ТОЙМ: Шившигийн хөндийгөө туулж барсан түүхэнд мартагдахгүй дөрвөн жил дууслаа

Aдмин / Улстөр

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

МАН 65 СУУДАЛ АВЧ ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИОР ТӨР БАРЬЛАА

Монгол Ардын Нам УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа.

МАН–ын гишүүд “энэ их итгэл найдварын ард асар их хариуцлага байгаа гэдгийг ойлгож байна. Хариуцлагыг бид дааж, итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгээ цохон тэмдэглэмээр байна. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд уруудан доройтож байгааг засаж залруулахын төлөө бүх хүч чадлаа дайчилж ажиллана” гэдгээ мэдэгдэж байсан юм.

МАН-ЫН БҮЛЭГ ХОЁР ХАГАРЧ ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛЛАА

МАН-ынхан хийсэн ажил, байгуулсан гавьяагаараа бус идэж, ууж, албан тушаалаа урвуулан ашигласнаараа цоллуулж эхэлсэн. Гишүүд нь орж гараад тооны харьцаанд өөрчлөлт орж, МАН-ын хоёр бүлгийг өөрөөр нэрлэж эхэлсэн юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад МАН-ын бүлэг 33 ба 32-оороо талцан хуваагдсан. Мөн 33 ба 32-ын бүлэг тусдаа хуралдаж байр сууриа нэгтгэсний дараа МАН-ын бүлэг нэгдэж хуралдах тохиолдол нэг бус удаа гарч байсан билээ.

Ж. ЭРДЭНЭБАТ КОНЦЕССООС БОЛЖ ОГЦОРЛОО

image

Өнгөрсөн 2017 оны есдүгээр сарын 7-нд УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсэн. Энэ хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь огцруулахыг дэмжихгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүний 42 нь "татгалзсан" санал өгч байв. Ингэснээр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорсон юм.

Ж.ЭРДЭНЭБАТ ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНД ЛИЦЕНЗ ЭЗЭМШИХЭЭР ӨӨРИЙНХӨӨ КОМПАНИЙН НЭР ДЭЭР АВСАН НЬ БАРИГДАВ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, Тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа улсын тусгай хамгаалалтай газарт лиценз эзэмшиж байсан компаниудыг зөвшөөрлийг цуцалж, өөр компанид нөхөн олговор байдлаар олгосон талаар мэдээлэл гарч, хуулийн байгууллагаар шалгуулсан.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙГ ХОЁР АХТАЙГАА НИЙЛЖ ЗАРСАН НЬ БАРИГДАВ

image

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүүсийн зарсан “Хотгор шанага” нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан гэх ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрсөн. Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд БНСУ-ын телевизээр тус уурхайтай холбоотой нэвтрүүлэг анх цацагдсан байдаг. Дээрх мэдээлэл гарснаас хойш өнөөг хүртэл “Хотгор шанага” нүүрсний ордын лицензийг зарсан, зараагүй гэх асуудалд хариулт нэхсэн хэвээр байна.

ЖДҮХС-Г УИХ ЫН 49 ГИШҮҮН ТОНОЖ БАРИГДЛАА

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдлоо. ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан гишүүдийн нэрс тодорсон.

Тэгвэл тус гишүүдийг ЖДҮХС-гаас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгасан байна.

УЕП-ООС УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАН, Л.ЭНХБОЛД , Б.УНДАРМАА, Д.ДАМБА-ОЧИР НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ОРУУЛАВ

image

УИХ-ын гишүүн Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн мэдүүлжээ.

Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн барих талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан ч хэн гэдэг гишүүнийг ямар асуудлаар гэдэг нь хараахан тодорхойгүй байсан юм. Харин эх сурвалжуудын мэдээлж байснаар нэр бүхий дээрх дөрвөн гишүүнийг ЖДҮХС-тай холбоотойгоор бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх асуудлыг прокуророос УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл гарсан юм.

МАН-ЫН Б.БАТЗОРИГ САЙД ЖДҮ-ИЙНХЭЭ ЯЛЫГ ҮҮРЧ, УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨН ШҮҮХЭД ОЧЛОО

УИХ-ын гишүүн Б.Батзориг 2020 оны дөрөвдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Түүний хүсэлтийг хэлэлцэж, гишүүнээс нь чөлөөлсөн юм.

Нийслэлийн прокурорын газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

МАН-ЫН УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭР ЯЛ СОНСЛОО

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн 2019 оны арванэгдүгээр сарын 13-нд болж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноосон.

Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

АН БҮЛЭГГҮЙ БОЛЖ Ж.БАТЗАНДАН, Л. БОЛД НАР ШИНЭ НАМЫГ БАЙГУУЛАВ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулах болсноо 2019 оны гуравдугаар сарын 18-нд албан ёсоор зарласан.

УИХ-ын гишүүн Л.Болд: Гишүүнээ хөөдөг коммунист нам байхгүй хэмээн үзэж би намаасаа гарах хүсэлтээ өгсөн юм. Ингээд өнөөдөр Ж.Батзандан гишүүнтэй хамтран улс төрийн шинэ хүчин байгуулж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монголын нийт баялаг цөөн хэдэн хүнд төвлөрч байна. Монголыг хамгаалах, өмөөрөх, шударга ёсыг тогтоох улс төрийн хүчин хэрэгтэй байна. Тиймээс шинэ улс төрийн хүчин байгуулж буйгаа албан ёсоор мэдэгдсэн.

