“А” бүлгийн цустай хүмүүс коронавируст илүү өртөмтгий байгааг судалгааны дүн дахин харуулжээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Хятадын эрдэмтдийн өнгөрсөн хоёрдугаар сард “А” бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдвараар өвчлөх магадлал илүү өндөр буйг мэдээлж байсантай ижил судалгааг ОХУ-ын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн дарга Вероника Скворцова танилцуулжээ. Түүний мэдээлснээр ОХУ-д коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн олонх нь “А” бүлгийн цустай бол “O” болон “B” бүлгийн цустай өвчтөнүүд харьцангуй бага, “AB” бүлгийн цустай хүн ховор байжээ.

Үүний зэрэгцээ коронавирусийн халдварын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд дархлааны эсрэг бие цөөн байгааг мөн судалж тогтоожээ.ОХУ-д халдвартай нийт өвчтөнүүдийн тал нь, Москва хотод бүр 60 орчим хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй байгааг Вероника Скворцова нэмж онцлов.