“Бүү давар” гэж байгаа бол бүх нийтээрээ сонгуульд оролц, залуус аа

Aдмин / Улстөр

Сонгууль тун ойртжээ. Яг өнөөдрөөс тооцвол 36 хоног үлдлээ. Өдөр бүр коронагийн талаарх яриа, Эрүүл мэндийн яамны мэдээллийг анхаарч байсан хүмүүсийн сэдэв солигджээ. Хаа сайгүй сонгуулиар амьсгалж байна. Өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчийг дөвийлгөж, дэмжихгүйгээ элдвээр хэлж байгаа харагдана. Намууд хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулж, зарлалаа. Нийт 15 нам, дөрвөн эвсэл, 208 бие даагч сонгуульд оролцохоо илэрхийлсэн байсан. Ардчилсан нам 71 шинэ нэр дэвшигчдийг оруулж ирлээ. Нийт нэр дэвшигчдийнх нь жар орчим хувь нь залуучууд. Дөчин хувь нь эдийн засагч, гучин хувь нь хуульч, 20 хувь нь эмэгтэй, 7.5 хувь нь инженер байна. Харин МАН-ын нэр дэвшигчдийн статистик гараагүй байна. Энэ жилийн статистик, судалгааны дүнгээр хүмүүс хуучин хүмүүсээ залхсан, итгэл алдарсан учраас шинэ сонголт хийх нь тодорхой болсон. Намууд ч үүнийг анзаарч шинэ хүмүүсээр нэр дэвшигчдээ сонгож. Үүнийг анзаарсан бие даагчид бас түүхэндээ байгаагүй ихээр дэвшив. Эхлээд 208 хүн байснаас тал нь шантажчид байсан бол зарим нь санасандаа хүрч намаасаа дэвших эрхээ авч чадлаа. Зарим боломжийн нэр дэвшигчдийг эвслүүд шүүрч авлаа. Үлдсэн нэг хэсэг нь Аудитын газраас мөрийн хөтөлбөр нь шаардлага хангахгүй гээд буцав. Энэ мэтээр зуугаад хүн үлдэв бололтой. Гэхдээ л түүхэндээ байгаагүй олон бие даагч байна. Хамгийн аюултай нь том намуудын зарим хуучцуул гарч ирэх магадлалтай шинэ залуусын саналыг хуваахаар зориуд нэг тойрогт олноор нь дэвшүүлэх зэргээр элдэв арга сэдэж байна. МАН харин нэр дэвшигчдээ хав дарж байгаад хамгийн сүүлд дэлгэв. ЖДҮ-чин, Жаран тэрбумтнуудынхаа ихэнхийг дэвшүүлсэнгүй. Мэр сэр үлдсэнийг эс тооцвол шүү. Дээр нь наймаа панз үсэргээд тойргоо тохирч зарсан дуулдана. Зарим залуусын усалж тордсон тойргийг булааж авав. Нэр дэвшилтийн паян дуусаагүй л байна. Зарим тойрогт уначихвал хайран залуус нэг дор оччихсон байх жишээтэй. Магадгүй тэд саналаа хуваахад хуучин хэд гараад ирнэ гэж тооцсоных биз. Хамгийн их анхаарлын төвд орсон тойрог хотод Хан-Уул болж байна. Шижигнэсэн сайхан хуульч, эдийн засагч залуус өрсөлдөхөөр болж. Болдогсон бол бүгдэд нь санал өгчихмөөр.

Санал өгч болохоор шинэ сонголтууд олон боллоо. Саналаа өгөх залуус минь хаана байна. Хонконгт залуус нь сонгуулийн эрхийнхээ төлөө яаж тэмцлээ. Заримд нь сонгох эрхээ олж авах хэцүү байхад Монголын залууст тийм асуудал алга. Өмнө нь энэ муусайн хөгшчүүл, өнөө л хэд үү хэмээх тайлбараар санал өгөхөөс хойш суудаг байсан бол одоо тийм юм алга. Бүх боломж байна. Бусдад сонголтоо булаалгаж халаглаж суух цаг биш ээ. Хэрэв саналаа өгч үүргээ биелүүлээгүй бол дараа нь хариу нэхэж гоншигнох хэрэггүй. Төр засаг ийм байна, тийм байна гэж бүү яриарай. Энэ чиний эс үйлдлийн үр дүн байх болно. Сонгууль өгөөгүй “сайн” иргэд муу нэр дэвшигчийг сонгодог” гэсэн нэрт зохиолчийн үг бий.