МАН-ЫН ЗАРИМ УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ, УИХ ӨӨРӨӨ ТАРАХ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЛАА

image

АН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. УИХ-ыг тараахыг өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр удаа хэлж, УИХ-ын гишүүн АН-ынхан болон гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн нарын 20 орчим гишүүн УИХ-ыг тараахаар гарын үсэг зурж байсан удаатай. Уг бичигт гишүүд 27/33 ийн бүлгээрээ хуваагдалгүй УИХ-ыг тараахыг дэмжиж гарын үсэг зурсан байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮД УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХААР ХУРАЛ ХАЯЛАА

УИХ-ын чуулган өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сарын 28-нд хуралдаагүй. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал болон хэд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн ч хуралдаж чадаагүй юм. Төрийн ордонд Ёс зүйн хороо хуралдах ёстой гэсэн ч мөн л ирц бүрдээгүй. Гишүүд “УИХ-ын дарга М.Энхболдыг харсан хүн байна уу. Бид даргыгаа хайгаад олохгүй байна” гэх зэргээр үйл явдал хурдтай өрнөсөн юм.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ 60 ТЭРБУМААР ТӨРИЙН АЛБЫГ ЗАРАХ ГЭСНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

image

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг тоймлон хүргэж байна.

Хүсэлтэд “УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох үед Монгол Ардын Намын зарим албан тушаалтан, түүний дотор одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нар үгсэн хуйвалдаж, төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгож, үүнээс улбаалан 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг эдүгээг хүртэл ямар нэг байдлаар шийдэгдэхгүй байсаар байна. УИХ-ын дарга өөрт ногдоогүй эрх эдэлж, янз бүрийн шалтаг, шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаагүй нь олон түмэнд ил болсон.

60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын түвшинд шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, УИХ-ын нэр бүхий 26 гишүүний шаардлагыг хяхан боогдуулсан УИХ-ын даргын үйлдэл үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тул дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

МАН-ЫН БҮЛЭГ 60 ТЭРБУМААР ТӨРИЙГ ЗАРАХ ХЭРЭГ ҮНЭН БОЛОХЫГ БАТАЛЛАА

МАН 2020 оны сонгуульд 60 тэрбум болон ЖДҮ-д холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байхаар тогтов. Тухайлбал, Хяналтын ерөнхий хороо болон МАН-ын баримталж буй зарчим ямар нэг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу намын гишүүн улс төрийн дэмжлэг хүлээхгүй гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮ-гийн асуудал, мөн бусад ёс зүйн асуудалд нэр холбогдсон. Тэр нь шүүхээс тогтоогдсон гишүүд дараа дараагийн УИХ-ын болон бусад сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм.

ШУДАРГА ТАВАН ГИШҮҮН ТОДОРЧ, ХОЁР УДАА ТӨВ ТАЛБАЙД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Шударга таван гишүүн гэгдэх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар нь УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах шаардлагын хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр жагсаал зохион байгуулж байсан.

Хоёр дахь удаагийн жагсаал МАНАН дэглэм буюу шударга бусын хонгилын эсрэг гэх агуулгатай байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын төв талбайд болж байв.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛЛАА

image

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тухай асуудлыг 2019 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 43 нь дэмжсэнээр түүнийг УИХ-ын даргаас чөлөөллөө.

АТГ-ЫН ДАРГА, УЕП, ШҮҮХИЙН ДАРГА НАРЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ОГЦРУУЛАХААР ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЯАРАВЧИЛСАН ГОРИМООР ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАВ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны гуравдугаар сарын 25-ны хуралдаанаар “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгасан байна. Энэ хүрээнд шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байхаар хуулийн төсөлд тусгажээ.

МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЛОО

image

FATF/ФАТФ/ буюу Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагаас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулж, хяналт тавьж буйгаа дэлхий нийтэд зарласан. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон хариуцлагыг тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт ноогдуулж, огцруулсан байдаг.

ГЭМТ ХЭРЭГТНЭЭР ДҮҮРСЭН УИХ-ЫГ ӨӨРӨӨ ТАРАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁР ДАХЬ УДААГАА УРИАЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг санал болгосон билээ. Тэрээр 2019 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг дахин уриалж, “Та бүхнийг улс төрийн эр зориг гаргаж, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй” гэсэн юм.

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

image

2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Хуралдаанд МАН-ын 59 гишүүн, МАХН-ын нэг, бие даагч нэг, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын хоёр гишүүн оролцож, нийт 63 гишүүний 100 хувийн саналаар Шинэ Үндсэн хуулийг баталсан юм.

2017 ОНД АМАЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨР ТЭГЛЭХ БОДЛОГО ХЭРЭГЖИЖ, АХМАДУУДЫН ӨРИЙГ ТЭГЛЭЛЭЭ

image

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Хууль батлагдсанаар зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэж, түүнээс дээш зээлтэй ахмадуудын зээлээс зургаан саяыг хасахаар хуульчилж өгсөн. Ингээд энэ оны хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн тэтгэврийн нэмэгдэл орж, мөн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэв. Тодруулбал, 230 мянга гаруй ахмадын 1-6 сая хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн билээ.

УИХ -ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫГ БҮРЭН ЭРХЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ

Энэ оны нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн.

image

Тодруулбал, УЕП-оос ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нууц санал хураалтын тогтоолын төслийг албажуулах санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэнээр УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

МАН Н.НОМТОЙБАЯРЫГ НАМААСАА “ХӨӨЛӨӨ”

МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан байна. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар хэлэхдээ "Намын Хяналтын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан" гэжээ.

МОНГОЛ УЛС ХАР ЖАГСААЛТАД ОРЛОО

image

Европын Комисс нь ЕХ-ны санхүүгийн системд ноцтой аюул учруулж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг тааруу ажиллаж буй, өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын шинэчилсэн жагсаалтыг гаргасан. Тус жагсаалтад 12 улсыг оруулах болсноо Европын холбоо зарлаж, мөнгө угаах аюултай, банк, санхүү, татварын систем нь ил тод бус эрсдэлтэй хэмээжээ. Эдгээр 12 улсын жагсаалтад Монгол Улс албан ёсоор багтаад байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:04:15

PhjfxL http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [124.44.156.207] 2020-05-19 13:12:24

Монголын өргөн уудам газар шороон дээр 3 сая хүнийг үгээгүй туйлын ядуу, өлсгөлөн, асар их өртэй, хооронд нь хоосон яс хаяж ард түмнийг хэрэлдүүлж, хэмлэлцүүлж, үзэн ядуулж яаж амьдруулж болдгийн жишээг дэлхий дахинд яруу тодоор батлан харуулсан жилүүд байв уу?

