Инээсэн хүмүүст ийм хариу барьяа

Aдмин / Нүүр

“Чинээлэг малчдыг бойжуулна” “Дэлхийн энтэй тэрбумтан малчдаас төрнө” гэхээр инээсэн хүн бий. Гэхдээ малчид биш, “ хурган” дарга нар. Уурласныг бүү асуу, инээснийг асуу” гэдэг биз. Тэгвэл инээсэн хүмүүст хариу барьяа. Инкубатор гэсэн гадаад үгийг манайхан их хэрэглэдэг. Тэгвэл энэ үгийг хөрсөн дээр нь буулган “Чинээлэг малчин бойжуулах төв” гэж байгууллагаа нэрлэсэн залууст баярлууштай. Энэ төслийг Дундговийн уугуул, малчин удамтай, малчин түмэнтэй ажиллан аймаг засаглаж явсан залуу Лувсандоржийн Одсэр санаачилжээ. Санаачлаад зогсохгүй Говьсүмбэр аймагт туршиж хэрэгжүүлээд эхний үр дүнг үзчихсэн байна. Энэ залуу хэн нэгний хаа нэгтээ хийчихсэн ажлыг өөртөө наах гээгүй, өөрийнхөө сэдэж санаж ажил хэрэг болгож үүнийхээ үр дүнгийн төлөө “Өдрийн бодол шөний зүүд болон” өөрийгөө зориулан Монголын өргөн уудам нутагт хэдэн мянган бээр аялан олон мянган малчин, эрдэмтэн, судлаач нартай уулзжээ. “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын энэ хөтөлбөр тун ирээдүйтэй харагдана.

Тухайлбал өдрөөс өдөрт, жилээс жилд цөлжин доройтож байгаа бэлчээрийг нөөцийг аврана. Ямар аргаар өнөө хэр 70 сая даваад байгаа мал сүргийн тоог наад зах нь хоёр дахин, түүнээс ч илүү бууруулж ашиг шимийн гарц, тэндээс олох орлогыг одооныхоос хэд дахин, магадгүй хэдэн арав, зуу дахин нэмэгдүүлэх юм. Малын тоог цөөрүүлэх амархан, харин яаж ашиг шим, түүхий эдийн гарцыг хэд дахин нэмэх вэ? Энэ нь тэжээлийн чанар, амин дэмийг цоо шинэ түвшинд хүргэнэ. Манай ард түмэн “Уургандаа цадаагүй төл төлгөндөө майлна” гэлцдэг. Энд түүний хэрэгжүүлсэн “Хонь” төслөөс жишээ авъя. 500 толгой хониор жишээлэхэд: Эхлээд сайн үүлдрийн омгоор сайжруулна. Тэгээд хурга гармагц түүний авах ёстой амин дэмийг сүү орлох тэжээлээс нөхөж 8-10 сарын дотор таван настай эр хонины жинд хүргэн борлуулах технологитой юм. Эндээс таван жилийн хөдөлмөр,тохиож болох ган, зудын эрсдэл, мөн хугацааны бүх төрлийн зардал хэмнэгдчихнэ. Тэр бүхнийг мөнгөөр хэмжих гээд үз дээ. Нэг хонины тухайд гэхэд энэ бүхэн хэдэн зуун мянга, магадгүй хэдэн сая төгрөг яригдах биз. Энэ мэтээр 50 үхэр, 500 ямаа, 50 адуу... гэх мэтээр тооцоолсон байгаа.

