Ховд аймаг ЕБС төгсөгчдөө давтлага хичээлд хамруулж байна

Н.Баярмаа / Боловсрол

Ховд аймагт ЕБС төгсөгчдөд танхимаар давтлага өгөх ажил үргэлжилж байна. Тус аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуулийн 12 дугаар ангийг 906 сурагч төгсөхөөс 776 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

Үүнээс 740 сурагч ЭЕШ-д бэлтгэх давтлагад хамрагдах тухай хүсэлтийг мэргэжлийн байгууллагуудад ирүүлсэн байна.

Ингэснээр 168 анги танхим бэлтгэж, 285 мэргэжлийн багш давхардсан тоогоор 2220 сурагчид давтлага хичээл зааж байгаа аж.

Аймгийн МХГ-аас шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, автлага зохион байгуулахад мөрдөх зарчмыг боловсруулан хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Багш болон сурагчид амны хаалт зүүх, халуун хэмжих, ангид 2 метрийн зайтай суух, гар ариутгах, агаар сэлгэлт хийх зэргийг тогтмол гүйцэтгэж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.