Зочин [203.91.115.41] 2020-05-19 12:35:01

Ene yaahvee saihan hoorhon korea ubatai ganilan suumaar bnaa boorhpn shuu korea uba nar

Зочин [202.126.88.38] 2020-05-18 12:28:59

Ёо ёо 4 жилийг арай л гэж дуусгалаа. МАН 65 пад пад суухаа, пүү пүү

зочин [203.91.112.133] 2020-05-18 10:31:49

Өмнөх дөрвөн жилээс хамаагүй дээр, итгэл найдвар төрүүлсэн жилүүд өнгөрлөө. Ямар ч олон хүнд гаруудыг хорьж, шийтгэв

Зочин [66.181.177.199] 2020-05-21 11:54:45

Хаха амьдрал дээшилж дээ бөгс долоож ялгалаар нь их л цадсан гөлөг хуцаж бна уу

Зочин [82.248.63.105] 2020-05-18 11:39:03

МАНАН гэгч нууц бүлэглэл, улс орны эсрэг хуйвалдааныг энэ хоёр намын нэр дэвшигч нарын байдлаас харахад их өөрчлөлт гарахгүй болох нь харагдаж байна. Иймд монголчууд маань эв эетэй байж ердөө бид бүгдэд заяасан энэ гайхамшигтай сайхан Эх орон, хойч үеэ бодож яг төр улсыг удирдаж чадах хүнээ нам харгалзахгүйгээр гаргаж ирээчээ, Аль нэг нам нь олонхи болсон ч нам харгалзахгүйгээр жинхэнэ сайн хүнээ олж ерөнхий сайдаар томилох жишээтэй, бусад олон намын системтэй хөгжилтэй орнууд ингэж л улс орноо хөгжилд хүргэж чадаж байна.

Зочин [202.9.40.184] 2020-05-18 09:22:49

Хүний өөрийн намын хулгайч авлхгчдын занал сүрдүүлэгэн дор харин ч энэ засаг сайн ажиллхсан тодорхой үр дүн гарсан нь маргах аргагүй үнэн. монголчууд сонгуулиа зөв өгч чадвал МАНАН сийрэх нөхцөл бүрдлээ.

Иргэн [103.212.119.198] 2020-05-18 04:08:40

30 жилийн 22-т нь төр барьсан МАН энэ улсыг 30 тэрбум $-ийн өрийн хүүдий болгож, 3 хүний нэгийг ядууруулж, төрөөс хэдэн арван тэрбумтан төрүүлж, монгол улсыг хар жагсаалтад оруулж дэлхийн "хог шаар" улсуудын нэг болгосонд их л буруутай даа. Эднийг дахин сонгож болохгүй.

ХН [202.179.25.77] 2020-05-18 02:17:11

ТАНАЙ ХОЁР НАМ ХЭН НЬ ХЭНИЙГЭЭ ХЭЛЭХЭВ ДЭЭ... ЭХЛЭЭД ӨӨРИЙНХИЙГӨӨ Л ХИЧЭЭ...

Irgen [202.55.188.38] 2020-05-17 23:05:54

Ene 4 jil shivshigiin hondii bsiim bol omnoh 4 jil yu bolj taarah uu .uhliin hondii bsiim bishu hha ha .hurelsuh sain zaluu mundag l bailaa

Зочин [64.119.27.93] 2020-05-17 12:58:03

МОНГОЛ АРДЫН НАМЫН ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛИЙН АЖЛЫН ҮР ДҮНГ ТОВЧХОН ДҮГНЭВЭЛ ДАРХАНЫ ЗАМ. УЛС ТӨРЧДИЙНХ НЬ ЁС ЗҮЙ УХАМСАР МЭДЛЭГ ЧАДВАР БҮГД ДАРХАНЫ ЗАМТАЙ ЯГ ИЖИЛ.

Зочин [103.229.120.184] 2020-05-17 10:50:51

Монгол шившигийн орон

Саран-Очир [66.181.169.70] 2020-05-17 12:35:52

монгол хорхой шиг таныг надтай хамт багтааж тээж яваа энжингийн орон

Зочин [192.82.70.33] 2020-05-17 09:42:28

Ношнуудаас салах цаг шүү

Зочин [150.129.141.18] 2020-05-17 08:20:09

улс төрийн мэдрэмжгүй тэнэгүүдэд шившгийн мэт боловч чи мэтийнхний өмгөөлдөг хулгайч авилгачдыг ил болгоход МАН-ын 65-ын зөрчил сайн нөлөө үзүүлсэн билээ

Зочин [203.91.115.56] 2020-05-17 09:20:34

Odoo bollo gesen shig unguruud bolohguiq

Төрөө [150.129.143.40] 2020-05-17 07:04:57

Харин ч дажгүй 4 жил өнгөрсөн шүү. Зи гийн самарсан 4 жилийг бодвол

цэ [202.21.112.178] 2020-05-19 02:30:34

МАН-н хог шааруудыг хурдан зайлуул аа .ард түмээн ?Дандаа иддэг уудаг зомбинууд гарна Тэгэхгүй бол бид бас л хог дээр амьдарна. Үр хүүхдүүд чинь мөн адил

иргэн [103.10.23.106] 2020-05-17 05:16:06

Хүрэлсүхийн засагын газар хийсэн юмтай засагын газар байсан Энэ дөрвөн жил угтаан МАНийн дотрох зөв бодолтой цөөнхийн Хулгайч луйварчин нараасаан салах гэж оролдсон дотоод зөрчлийн жилүүд боллоо Одоо ард түмэн сонголтоон маш зөв хийж зөв хүмүүсээн нам харгалзалгүй олож сонгох ухаарал үлдлээ Мөнгөнд хууртажМАН -АН хэмээх нам дагаж хулгайч сонгодог алдаагаан мэдэж ухаарч засаг цаг ирлээ Хүнээн зөв таниж сонго

Зочин [202.126.89.13] 2020-05-17 11:50:53

ок

Зочин [202.9.40.45] 2020-05-17 02:50:01

Хуулиа өөрчлөх хэрэгтэй цаазын ялыг сэргээ хулгайч авилгалчдыг цаазлах хэрэгтэй

Ajaa taij [202.9.46.195] 2020-05-17 23:17:35

Uu ugur tolgoi komunist. Uvuu udirdagchdaa tsaazalsaar buur dontchihoj.

