Энэтхэг улсаас иргэдээ авчрах онгоц хөөрчээ

Н.Баярмаа / Нийгэм

“МИАТ” компанийн тусгай үүргийн нисэх онгоц тавдугаар сарын 18 буюу өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас Шинэ Дели рүү хөөрлөө. Энэ нь улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр Энэтхэг улсаас иргэдээ авахаар хийж байгаа эхний нислэг юм. Энэтхэг улс руу хийж буй тусгай нислэгээр тэнд суралцаж буй ламхай нар, тэдний асран хамгаалагчид болон эмчилгээ хийлгэхээр явсан иргэд ирнэ.

Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын гуравдугаар терминальд 14.00 цагаас хожигдолгүй очсон байх шаардлагыг тавьжээ. Харин Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас өнөөдөр 18.45 цагт хөөрөхөөр төлөвлөсөн талаар тус улс дахь Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.