ОХУ: Шинээр татах цэргүүдээ нутагт нь алба хаалгах бодлого барина

Н.Баярмаа / Гадаад мэдээ

ОХУ 2020 оны хаврын цэрэг татлагаа удахгүй явуулна. Энэ удаад 9000 цэрэг татах аж. Коронавирусийн цар тахлын улмаас энэ жилийн шинэ цэргүүдийг аль болох төрсөн газар оронд алба хаалгуулах бодлого барихаар болсон байна. Ялангуяа Зүүн бүсийн цэргүүдийн 80% төрсөн нутагтаа алба хаах гэнэ.

"Цэрэг татлагын үеэр шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүйн үүднээс шинэ цэргүүдийг аль болох төрсөн газар орноос нь холдуулалгүй алба хаалгахыг зорьж байна. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад шинэ цэргийн 30 орчим хувь нь төрсөн нутагтаа алба хаадаг бол энэ жил дээрх үзүүлэлт 80 хувьд хүрнэ” хэмээн Зүүн бүсийн цэргийн тойргийн мэдээлэлд дурджээ.

Цэрэг татлагын үеэр халдвар тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаар Батлан хамгаалах яам онцгой анхаарч байна. Шинээр татагдсан бүх цэргийг COVID-19-ийн түргэвчилсэн оношлуураар шинжилж, 14 хоног тусгаарласны дараа цэргийн анги руу нь илгээхээр Батлан хамгаалах яам зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

[103.80.210.183] 2020-05-19 06:10:09

оросод нэг тосгоны хэдийг өглөө жагсааж өдөржин талхидаад орой гэрт нь хариулж болно. монголд бол талаар нэг тарсан хүмүүсийг хаана байлгаж сургана гэхэв. сумын хэд нь архидаад алга болчихно.

Ul [66.181.161.45] 2020-05-19 01:42:41

Manaih ch gesen iim bair suuriig barimtalj malchin tsereg hutulburiig heregjuulj oron nutagt ni haalgah heregtei yum


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.