Москвагийн захиргаа амны хаалт үйлдвэрлэгч компани худалдан авчээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Өнгөрсөн гуравдугаар сард Москва хотын захиргаа амны хаалт үйлдвэрлэгч Оросын хамгийн том компанийн нэг болох "Компания инновационных технологий" ХХК-ийг худалдан авсан тухай Москва хотын Захирагчийн орлогч Владимир Ефимов хэлжээ. Тэрээр: "Коронавирусийн халдварын явцаас амны хаалтны хэрэгцээ улам ихэснэ гэдгийг бид ойлгосон учраас уг компанийг худалдан авахаар шийдвэрлэсэн” хэмээн ярьсан байна.

"Компания инновационных технологий" нь Оросын амны хаалтны гуравны нэгийг үйлдвэрлэдэг, Москва хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. Өнөөдөр тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн өдөртөө нэг сая ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна. Амны хаалтны эрэлт зах зээлд улам нэмэгдэх хандлагатай байгаа учраас оны сүүл гэхэд хүчин чадлаа улам нэмэгдүүлэн өдөртөө дөрвөн сая ширхэг амны хаалт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.