“Чинээлэг малчин” төсөл үндэсний хэмжээний хөтөлбөр болноо гэхэд мянга мянган малчин дэмжээд, төсөлд хандаад эхэлчихсэн, захиа занаа, утас шөрмөсөөр энэ төвтэй холбогдож байна. Өмнөх сонгуулиудаар нэр дэвшигсдийн сайхан үлгэрт хууртаж хаширсан зарим хүн “Хөрөнгийн ямар эх үүсвэр байна” “Хэн хэрэгжүүлэх юм” “Тэр дэлхийн энтэй тэр бумтан малчны дундаас төрнө гэдэг чинь үлгэр” гэсэн бодлын үүднээс инээсэн хэрэг. Тэгвэл энэ төсөл хөтөлбөр хэрэгжих эсэхэд эргэлзэх хэрэггүй гэж хэлэх байна. Аймгуудад салбарууд байгуулагдаад, зарим нь ажлаа гялалзуулж байгаа. Ардчилсан нам “Чинээлэг малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөртэй сонгуульд орж байгаа. Ардчилсан нам сонгуульд ялвал энэ төсөл улс төрийн дэмжлэг авах нь тодорхой. Гэсэн хэдий ч ирэх сонгуулиар улс төрөөс үл хамааран энэ төслөө хэрэгжүүлэх хүсэл зориг Лувсандоржийн Одсэрд байгаа.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.88.205] 2020-05-16 12:48:05

Хаана хэрэгжсэн төсөл вэ?

Зочин [64.119.22.33] 2020-05-16 11:38:19

Битгий инээдмийн жүжиг тавиад бай, цаг үеэ олоогүй байна

ЗОЧИН [59.153.112.17] 2020-05-16 09:31:36

СОНГУУЛИАР АМТЛААД ЭЛГИЙГ ХѲШѲѲЧИХГҮЙ ХѲѲРХИй

Малчин [202.126.89.132] 2020-05-16 09:23:41

Өмнөговь аймгийн засаг дарга байсан Бадраа гэдэг хүн бас иймэрхүү утгатай юм ярьсныг уншсан, санаа бол зөв л дөө, олон талаас нь бодох хэрэгтэй, бид хэт үйлдвэрлэл, зохиомол ашиг шим гэхээс илүү өвсний соргог, усны тунгалагт таарсан тооны бэлчээрийн малтайгаа байвал түүний бүтээгдхүүнийг үнэд хүргэж болно гэж би боддог, ялангуяа, малын идэж байгаа өвсний химийн найрлага маш чухал, би иймэрхүү судалгаа хийж байгаа, хамтарч ажиллаж болно, холбоо барих хаяг, утсаа өгвөл сайн байна.

МАНАН татсаар [202.70.33.242] 2020-05-16 09:13:12

үхсэн үлийгээ хийж 30 жил ард олноор тоглочихоод одоо даапаалаад байгаам хөөрхий амь зуулга аяга тагш хоолоор нь ард олон сонгогчидоор тоглож байна даа

ЗОЧИН [59.153.112.17] 2020-05-16 09:26:13

ТИЙМ ЭЭ АН ШОГТОХОО БОЛЬ

зочин [202.179.8.210] 2020-05-16 05:34:58

битгий сонгуулийн шоу хийгээд бай.Наадах чинь малчдын дунд малын ашиг шимийг сайжруулах асуудал яригдаад биелэгдээд явж байгаа асуудалаа.Малчдын тархийг битгий угаагаад байгаараа.Хүмүүсийн сэтгэлгээ өөр болсон шүү.ЖДҮ - н зээл аваад наадах ажлаа хийхгүй юу.Битгий сонгуулийн лоозон болгоод бай.

ЗОЧИН [59.153.112.17] 2020-05-16 09:27:16

ДЭМЖИЖ БАЙНА.

Зочин [103.9.90.98] 2020-05-16 05:25:49

аймгийн засаг дарга байхдаа эхлүүлэхгүй үхсэнээ хийсэн юм бэ малчидаас татвар авдаг болмоор бн

720712 [211.36.136.106] 2020-05-16 04:49:56

70-N SAY MALTAI GEED MAHNII UNE IIM B,VAL TER MALAAR YADAG YM....

зочин [103.212.116.223] 2020-05-16 04:17:04

Эртхэн эхлүүлэхгүй сонгуулийн өмнө эхлүүлсэн нь л хүмүүсийг инээлгэсэн байхаа хө.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.