Зочин [202.9.46.224] 2020-05-17 02:20:05

харинч сүүлийн 30 жилд хамгийн сайн УИХ байсан шүү гэм хийсэнийг нь хөөж чаддаг хийсэн зүйл ихтэй сахилга бат сайтай АН хэдэн эх орны урвагч нар байхгүй байлаа эрвэгч нарын хийсэн гэмээс лал 1000 дахин бага зөрчил гаргасан байна

Зочин [109.11.116.153] 2020-05-17 19:29:42

Odoo Manan hereggui ee,busad namuudaas songoh chag hygazaa irsen.

зочин [192.82.78.88] 2020-05-17 01:22:24

МАНАН - г болохгүй бусад намууд нэгдэх хэрэгтэй

зочин [66.181.186.121] 2020-05-16 23:44:12

төрийн албаны дарангуйлал , дарамт туйлдаа хүрсэн он жилүүд байлаа, эрх чөлөө ардчилал хэрэгтэй бна залуусаа

зочин [202.179.26.244] 2020-05-16 22:45:38

электоратийн залуусаар бүр мөсөн солих л үлдэж дэ.Энэ муусайнаас салах ганц л гарц тэр байна. Харин энэ хөдөөний мал бүхий иргэд л эд нарыг чинь гаргаж ирээд байдаг юм. хүний өмнөөс мал маллаж байгаа юм шиг дандаа халамж нэхнэ. Наадуул нь тэрнийг ьн дор нь биелүүлнэ.

Зочин [192.82.73.161] 2020-05-16 16:52:22

Чингисийн хөх цэргүүдийг засагт оруул

Зочин [203.91.115.52] 2020-05-16 12:40:13

ардчилсан хулгайч нар доромжлох гээд ядах юмаа. утаагүй болгосон. нефтийн үйлдвэр барьж байна. АН-ы үлдээсэн их өрийг дарж байна. коронатай сайн тэмцэж байна. АН-хан бол идэж л чадна. бас поопроно.

Зочин [202.126.89.246] 2020-05-18 08:25:58

30сая долларын өрийг яана вэ?.

Зочин [150.129.143.40] 2020-05-17 07:06:23

Яг зөв хэллээ

Зочин [66.181.185.167] 2020-05-16 14:19:27

Нефтийн үйлдвэр чинь сураггүй байна. Харин сураггүй үйлдвэрт дэд бүтэц гэж нийлээн мөнгө зарлаа. Үр дүн гараасай л гэж найдахаас. Утаагүй болчихоогүй галаа түлж л байгаа шүү дээ. харин 50% багассан нь бол үнэн. Одоо галлах түлш бэлдэх биш Баганууртаа цахилгаан станц барьж цахилгааны үнийн хөнгөлөлтөө нэмэгдүүлж цахилгааны дэд бүтцүүдийг байгуулж огт гал түлэхгүй л юм хийх ёстой шүү дээ. За өөрөөр бол хүчин, ЖДҮ, концесс гээд олиггүй л юм хийцгээсэн улсууд.

Зочин [192.82.76.79] 2020-05-16 12:23:12

сайхан суртэй дарга. суржин попролыг их узлээ дээ. 4 жил

Зочин [64.119.22.161] 2020-05-16 12:17:45

За яахвээ яахав үйлийн үр гэж байдаг бол хэзээ нэгэн цагт тэнгэрийн гэсгээл хүртэж л таарна

Зочин [103.229.122.41] 2020-05-16 11:14:27

Saihan heljee SHISHIGIIN HUNDII...huchi n , hulgai, hun alah, uunees iluu baij bolh uu ...barag ugui biz ee

Зочин [202.126.89.133] 2020-05-16 11:11:58

hamgiin mundag zasgiin gazar bsn shuu

Зочин [202.126.89.13] 2020-05-17 11:52:02

тиим шүү

Зочин [202.55.188.82] 2020-05-17 01:26:44

Chinii tarhiiig saihan ugaaj dee

Зочин [103.229.122.41] 2020-05-16 11:15:14

Tenegt bol tohiroh baihaa

Zochin [66.181.186.220] 2020-05-16 09:45:44

Bolij uz dandaa muu muuhaig olj hardag nvd muu muuhai heldeg am, muu muuhai bichdeg gartanguudaa

Зочин [202.55.191.138] 2020-05-16 09:19:30

Aldaa onoo baisan ch omnoh zasgiin gazaruudiin hiij chadaaguig hiij buteesen sain ajillasan suuliin 2 jil bailaa. Khurelsukhiin zasagiin gazariig demjinee.

Зочин [202.9.46.9] 2020-05-16 22:32:21

yag yu hiisen yumbe.

Зочин [202.21.107.230] 2020-05-16 09:17:41

Адармаатай ч чухал чухал үйл явдалтай 4 жил өнгөрлөө, ҮНЛСЭН хуулиа шат ахиулж чадлаа. МАНАН мафийг дарж чадлаа. Сайханбилэгийн үед дефолт зарлаж дамдуурах шахсан байсан эдийн засгийг өндийлгөөд ирлээ. Коронагийн цар тахлын үед сайн ажиллаж дотроо алдаагүй цөөхөн улсын нэг боллоо. Харин үүний түрүүний Зикагийн удирдсан 4 жил жинхэнэ хар дарсан зүүд байсан шүү. Дахиж бүү үзэгдэг.

