Иракт найман өдөр 24 цагийн хөл хорио тогтооно

Aдмин / Гадаад мэдээ

Коронавирусний цар тахлын улмаас найман өдрийн турш хөл хорих шийдвэр гаргаснаа Иракийн эрх баригчид бямба гарагт мэдэгджээ.

Өөрийгөө тусгаарлах 24 цагийн дэглэм тавдугаар сарын 22-ны баасан гарагт эхэлж, тавдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Лалын шашинтнуудын 40 хоног мацаг барьдаг Рамадан сар дууссаны Уразам хэмээх гурван өдрийн баяр энэ үеэр тохиож байгаа бөгөөд иракчууд энэ баярыг хөл хорионд өнгөрүүлнэ. Ойрхи Дорнодын ихэнх оронд Рамадан сар тавдугаар сарын 24-нд дуусдаг ажээ. Уламжлал ёсоор энэ өдрүүдэд хамаатан садан, найз нөхдийндөө зочилж, хотоос гарч, цэцэрлэгт хүрээлэн зэрэг амрах, зугаалах газруудад цуглардаг байна.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, одоогийн байдлаар Иракт коронавирусний халдварын 3260 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 121 хүн нас барж, 2126 хүн нас баржээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:46:23

nXhNON http://pills2sale.com/ levitra nizagara

f [124.158.95.5] 2020-05-18 01:26:06

2126 hun edgejee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.