Бие даагчид нэр дэвшигчдээ голж байгаа бол энэ удаа сонголт арвин байна. “Бүү давар” гэсэн лоозон барьж, ямаа хөтөлсөн залуус баг зүүж, цагаан нөмрөгтэй залуус эсэргүүцлээ илэрхийлж жагсаж байна. Залуусыг дэмждэггүй ямаа дэмждэг төр засгаа тэд шүүмжилж байна. Энэ улс төрчдийн ийм ийм үйлдүүдийг “Битгий давар” гэж тэд хэлж байна. Хэрэв одоогийн эрх баригчдыг давраад байна гэж үзэж байгаа бол сонгуульдаа идэвхтэй оролц. “Ятгах тусам нягтал” гэгчээр нэр дэвшигчийг сайтар нягтал. Гоё үг хэлж, том амласан болгон мундаг байдаггүй. Тэдний нэг удаагийн гоё үг, амлалтад, сайтар нягтлалгүй сонговол мөн л харамсах болно. Сонгож гаргаад дөрвөн жил зүхдэг. Маш цөөн хувийн оролцоотой байхаар хүсээгүй улстөрч чинь ялдаг.

“Бүү давар” хэмээн залуус жагсахад бүү эсэргүүц, бүү шүүмжил. Ихэнх нь ямаа хөтөлснийг нь шүүмжилсээр тэдний өгөх гэсэн мессэжийг ухсангүй. Залуусын дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн сонгуулиар юу ч бодолгүй саналаа өгсөн гэсэн нь 17хувь байх юм. Ямар харамсмаар юм бэ. Өөрсдөө оролцоогүй, өвөө эмээд найдаад ач холбогдол өгдөггүй. Тэгээд тэдний сонгосон хуучны хоцрогдсон нөхдийг бүтэн дөрвөн жил шүүмжилж зүхдэг. Одоо та бидний хүсээд байсан шинэ сонголтууд олноороо гарч ирлээ. Эрхээ эдэлж, үүргээ биелүүл, залуус аа. Мөн дээрх судалгаанд оролцсон залуусын 35 хувь нь завгүй байсан болохоор сонгуульд оролцоогүй гэсэн бол 23 хувь нь хэнд, яаж саналаа өгөхөө мэдэхгүй байсан гэж хариулжээ. 2016 оны сонгуульд 18-25 насны залуусын 50 хувь сонгуульд оролцож саналаа өгсөн гэж байх юм. Монголын сонгогчдын дийлэнх нь 18-45 насных. Японы Васеда их сургуулийн Улс төр судлалын докторант С.Болдсайхан судлагааны урьдчилсан дүнг ub.life сайт өчигдөрхөн танилцуулсан байна лээ.

Бид сонгуульдаа өөрсдөө ингэж идэвхтэй ордоггүй. Орсон ч хувиа бодсоноос алддаг. Танил минь юм, надад тус болж байсан юм, хэзээ нэгэн цагт тус болж магадгүй хүн, надад мөнгө өгсөн юм чинь гэх мэтээр маргаашийн ирээдүйгээ өнөөдрийн таван мянга, хорин мянгаар худалддаг сонгогчид бий.

Надад мөнгө өгсөн юм чинь ямар хамаатай юм өнөөдөр л болж байвал гэсэн сэтгэлгээнээсээ салах ёстой. Надад одоохондоо хохиролтой ч улс оронд хэрэгтэй хүн. Хожим нь зөв хүнээ сонговол үр хүүхэд улс оронд минь хэрэгтэй гэж ирээдүйгээ харж сонголтоо хийе. “Бүү давар” гэж байгаа бол бүх нийтээрээ сонгуульд оролц. Нөгөө л хэд дэвшиж гэж гомдох юм алга. Шинэ сонголтууд ярайж байна. Гагцхүү итгэлтэйгээр саналаа өгөхөд л болно.