Зочин [202.55.188.82] 2020-05-17 01:45:13

Muu nudtei har namaas bolj tumnii hel am diildehee bolij zubhun muug l olj hardag.esbel zubiig buruu bolgoj mushgin guibuuldag bolchihoj. Arga ch ugui dee tumnii buruu gej yu bhab. Huuragdsaar baij bur tsuhrunguu barchihsan.

АН-аас салсан ард түмэн азтай. [203.91.115.52] 2020-05-16 09:13:55

АН байсан бол утаанаас салахгүй байлаа. тахал өвчинг хяналтаас алдах байлаа. авилга гэмт хэрэг хүнамины хэрэг ядуурал газар авах байлаа. Эрдэнэтийн 49 хувь Салхитын орд Асгат бүгд элбэгдорж ХХБ-ы өмч болох байлаа. Бид мартаагүй шүү. Сайханбилэг гарч зугтахгүй энд томорч алах байлаа. Ардчилсан намыхан батүүл нар ард түмнийг бүрэн боолчлох байлаа.

Зочин [202.126.88.38] 2020-05-18 12:26:06

Ёо ёо буоханы авралаар 4 жил дууслаа. МАН 65 пад пад суухаа.

Зочин [202.126.89.13] 2020-05-17 11:53:01

үнэнг ѳчижээ

Зочин [203.91.115.52] 2020-05-16 09:09:21

хүрэлсүх 60 тэрбумаар зарах гэсэн юм уу? энэ сайт гүтгэлэг явуулж эхэллээ. танай АН нам чинь одоо яаж мөнгө цуглуулж байна? 2012-2016 онд танай АН Монголыг бүрэн самарсан шүү дээ.

Орос орон мэндчилье. [176.59.145.22] 2020-05-16 08:17:44

Алдаа байсан л бх. Гэхдээ оносон, хийж бүтээсэн зүйл маш их байлаа. Ядаж бхад энэ өвчин тахал... хуучин шигээ хортой агаар амьсгалж эхэлвэл энэ өвчин хүрэхэд бид бүгд дуусна шүү дээ. Хэн юм хийх гээд зүтгээд бна, хэн нь ам, хэлээрээ зөвхөн хорлонтой зүйл хийгээд байгааг бид ялгаж эхэлсэн шүү. Гадны нөлөөгөөр, заваан мөнгө авч л ийм юм бичдэг бх гэж бодогдох юм...

Зочин [202.131.243.190] 2020-05-16 08:25:04

bitgii shaagaad bai! namchin min!! chinii oir toirnii namchidad l ih saihan baisan blgui

ОРОС ОРНООС [176.59.145.22] 2020-05-16 08:10:59

Бөөн бондын өхтэй байсан улсыг хүлээж аваад ийм богино хугацаанд, нийгэм эдийэ засгийг тогтворжуулж чадаж байгаа энэ засгаа ,төрөө бид дэмжих, хүн бүх хичээх байтал яагаад бас гомдол тавиад байнаа юм бэ, сайн бодоцгооё л доо. Бас 10,20 жил ярьж хэдэн тэрбумаар нь иддэг байсан утааг амжилттөй ялж болдогийг бодитоор нь харууллаа. Ийм юм бичиж байгаа хүн лав энэ өвөо агаараар амьсгалаагүй бх аа. Цөөхөн монголчууд минь эв найртай, гол нь үр хойчоо бодож, үнэн ярьж, зөв амьдарцгаая. Биднийг бид өөрсдөө л аварна. Энэ бичсэн хүн ирэх өвөл энэ дээ л өвөлжинэ биз дээ....

Зочин [202.131.243.190] 2020-05-16 08:26:04

MAN 3 terbum dollariin ur nemj avsan!! teruugeeree yu hiiseniig ni asuu

Зочин [66.181.161.93] 2020-05-16 07:47:00

УТАА АРИЛГАНА ГЭЖ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫГ ИДСЭН ЭНЭ ЗАСАГ 2 ЖИЛД 60- 70% БУУРУУЛЛАА!! БОДИТ БАЙДАЛД ЭРҮҮЛ САРУУЛ ДҮГНЭЛТ ХИЙЦГЭЭЕ!!!

Зочин [66.181.161.93] 2020-05-16 07:41:06

АН-Н ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ СЭХЭЭН АМЬДРАХАД ОРУУЛСАН Э/ЗАСГИЙГ СЭРГЭЭЖ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ЗАХ ХУДАЛДААГ ХЭВИЙН БОЛГОСОН МАН НАМЫН ХИЙСНИЙГ ТООЧООД БАРАХГҮЙ!! ӨВЧИН ГАРЧ АМЬДРАЛ ХҮНД БОЛСОН ЭНЭ ҮЕД ХӨГШИД, ХҮҮХДЭД ХИЧНЭЭН МӨНГӨН ТЭТГЭМЖ ӨГЧ БНА!! АН ЗАСАГТ БАЙСАН БОЛ ӨДИЙД БУЛШЛУУЛСААН!! АРД ТҮМЭН МИНЬ УРЬДЫН ГАШУУН ТУРШЛАГАА БҮҮ МАРТ, СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЙЦГЭЭ!! НАМ ДАГАЖ НАМИРААД 2012-2016 ОНЫ АЙМШИГТ БАЙДАЛДАА БҮҮ ОРООРОЙ!!!

Иргэн [59.153.112.236] 2020-05-16 07:26:50

Шившгийн хөндийн адагт харанхуй ангал байгаа. Иргэд минь МАН- ыг дагаж намираваа.

Зочин [203.91.115.52] 2020-05-16 09:15:28

чамаар заалгахгүй. ард түмэн МАН-ыг дэмжинээ.

