Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 37 иргэнээс коронавирус илэрч, Монголд батлагдсан COVID-19-ийн тохиолдол 135 боллоо

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж, COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвараар сүүлийн 24 цагт 108 мянган хүн өвчилж, 5600 хүн нас барсан нь халдварын өвчлөл 10 мянга, нас баралт 600-гаар нэмэгдлээ. Швед улсад халдвар авсан нэг монгол иргэний бие муу, амьсгалын аппаратад байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 үнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 12 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна. Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна. Ингээд Монгол Улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо” гэлээ.