Тавдугаар сарын тэтгэмжид нийт 18.2 тэрбум төгрөг зарцуулжээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Өнгөрсөн тавдугаар сард нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт 18.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тодруулбал

  • 3140 ахмад настан,
  • хөгжлийн бэрхшээлтэй 36 486 иргэн,
  • одой 106 иргэн,
  • өрх толгойлсон 12 эцэг эх,
  • тэжээгч нь нас барсан 18 хүртэл насны 14 219 хүүхэд,
  • байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны 10 243 хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийн тавдугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдварын цар тахлын үед Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.