ITGEL [202.9.47.19] 2020-05-16 07:10:28

HAMDAA bish namyn nereer tvriin tolgoid assan hachiguud hubalz boson hereg man yn olon myngangishvvd yagaad namaabusniulgachab ard tvmen tvriin deed erhend baigaa horlogchdyn vildliig oilgohgvi bana gejvv

zichin [202.9.40.69] 2020-05-16 06:42:40

Songuulid ner devshuulj bga n dan oligarahuud bollaa Su.Batbold.Choihilsuren.Delfersaihan ymarch hereggui.JDU geed bh uom.JDU gees iluu daranguilagch.bugdiig zahirdag.ed herengender tsadadgui.huniig zuudag.muu setgeltei uomnuudaasa salj chadahgui bol ylagdana shu

Зочин [103.229.123.48] 2020-05-16 05:59:17

КАПИТАЛ Банк дампуурч НДШ зэрэг улсын 280,0 тэрбум төгрөгийг Гишүүн Ундармаа идэж шавшигдуулав. Бас л Монголын түүхэнд байхгүй луйвар.

zochin [192.82.65.29] 2020-05-16 04:55:57

илэрлээ гэнэ шалгаад улсын хохирлыг төлүүлж байгаа үр дүн байхгүйг бодоход, ЕХ саарал, хар жагсаалтанд оруулаад байхыг бодоход манай улс ч нэг сайн эргэлт хийхгүй бол больсон юм бишүү..

Зочин [103.10.23.106] 2020-05-16 05:03:25

Энэ хулгайч нараар улсыг хохирлгүй болгуулах уу гэдэг нь эргэлзээтэй зүүль Улс орон ард түмэн хохироод хулгайч нар шавшаад өнгөрдөг болсон Шудраг зүүль нэг ч үгүй болжээ

zochin [192.82.65.29] 2020-05-16 04:51:44

Эрдэнэтийн хувийг буцааж авах гээд байгаа юм шиг биччихсэн бсан. Улсын эрх ашгийг өөрийнхөөсөө дорд тавьдаг төрийн түшээдтэй улс ерөнхийлөгчийн засаглалтай болмоор юм бна даа..

бц [103.10.23.106] 2020-05-16 05:06:30

Нам дагсан Хэн нэг хулгайч юмуу Галзуу солит Ерөнхиийлөгч болох юм бол хэцүүдэнэ Хоёр тахимтай Ардын их хуралын тотолцоо Монголд хэрэгтэй

Зочин [103.229.121.116] 2020-05-16 04:34:55

түүхэнд хамгийн хогийн ерөнхийлөгчтэй ерөнхий сайдтай их хурал байлаа.ахин бүү ийм үзэгдэл гараасай. Ум ма ни бад ни хум

Зочин [203.91.115.52] 2020-05-16 09:16:06

тарвагадорж сайханбалаг долоон дор ха ха ха.

Баярт [202.9.40.44] 2020-05-16 04:25:43

Тамд байгаа юм шиг 4 жил ѳнгѳрѳх нь байна Манын хулгайч авилгач концесчин банк дампууртал казиноддог саарал хар жагсаалтанд улс орноо оруулсан ждүчин тендерчин концесчин шахаачин хүчиндэгч бүх муу муухай бузар булайн үүр уурхай болсон новшнуудаас салж ар түмэн нуруугаа тэнийлгэж хоосон ч гэсэн сэтгэл амар алхах цаг ирлээ.

Зочин [66.181.161.33] 2020-05-16 16:52:11

Юм уншдаг боддог дүгнэдэг хүнд бол өнгөрсөн 4жилд өмнөх засгын газруудын баахан шав тавьж ярьсанаас биш хиигээгүй олон ажлуудыг хиилээ . Янз бүриин алдаа дутагдал баыгаач энэ нь өмнөх олон жилүүдиин хуримтлагдсан асуудлууд шиидэгдэж амжихгүй байна . Тэгээд ч энэ сенсаци болоод байгаа хэргүүд өмнө нь байсан ч ил гардаггүй л байсан . Жишээ нь ждү гэхэд өмнө нь ард түмэнд өгөөд үйлдвэр бариад арл түмнии амьдрал сайжраад байсан юм байгаагүй адилхан л танил тал дарга нарын гараар ороод л өнгөрдөг байсан . Харин одоо яригдаад байгаагын учир нь . Хүрэлсүхиин талынханыг энэ хэргээр шоронд суулгаж өөрсдөө олонхи болох гэсэн уих дахь м.энхболдыг дэмжигсэд, ан намын бүлгиинхэнии санаа байсан . Муулаад байвал үй түмэн шалтаг олдоно . Дэмжье гэвэл сайн зүйл ч зөндөө байна . Өөр эрээвэр хураавар энд тэндхиин олон янзын хүн сонгогдчихвол эв зүйгээ олж улс орноо авч явж чадахгүй шүү

Зочин [103.229.120.184] 2020-05-16 04:15:35

Бөх дуучин жүжигчин сэтгүүлч яруу найрагч наймаачин гэх мэт хог шаарууд нэр дэвшиж энэ жилийн сонгууль ёстой утгаа алдаж байна. Ирэх дөрвөн жил бүр шившигийн дөрвөн жил болох биз.

Mongol [202.55.188.43] 2020-05-21 16:03:18

Odoo l zuv songolt hiine dee. MANgaruudiig dahij songohgui ee.

720712 [211.36.136.106] 2020-05-16 04:55:22

UNEN SHUU...HOG SHAARNUUD!!!

зочин [66.181.161.107] 2020-05-16 03:58:46

АЛДААТАЙ БАЙСАН Ч ТҮРГЭН ЗАСЧ ТӨР ЦЭГЦЭРСЭН.Энэ үёд улс төр ярьж хэн нэгнийг хэмлэх шаарплага байхгү.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгтйн газар цэгцтэй ажилласан.Юм хийж болдогийг раруулсан.Алдаагаа засч ахин сайн ажиллья

Mongol [202.55.188.43] 2020-05-21 16:10:26

Popordog garuud. Amlalt bugd esreg. Hulgaich jdu chid huchin hun ami tatvar nemsen geh met. Huuhdiin 100000 tugrugund huurtah hereggui dee. Halamjiin bodlogo bish ajliin bair mongold heregtei bna.

