Д.Нямхүү :Өчигдөр гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийгдэж, эдгээр хүмүүсээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхийн 4,982,000 хүн өвчилж, 384,000 хүн нас барсан байна. Мөн 1.9 хүн эдгэрч, 2.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 45,000 хүний биеийн байдал хүнд байгаа. Гэхдээ сүүлийн 3, 4 өдрүүдэд эдгэрч байгаа хүний тоо нэмэгдсэн таатай мэдээтэй байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 94,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас барсан бөгөөд өвчилсөн хүний тоо өмнө өдрөөс 8,000-аар, нас барсан хүний тоо 1,000 орчмоор буурсан.
Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл эрчимтэй тархаж байгаа. Тухайлбал, Буриадад өвчлөл 25-аар нэмэгдэж, 973 болсон. Мөн Эрхүүд өвчлөл 97, Тувад 52, Чита 45 тохиолдлоор нэмэгджээ.
Манай орны хувьд орон нутгийн 14 галт тэргэнд эмч ажиллаж, 4,000 гаруй иргэнд тандалт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 169 хүн ажиглалтад орсноор нийт 1,924 хүн ажиглалтад байна. ЗӨСҮТ-ийн гурван баг ажиллаж, Энэтхэг улсаас ирсэн иргэдийн ачаа, онгоц, автобус зэргийг ариутгах арга хэмжээг авлаа. 119 дугаарт 264 дуудлага ирсэн. Мөн шуурхай аппликейшнд 47 дуудлага ирсний 17 нь гадаад улсаас байжээ" гэв.
27 ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийгдэж, бүгд сөрөг хариу гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тугаарлагдсан 13 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160, Замын-Үүдэд тусгаарлагдсан таван, тандалтын зорилгоор авсан 32 хүний шинжилгээ байна. Эдгээр хүмүүсээс коронавирус илрээгүй. Мөн Дархан- Уул аймгийн вирус судлалын лабораторид Алтанбулан боомтоор орж ирсэн 36 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 140, үүнээс эдгэрсэн 26 хүн байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлэхэд 87 нь хөнгөн байгаа бол 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Улсын хэмжээнд тандалт судалгаа хийгдэж " гэв.
































































Монголчууд Оюутолгойгоо авах боломжтой юу? Боломжтой!
УНТЭ-ийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал алдагджээ
Трампын санаачилгыг дэмжих нь Монголд л ашигтай
ЦАГ АГААР: Говийн бүс нутгаар цас орно
Н.Учрал: Иргэдээ өрийн сүлжээнд туйлдуулсан зээлийн хүүг үе шаттай бууруулна
Нипах вирус гэж юу вэ
Ерөнхий сайд К.Стармер Хятадын удирдагчтай уулзав
Австралид агаарын температур 50 хэмд дөхөж, аагим халуун үргэлжилж байна
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