Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг яаралтай буулгана

Aдмин / Нийгэм

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогчид болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер, 9 дүүргийн Засаг дарга нар, нийслэл, дүүргийн Газрын албаны төлөөлөл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын албаныхан хамтран хуралдаж ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсэг хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангаагүй хашаа хайсыг цэгцлэх чиглэлийн хүрээнд иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулахуйц 194 байршилд хашааг шинэчлэхээр судалгаа гаргасан байна. Орчны аюулгүй байдлыг хангах, нурж эвдэрсэн хашаа цэгцлэх ажлыг ирэх сарын 01-нд дуусгах аж.

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр нар цахимаар мэдээлэл хүргэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүрэг бүрт ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсэг орчны аюулгүй байдлыг хангах шаардлагатай газруудын мэдээлэл, стандартын бус нурж унах хүний эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц олон жил болж өгөршсөн хашаануудын судалгааг гаргасан. Энэ хүрээнд зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг нэгдсэн стандартын дагуу тохижуулах, явган хүний зам талбайг сүйтгэж барилгын ажил хийж байгаа компаниудад нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээх ажлыг хийлгэж хяналт тавина.Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудын судалгааг гаргаад дүүрэг бүрт ажиллаж байна. Хашаа хайсны нэгдсэн стандарт мөн улс нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын бүрэн бүтэн байдал, орчны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна” гэв.

Дүүргүүдийн Засаг дарга нараар удирдуулсан ажлын хэсэг нурж унах эрсдэлтэй хашаа хороо, орчны аюулгүй байдлыг хангах мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгсөн бөгөөд хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албадан буулгаж, тухайн зардлыг иргэн аж ахуйн нэгжээр төлүүлнэ гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр мэдээллээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Өнгөрсөн жилийн хувьд орчны аюулгүй байдлыг хангаагүй 379 барилгын түр хашааг шинэчлэх сайжруулах ажлыг хийсэн. Барилгын гадна орчны аюулгүй байдлыг хангуулах 14 баримт бичиг нийслэлийн Засаг даргын А/456 дугаар тоот захирамжаар гарсан. Түр хашаанаас авахуулаад стандарт хангаагүй барилгуудын судалгааг гаргаад стандартыг мөрдүүлэх баримт бичгийг аж ахуйн нэгжүүдэд хүргэж шаардлага тавьж байна.Мөн явган хүний болон дугуйн замд тавигдах стандартын хэрэгжилтыг хангуулж ажиллана. Энэ жил улс нийслэлийн хөрөнгөөр хийгдэж байгаа 429 бүтээн байгуулалтын ажил бий. Эдгээр ажлуудад орчны аюулгүй байдлыг хангуулах 14 баримт бичгээр хяналт тавина.Төрийн байгууллагууд стандартын баримт бичгийг мөрдөхөөс илүүтэй барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэд стандартыг мөрдөж байж иргэдийн аюулгүй байдлыг хангана гэдгийг ойлгох хэрэгтэй.Стандартыг мөрдүүлнэ гэдэг бол дан ганц төрийн байгууллагын ажил биш. Иргэдийн оролцоо чухал учраас manaikhoroo.mn цахим хуудаст чанаргүй гүйцэтгэж байгаа стандартгүй бүтээн байгуулалтын мэдээллийг өгч болно. Иргэдээс өгсөн мэдээллийн дагуу холбогдох албаныхан ажиллана” гэлээ.


Сэтгэгдэл

туяа [124.158.95.5] 2020-05-19 08:16:39

Их хотын дарга нар аа. хотын гудамжаар түжрэлгүй яваад болоод байнаа өөрсдөө хичээвэл, харин хороолол дотор гэрийнхээ гадаа 1цаг түүнээс илүү гацдаг боллоо. замын 2 талаар машин пиг. Түргэний машин орж багтахгүй байна. гал гарвал яанаа. Жишээлбэл 10 р хорооллын байран дунд байнга битүү гацаа. ЗАМЫН ДУНД ТУСГААРЛАХ ХААЛТУУД ХИЙЖ ӨГӨӨЧ ЭЭ.

Зочин [202.9.40.134] 2020-05-19 07:23:57

Орон сууцнуудын дунд ашиглатгүй олон граж байгаа нь машин тавих багтаамжийг багасгаж хөдөлгөөний аюулгүй байдалд ч нөлөөлж байна шүү...

ЗОЧИН [202.126.89.69] 2020-05-19 06:17:50

ТЭГ ДЭЭ

[103.80.210.183] 2020-05-19 06:08:24

өмнөх 20жил тэгээд зүгээр байж болоод байсан уу? буулгах нураах барилга зөндөө байна. МХГ-г татан буулгаа.

zochin [66.181.166.134] 2020-05-19 05:55:01

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ХАШАА ЯАХ ВЭ ЖИЖИГ ЮМ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ХУУЧИРЧ МУУДСАН БАРИЛГУУДАА БУУЛГААЧ НЭХМЭЛИЙН ШАРУУД БН ТӨМӨР ЗАМЫН ШАРУУД БН.ТЭНД ЧИНЬ ХҮМҮҮС АМЬДАРЧ БН ШДЭЭ.

Зоригт [210.178.153.115] 2020-05-19 05:33:55

Нийслэлд монгол улсын хууль хамаагүй болжээ шууд буулгана хүчингүй болгоно гэх юм бизнес зогссон иргэд аж ахуйн нэгжид юун хашаа цалингаа яаж тавих иргэд яаж хоолтой байхаа бодож бхад усан оргилуур хашаах гэх юм газрыг дээрэмдээд эхэллээ энэ попууд


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.