Зочин [103.229.121.172] 2020-05-16 05:15:17

Юу хийж бүтээсийн? жагсаагаад хэлдээ? 7 төрлийн татвар нэмж авчаад тэрийгээ буцааж тарааж байгаа жүжигийг хэлж байна уу?

Зочин [202.9.47.4] 2020-05-16 03:56:13

Ардаа, ахмадаа боддог, ажил хийдэг АН -ыг Эрдэнэтэй нь СОНГОХГҮЙ БОЛ БИД ЧИНЬ өөр хэнийг сонгох билээ. Ямар МАН -ын үжирсэн эсгий, өгөрсөн адсага болсон өвгөн коммунистууд, улс орны хорлон сүйтгэгч, банкны луйварчид, казиночид, ЖДҮ, 60 тэрбумын луйварчид, улаан махны бузарууд, алуурчдыг дахин дахин сонголтой биш!

Зочин [192.82.70.115] 2020-05-19 00:28:33

чи өөрөө хатсан хүүр болж үгүй бол

Зочин [66.181.161.33] 2020-05-16 17:21:28

Ман нам гэхээсээ илүү . Хүрэлсүхиин засгын газрын хиисэн ажил гэвэл илүү тохирно.. Ман нам дотор м энхболдыг дэмжигсэд . Ан намынхантай ниилэн Хүрэлсүхиин эсрэг ажиллаж байсаныг бид мэднэ . Гэвч . Хүрэлсүх саын ажилласан . Хотын утаа багасгасан шинэ цэвэрлэх байгууламж барьж байна нефтын үйлдвэр барьж эхэлсэн төмөр замаа өөрсдөө барьж байна., . Өмнөх засгын газруудын тавьсан өр болох 8их наяд төгрөгын өр барагдуулж чадлаа. Вальтын нөөц 1тербум дрллар байсныг 4тербум болгож өсгөлөө., сургууль цэцэрлэг эмнэлэг урд байгаагүй олноор нь барьлаа . Эрдэнэтиин 49%ииг улсын төсвиин мөнгөөр хувьдаа авчихсаныг буцаан авч эрдэнэт үйлдвэр анх удаа 1их наяд төгрөгын татвар төллөө. Асгат салхит, цагаан суварга гээд олон ордуудыг төрд буцаан авч чадлаа.. Энхсайханы зүгээр өгчих гээд байсан таван толгойн орд ашигтай ажиллаж ард түмэн анх удаагаа уул уурхайгаас ашиг хүртэх гэж байна. Урд өмнө ярьсанаас биш огт шиидэгддэггүй байсан авлига луйварын хэргүүд илэрч энхсайхан баяр баярцогт батүүл элбэгдорж сайханбилэг нар шүүхэд дуудагдаад байна. Оросын газын хоолой монголын нутгаар дамжин өнгөрөхөөр боллоо. Атг шүүх хуулиин байгууллагууд ын бүлэглэл болчихсон удирдлагуудыг сольж чадлаа . Корона вирусын үед үнэхээр сайн ажиллаж байна. Ингээд бичээд байвал зөндөө юм хиисэн. Гэхдээ бүх зүйл 4жилд шиидэгдэж чадахгүй . Өмнө нь ямар засгын газар юу хиисэнииг харьцуулаад үзээрэй

Зочин [103.229.121.172] 2020-05-16 05:17:38

битгий шаагаад байгаарай МАНаа!!!! монголыг хар жагсаалтанд оруулж дэлхийгээс салгаж байгаад Хятадад бүрэн оруулах замаа тавьсан хужаагийн эрлийзүүд МАНаар дүүрсэн байгааг мартаж болохгүй.

БЦ [103.10.23.106] 2020-05-16 05:13:52

Эрдэнэ гэн үүХулгайч Эрдэний бөхсийг долоогчийн аргаан ядсан үг байна Нэр дэвшигч бүрээс 400 хүртлах сая төгрөг авч сонгогдож чадахгүй бол Нам ялсан цагт улс төрийн дэмжэлэг үзүүлнэ гэдэг чиинь албан тушаалд тавьна гэс эн үг Энэ чинь 60 тэр бумийн луйварыг ил хийж байгаа гэмэт үүлдэл Шудраг шүүх даанч байхүй юм даа

Иргэн [103.26.194.163] 2020-05-16 04:35:20

АН нэртэй хулгайч нараар дахин энэ эх орныг самруулбал Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь алдана. Ингэж бичиж байгаа хулгайч минь чи яах аргагүй эх орноосоо урвагч, жи нхэнэ хулгайч, эрүүгийн элемент байна. АН, алуучин Эрдэнэ ардаа, ахмадаа бодож харагдаач. Чамд Шар хаданд гудас ч олдохгүй.

тулга [202.126.88.209] 2020-05-16 03:49:22

Түүвэр дотор женко корлиани ганцаараа сайн зүйл хийжээ. монгол улсыг өс хонзогнолоор дүүргэж байгаа хүн гэж харагдаад байгаа даа. хөмхийгөө зууж сөөнгөтсөн хоолойгоор яриад л. яг загалмайсан эцэг шүү. монгол ялагдаад л байна. орос хятад ялаад л байна.

