Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа.

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авах арга хэмжээнд дурьдснаар Стандартын шаардлага хангахгүй, өнгө үзэмжгүй, зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа хэдий ч барилга угсралтын талбайн аюулгүй байдлыг хангаагүй иргэн, аж ахуйн нэгжид богино хугацаатай үүрэг өгч ажиллахаар боллоо. Хэрэв заасан хугацаанд засаж, сайжруулаагүй тохиолдолд хашааг нэн даруй буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжээр төлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.

Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хийж хэрэгжүүлсэн байх ёстойг хотын Захирагч сануулав. Ингэхдээ зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангаж ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөж болохгүй анхааруулсан юм. Харин хэрэгжилтэд хяналт тавих ажлыг нийслэлийн Засаг даргын орлогчид болон нийслэлийн Ерөнхий менежер нар дүүрэг, дүүргээр нь хариуцахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг нэг сарын өмнө шийдвэрлэсэн боловч өчигдөр очиход хийгдээгүй байсан. Харин өнөөдөр албадан буулгаж, орц, гарцыг чөлөөллөө. Энэ мэтчилэн гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, гацах явдал дунд, доод шатны газар, хэлтсийн дарга нарын ажлын хариуцлагагүй байдлаас болж байна. Хот байгуулалттай холбоотой гомдол ч иргэдээс их ирж байна. Иймд иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж ажиллаж чадаагүй, ажлын хариуцлага алдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Иргэдэд хүнд суртал учруулдаг, дээд шатанд гаргасан шийдвэрүүд хэрэгждэггүй, олон жил бугшсан энэ буруу жишгийг цэгцлэхэд амаргүй байгаа хэдий ч зөв голидролд нь оруулахын тулд цаашид ч хариуцлагын асуудлыг тавьсаар байх болно” хэмээлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [66.181.190.157] 2020-05-15 14:26:06

Хотын даргаа! та Хурд хорооллын 28 р байрны зүүн талаар гаргах гэж байсан замаа нээж өгөөч.Тэгвэл 23 р байрны хажуугаархи замын түгжрэл ,эвдрэл багасах боломжтой болно.хувиа бодсон хэдхэн хүмүүсийн төлөө нийтийн эрх ашиг хохирч байгааг анхааралдаа авч арга хэмжээ авч өгөөч

Perenlei [103.212.119.232] 2020-05-15 12:41:56

Bayangol duureg 4r horoo golden park.tsoglog hothon dahi hezee mudgui hun darj alahaar hazaisan tom havtan hashaag bugdiig buulgaj uguuch

Zochin [192.82.68.154] 2020-05-15 11:47:43

Han uul zaisan twin parkiin baruun tald tsenher hashaa zarim n nuraad salhind tom tom tumur huuruud hun luu hiisehnee

Zochin [202.126.89.232] 2020-05-15 11:31:12

Hotin dargaa ta sn ajillaj bga shu.

Зочин [66.181.177.210] 2020-05-15 10:39:58

Өө тийм иргэд хүүхэд багачуудад аюултай хашаа хайс монголоор хотоор хог шиг байгаа жишээ ньСБД 3хорооны хамар доор тийм аюултай хашаа ч юм уу хайс ч юм уу бүр хүүхдийн цэцэрлэгд бас хуучнаар шаазан ваарны явган замтай тулсан хашаа байна тэр хашааг харах юм бол муухай хорон

Халтар Т [59.153.87.8] 2020-05-15 10:32:51

УБ-т эхний ээлжинд жорлон, хашааны хувьсгал хийхгүй бол үнэхээр гутаадаг зүйлс болж хувирлаа. Хуванцар, төмөр, евро формын бетон хашаануудаар солих, бүр намхан хашаанцартай болсон ч болно. ОХУ, Хятад, Монголд л том том хашаатай байх сэтгэлгээний хоцрогдолтой. жорлонг төвийн шугамд холбох боломжгүй бол АНУ шиг маш идэвхтэй бичил биетүүд хийгээд лагийг нь идүүлээд, үнэрийг дараад, хөрсний бохирлоо бууруулах хэрэгтэй байна,дараа дараагийн хотын дарга нэрын нэн тэргүүнд хийх ажлууд энэ л бнадаа

irgen [202.9.40.69] 2020-05-15 08:45:06

Bayngol 5r horooni 80b bairnii hajuud hogoor duuren hashaa 5 jil bolj bn Yaj huraaj avah uom.Odontuya ch toohgui.eeree nugaraad.hugaraad.duulaad yvaad bh uom.Amarsaihan dargaa hashaag huraaj mashin tavih gazartai bolgood egeech.Derged n bga irged hogoor amisgalj bn

Иргэн [64.119.16.89] 2020-05-15 08:42:17

Маш зөв юм хийж эхэллээ.хотын даргадаа баяр хүргэж үнсьё.замбараагүй барьсан хашаа байшинг нурааж иргэдээ аюулгүй алхуулья.иргэдтэйгээ хамтадаа урагшаа.аль хэдийн ингэх байсан юм. Гэхдээ одоо ч хоцороогүй л байна шүү.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.