 буюу 65.8 хувь нь Улаанбаатар хотод, 3452 буюу 34,1 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2.802 буюу 21,7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

АВТОМАШИНЫ ЯНДАНГ ХУЛГАЙДАГ 32 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛСАН

image

Гэмт хэргийн бууралтыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамираас тодрууллаа.

Гэмт хэрэг нэлээд бууралттай байгаа гэж байна. Он гарснаас хойш ямар гэмт хэргүүд буурсан үзүүлэлттэй байна вэ?

-2020 оны эхний таван сарын байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт гэмт хэрэг 21 хувиар буурсан. Монгол Улсад түгээмэл үйлдэгддэг хулгайлах, залилан мэхлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих, бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 16-39 хувиар буурсан байна. Мөн гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад 51,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Гэмт хэргийн бууралт нь улсын хэмжээнд мөрдөж байгаа хорио цээрийн дэглэмтэй холбоотой. Нөгөө талаараа цагдаагийн байгууллагын гэмт хэргийн илрүүлэлт өссөн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаа эрчимжсэн учраас гэмт хэргийн гаралт буурсан гэж үзэж байна.

-Автомашины янданг улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан этгээдүүдийг илрүүлсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 14-ны өдөр Замын –Үүдийн боомтоор том оврын ачааны машинд 700 гаруй автомашины зөөлөн янданг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлсэн. Энэхүү гэмт хэргийн холбогдогчоор Сонгинохайрхан дүүрэгт авто машины засварын үйл ажиллагаа явуулдаг иргэн Ө,Е нарыг дайчлан баривчилсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

image

Энэ хоёр этгээд нь автомашины зөөлөн янданг өндөр үнээр буюу нэг янданг 150-200 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан байна.

-Энэхүү янданг юунд ашигладаг юм бол?

-Автомашины янданг худалдаж аваад доод хэсэгт байдаг жижиг цагаан зүйлийг Хятад руу гаргадаг. Хятад руу гаргасан зүйлээ шинэ яндан болгож оруулж ирээд 600 мянгаас нэг сая 200 мянган төгрөгөөр худалдан борлуулдаг. Автомашины ядангаа хулгайд алдсан хүмүүс шинэ ядан худалдаж авдаг. Үүнийг үйлдэж байгаа гэмт этгээдүүд зохиомол зах зээл үүсгэж байна. Энэ зөөлөн янданд алт, мөнгөн эрдэнэс байхгүй. Иргэдийн дунд алт эрдэнэс байгаа гэсэн худал мэдээлэл гараад байна.

-Баривчлагдсан хоёр этгээд энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж байсан уу?

-Уг хоёр этгээд Монгол улсын хэмжээнд гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон. Мөн хулгайн замаар олдсон эд зүйлийг худалдан авч, зарж борлуулж байсан. Сүүлийн гурван удаагийн байдлаар хоёр мянга гаруй янданг гаргаж, ийм хэмжээний ядан оруулж ирж байсан байна.

- Хулгайн яндан өгдөг байсан этгээдийг баривчилсан уу?

-Энэ хоёр этгээдийн дор автомашины яндан хулгайдаг байсан 32 этгээдийг баривчилсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байсан газраас баривчилсан байгаа. Тухайлбал, Хөвсгөл, Хэнтий, Дархан, Сэлэнгэ, Улаанбаатарт үйлдэж байсан.

-Хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн 32 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Харин хулгайн эд зүйлийг мэдсээр байж худалдан авч, зарж борлуулж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хоёр этгээдэд Эрүүгийн хуульд заасны дагуу 2-8 жил хорих ялтай. Одоо мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.

-Цагдаагийн байгууллагад автомашины ядангаа алдсан талаар гомдол мэдээлэл хэр ирдэг вэ?

-Сүүлийн таван жилийн байдлаар энэ төрлийн мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдээд шалгагдаж байна. Эдгээр хэргээс 40 орчим нь илэрсэн. Хулгайчийг илрүүлэхээс гадна зохион байгуулалттай авдаг бүлэг этгээдүүдийг баривчилсан.

image

image

image

image


Сэтгэгдэл

Хаабар [59.153.87.8] 2020-05-15 10:41:32

Гаргах гэж байсныг илрүүлсэн гэж ойлголоо, тэгвэл сүлжээ гэмт бүлэглэлийг илрүүлсэн бнадаа

Zochin [172.58.45.25] 2020-05-15 08:41:08

Hulgaichuudad amjilt barigdaagui bol shuu

Иргэн [64.119.16.89] 2020-05-15 08:18:37

Юунчинь алт гэж, амар хялбар мөнгө одох луйвар гэмт хэрэг, 12 жил авна.толгологчид нь 20 25 жил.цагдаад энэ удаа амжилт хүсьё.

Зочин [66.181.161.92] 2020-05-15 07:54:50

Хулгайчдыг өөгшүүлж буйн илрэл царай зүсийг нь олон нийтэд харуулдаггүй явдал!!. Үүнээс болж хулгайчууд даварч бна.

Зочин [66.181.176.203] 2020-05-15 09:35:47

Хулгайч нарыг үмүүс таниад авчихвал дахиж хулгай хийхэд нь саад болно. Хулгайчгүй болчихвол цагдаа нар ажилгүй болчихно гэж айдаг юм болов уу? Аан?

Зочин [192.82.73.64] 2020-05-15 07:37:41

Huruug n tasd

Зочин [202.9.40.177] 2020-05-15 06:20:23

Ер нь энэ автомашины толь,дугуйн хаалт,эд анги чимэглэл хулгайлдаг бүлэглэл байдаг юм биш үү. Юмаа алдлаа буцаагаад бараг өөрийнхөө юмыг өндөр үнээр авч байна даа. Ийм хулгайч нарыг сайн цээрлүүлэх хэрэгтэй. Мөн энэ техникийн захын сэлбэг борлуулалт ,автозасварын газруудад хяналт сайн тавих хэрэгтэй. Цагдаагийн албаны албан хаагчид сайн ажиллаж байна амжилт хүсье.

Зочин [64.119.17.161] 2020-05-15 06:15:17

Цагаан алт байдаг юм

Bathurel [202.9.46.139] 2020-05-15 05:48:24

Paladii gej vnet metal baidag um tsagdaagiin ajiltan jaahan um ynsh.Paladii altnaas vnetei metal teriig ni hyjaa nar avaad orond ni yandan ogdog um blgui de

зочин [202.21.100.210] 2020-05-15 05:43:14

Буудаж алаад хэрэггүй эд чинь бас л хүн шүү дээ сумны гарз. Шар хадны зах дээр олны дунд нүцгэлээд тал талаас нь яндангаар зодож алъя аааааа

Зочин [192.82.64.248] 2020-05-15 05:56:43

хөөх, юун яндангийн хулгайч вэ, бүр тэрнээс ч хэд дахин аймаар юм хийх хүн бидний дунд байдаг байхнээ....

Зочин [192.82.72.72] 2020-05-15 05:33:22

Муу новшнуудад хамгийн хүнд ял оноохыг шаардаж байна

Зочин [202.131.230.114] 2020-05-15 05:28:10

наад хулгайч нараа нүүрийг нь ил харуулаач

tsagdaa [103.80.210.64] 2020-05-15 05:08:01

ene muu 34 hulgaichiig bugdiign buudaj alna heer abaachaad


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.