Зочин [202.21.109.122] 2020-05-16 03:44:13

ХАМГИЙН МУУ ПАРЛАМЕНТ

БЦ [103.10.23.106] 2020-05-16 05:18:09

МАН үнэндээн юуч хийсангүй Харин Хүрэлсүх МАНиин ялзаралыг арилгах гэж их зүтгэлээ тодорхой зүүль хийлээ хийсэн юмтэй хэлэх үгтэй байлаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,Нөгөө талд Эрдэнэ АНийг шуналтай хулгайч нарын үүр болголоо

tusa [64.119.25.107] 2020-05-16 03:40:09

Юун сүртэй нийтлэл вэ. 4 жилд хийж бүтээсэн зүйл муугаасаа их байгаа шүү. Бүхэлдээ сүйрэлд орчихсон юм шиг бүгдийг харлуулах хэрэггүй. Ард түмний амьдрал зохих хэмжээгээр дээшилсэн. Статистикийн мэдээ, баримт харахгүй юу. Энэ нийтлэл бичсэн нөхрийн амьдрал доройтсон юм байгаа биз. Өөрийнхөө амьдралаа аятайхан авч явж чадаагүйдээ өөртөө гомдож дээ. Нэр усаа тодорхой бичихгүй, хариугүй нэг эрлийз төлөг байна. Дандаа хар зүйл бичээд байхаар үр удмаараа амьдрал нь сүйрдэг жамтай. 4 жилд болсон үйл явдлуудын өөрөө хар гэж үзсэн зүйлээ түүж бичиж байгаа сонин гар байна даа. Муу зүйл ч гэсэн эерэг үр дүн авчирдаг юм ш дээ. Хөөрхий нийгмийн шаар шавхруугийн нэг...............

0000 [103.10.23.106] 2020-05-16 05:32:08

Хэнийг өөрөөн коммунис гээд байна аа Өнөөдөр Монголын альч намад Коммунист байхгүй МАНийн дотор ,, Монголын коммунист намыг дотроос нь идэж ялзаруулаж байсан өмхий хулгайч өтнүүд Ардчилын энэ жилүүдэд МАНийн гол эрх мэдлийг атгаж хулгай луйвараан өнөөг хүртэл хийсээр байгаа юм Тэд бол коммунистууд биш ээ Коммуниизмийг мөхөөчөд мэрэгжсэн хулгайч нар юм АРД ТҮМЭН ЯДУУРААД ИРХЭЭР ЯДУУС ЭРХ ЧӨЛӨӨНИЙХӨӨ ТӨЛӨӨ ТЭМЦЭН БОСОХ НЬ ЗАЙЛАШГҮЙ БОЛОХ ЗҮҮЛ ЭНЭ ЦАГТ КОМУНИСТ НАМ ЖЭНХЭН ЁСООР БИ БОЛНО ҮЗЭЛ ОНОЛ ЗОРИЛОГ НЬ БЭЛЭН БАЙГАА ЗҮҮЛЬ

Зочин [202.9.47.4] 2020-05-16 03:58:37

МАН -ын бүтээсэн туулайн чинээ цагааныг мөн тэдний үйлдсэн УУЛЫН ЧИНН ХАР даралгүй яахав дээ. Ийм байхад ямар МАН -ын үжирсэн эсгий, өгөрсөн адсага болсон өвгөн коммунистууд, улс орны хорлон сүйтгэгч, банкны луйварчид, казиночид, ЖДҮ, 60 тэрбумын луйварчид, улаан махны бузарууд, алуурчдыг дахин дахин сонголтой биш!

Ахмад настан [202.179.21.229] 2020-05-16 03:34:29

Ж.Эрдэнэ бат ерөнхий сайд болоод ахмад настнуудад олгох хамтын тэтгэврийн хуулийг цуцлахдаа "ахмадууд нэгийгээ хурдан үхээсэй гэж бодох болно" гэх маягийн хачин юм хэлж байсныг мартдаггүй юм,Өөрөөр хэлж болох олон зөв шалтгаан байж л таараа шүү дээ. Одоо болтол ахмад настнуудаасаа уучилалт гуйхгүй л байгаа юм даа.

Зочин [103.10.23.106] 2020-05-16 05:35:05

ШОРОНГИЙГ ХҮНИЙ ХЭЛЭХ ҮГИЙГ ЭРДЭНЭ ХЭЛЖЭЭ ЭРДЭНЭ ИИЙМ Л МУУ САНААТАЙ ШОРОНЧ ХҮН

МАН [202.179.21.235] 2020-05-16 03:32:09

Энэ бүхэнд АН буруутай

Зочин [172.58.140.177] 2020-05-16 13:30:32

Yag zuv. Medee.mn hend yilchildegvsite ve? Medee hurgegch bish mongoliig unagagchdiig demjdeg yum bn

Зоч [66.181.161.49] 2020-05-16 03:22:17

Хар дарсан 4 жил өнгөрөх тийшээ хандаж байна... Дараагийн 4 жилийг харлахуу гэгээ тусгахуу гэдэг нь ард биднээс шалтгаалах болохнээ... Харин биднээс шалтгаалахгүй юмыг хийчээгүй байгаа даа!!!...

иргэн [192.82.73.156] 2020-05-16 03:15:04

Ядуу болтолоо засагаа тэжээлээ.!!!!!!!""""Одоо та нар шийтгэлээ хүлээгээд явж үз!!!"""""ядуу хүнд яасан урт 4жил вэ. ОДООЛ ӨӨРЧИЛТ ИРНЭ!!!!!!!!!!""

Зочин [103.10.23.106] 2020-05-16 05:38:23

ЭНЭ СОНГУУЛЬ АРД ТҮМНИЙГ МАН -АН ИЙГ СОНГОЖ ШОРОО ДОЛООХ УУ ГЭДГИЙГ ШИЙДНЭ ОДОО УХААР АРД ТҮМЭН МИНЬ БҮҮ ДАХИН ДАХИН ХУУРТ

Зочин [59.153.113.214] 2020-05-16 03:07:38

iim shivshgiin xulgaichid uter turgen zail. man uxej dzald or daxin buu uls tord or, buren zailj uls tumnig xuurch togloxoo boli

Зочин [172.58.140.228] 2020-05-16 03:04:48

Har tamhinii naimaa toriin oroltsootoi geluu

Зочин [59.153.112.137] 2020-05-16 03:04:12

Хэцүүхэн дөрвөн жил өнгөрлөө одоо МАН аас салах цаг

Монгол [182.160.1.99] 2020-05-16 03:04:05

Дипломатуудын хэрэг...

Зочин [172.58.140.228] 2020-05-16 03:04:04

Adarmaatai 4 jil ongorsoon unen erdenetiin 49 huvia hulgaichuudad aldaagui uih shuu


98 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
98 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.