“Сибирийн хүч-2”-ын зураг төсөл-хайгуул шинжилгээний ажил эхэлжээ

Н.Баярмаа / Эдийн засаг

“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг эхлүүлэх үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллертэй гуравдугаар сард уулзахдаа өгсөн билээ.

Энэ дагуу ОХУ-аас Монголын нутгаар дайруулан БНХАУ-д байгалийн хий экспортлох шинэ суваг болох “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг эхлүүлсэн тухай "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгдсэн байна.

Тэрээр хэлсэн үгэндээ "Төслийн зорилго нь ОХУ-ын Баруун болон Зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох, Зүүн Сибирийг байгалийн хийгээр хангах явдал. Хий дамжуулах энэхүү хоолой нь Монголын нутгаар дайруулан Хятад руу жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай, шинэ сувгийн үндэс суурь болж чадна. Ямалын хийг мөн Европ болон Азид нийлүүлнэ” гэж дурджээ.


Сэтгэгдэл

зочин [43.242.243.90] 2020-05-19 12:22:38

зөв л байдаг байгаа даа, одоо эрчим хүч, бензин түлшээр оросоос хараат, газ ороод ирэхээр цахилгаан станцууд байгаль орчин энэ тэр гээд газанд шилжинэ, ахуйн хэрэглээнд ч өргөн хэрэглэнэ, тэгээд оросоос бүр их хараат болно, өмчөө хамгаалах нэрээр орос, хятадууд, цэрэг цуух ороод ирээ ч бил үү, дамжингийн хэдэн доллар гэж яваад хүний гарт орчих гээд л байх шиг

Зочин [103.229.122.41] 2020-05-19 10:10:15

Bool ni bolno doo. Urid uzel sanaani bool bailaa ,odoo gaaznii bool bolnoo

Газ дамжуулснаар Монголд ямар ашигтай байх вэ? [202.131.225.53] 2020-05-19 08:04:59

Газ ашиглаад монголчуудад хэрэгтэй ямар бүтээгдэхүүн гаргаж болох вэ? Бид зөвхөн нутгаараа газ дамжуулаад суух уу, эсхүл түүгээр ямар нэг үйлвэрлэл бий болгож хөгжүүлж чадах уу? Газнаас их хамааралтай болоод ирвэл 2 хөршинхөө нөлөө, тэдгээрээс хараат байдалд орчих вий дээ.

Зочин [112.96.164.27] 2020-05-19 03:03:52

Zugeer suuhaar zulgej suu gej. Yu sanal bolgono, teriig zuuraad avah l heregtei. Yamar neg uls hoorondiin ajil uilst yamar neg baidlaar oroltsoj l baih heregtei. Tugjigdmel gazar oor noots, bololtsoo homs ch bish bur baihgui shu de.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.