Автобусны буудлын сандал, хогийн савыг угааж байна

Ц.Анударь / Нийгэм

Автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан нэг бүрийг халдваргүйтгэлийн бодис, угаалгын хөөсөөр угааж цэвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг 3 талбайг тус тус угаагаад байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба