Бээлий өмсөж хэрэглэхдээ дараах алхмуудыг мөрд

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Дэлхий даяараа коронавирусээс хамгаалж, амны хаалт зүүж, бээлий өмсч эхэлсэн. Манай улсын эрүүл мэндийн байгууллага ч мөн иргэдийг гадуур явах үедээ нимгэн бээлий өмсөхийг сануулж буй. Тэгвэл бээлий өмсөхдөө юуг анхаарах талаар Москва хотын Арьсны гоос сайхан, косметологийн төвийн эмч Марина Горностаева зөвлөсөн байна.

Хэрэв та эмнэлгийн зориулалтын резинэн бээлий өмсөж хэрэглэж байгаа бол юун түрүүн гараа угааж, ариутгасан байх хэрэгтэй. Гараа савандаж угаах, эсвэл зориулалтын гар ариутгагч уусмалаар гараа арчина. Үүний дараа гарын арьс бүрэн хатсаны дараа бээлийгээ өмсөх ёстой гэнэ. Резинэн бээлийг хоёр цагаас илүүгүй өмсөөд солих хэрэгтэй бөгөөд дараагийн бээлийг өмсөхийн өмнө мөн гараа ариутгаж угааж, тэжээлийн тос түрхэхийг Марина Горностаева зөвлөгөөндөө дурьджээ. Энгийн хөвөн даавуун бээлийг бүтэн өдөр өмсч болно. Гэхдээ хэрэглэх бүртээ угааж ариутгахаа мартаж болохгүйг сануулсан байна.