Эх сурвалж: Өдрийн сонин Дашбалбарын Мөнгөндалай


Сэтгэгдэл

Зочин [66.181.169.162] 2020-05-25 09:42:26

Авилга хээл хахууль хүчин ЖДҮ хөрөнгө мөнгө нь жилээс жилд өссөн УИХ-ын өмнөх гишүүдийг болон тэдний үр хүүхэд ах дүүг сонгохгүй шүү залуучуудаа

Зочин [66.181.169.162] 2020-05-25 09:41:03

Эмэгтэйчүүд гэрийнхээ бүх асуудлыг шийддэгтэй адил улс орноо бас тийм л сэтгэлээр авч явна. Эмэгтэйчүүдийг дэмжцгээе

Зочин [66.181.169.162] 2020-05-25 09:40:01

Эмэгтэй нэр дэвшигчдийг сонгоцгооё

otgoo [202.179.24.59] 2020-05-24 22:37:30

songuulii ugaasaa ard tvmnii toloolol bish bolood udaj bga ta hed uursduu bie bie nee songoo 76 esvvl ter bie daagch nar teged shvvxeeree shiidvvled gar ter n shudraga

otgoo [202.179.24.59] 2020-05-24 22:35:18

arai baga hulgai hiij yagaj emegtei hvn tei orootsoldoogvi baga hulgai hiisen esvvl yu ch hiideggvi hvmvvsiin ali negiig zaaval songo ged baix um ene yag songuulii uu esvvl daramguulal uu

otgoo [202.179.24.59] 2020-05-24 22:33:07

songuulid orood yag nuguu hed sevvl vr hvvhed vvd bn teged yag yaah ve harin songuulii ugux esgvi uur shiidel baix estoi

chimgee [202.21.107.76] 2020-05-23 20:37:48

хийх юмаа олж ядсан баахан эгч дүүс ямаанууд

МГЛ [202.126.89.107] 2020-05-23 17:52:17

2016 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГСӨН СОНГОГЧДЫН 60_64%-ЫН САНАЛ ХАЯГСАН,

ИРГЭН [202.131.245.26] 2020-05-23 14:28:15

БҮҮ ДАВАР ГЭЭД СОНГУУЛЬД БҮХ НИЙТЭЭРЭЭ ОРОЛЦОХ ХЭРЭГГҮЙ . 30 ЖИЛ ОЛИГТОЙ СОНГОЛТГҮЙ СОНГУУЛИУД БОЛДОГ ЗААВАЛ САНАЛ ӨГӨХ АЛБАГҮЙ. СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙГЭЭР .КАНАД ШИНЭ ЗЕЛАНД, АВСТРАЛ СИНГАПУРЫН ЖИШГЭЭР ИХ БРИТАНЫ ХУУЛИЙГ ХУУЛАХ САНАЛ АСУУЛГА АВАХ ЖАГСААЛ ХИЙХ ХРТЭЙ. ОДООГИЙН НАМ ЫН ТОГТОЛЦОО ДАМПУУРЧИХЛАА. БҮЛГЭЛЖ ЖДҮ Д НЬ ХУЛГАЙЛНА ХҮЧИНДЭНЭ, СҮҮЛДЭЭ ЕВРОП ТИВД ХАР ТАМХИНЫ ПАНЗ ХИЙНЭ ХААЦАЙЛНА. ЭДНЭЭС САЛАХ ГАНЦ ЗАМ ИХ БРИТАНЫ ХУУЛИЙГ ХУУЛАХ

ИРГЭН [202.9.46.110] 2020-05-23 11:44:45

ЭЛБЭГДОРЖ БОЛОН МАНАН-ГИЙНХАН БААХАН ХҮН ХУВИАР НЬ НЭР ДЭВШҮҮЛЭЖ БАЙГАА ШҮҮ , САЙН СУДАЛЖ БАЙЖ СОНГОЛТОО ХИЙЦГЭЭГЭЭРЭЙ

Шантааж [203.91.119.42] 2020-05-23 10:28:55

Нэг том намын Шантаажны нөхдүүд өөрсдөө олоны өмнө гарч ирэх нүүргүй болохоороо энэ хэдэн оюутанд өдрийн 20000 төгрөг өгнө гэж хэлээд хуурч авчираад цагаан хувцас баг тарааж өгөөд зогсоосон юм байна лээ, энэ хүмүүс сайндаа ч ирсэн юм биш

Зочин. [96.51.169.163] 2020-05-22 08:51:39

Яг үнэн.Залуус минь сонгуульдаа судалгаатай ороорой.

zaluusdaa xelex yg [37.48.11.86] 2020-05-22 01:07:50

Ireedui ta nariin gart baigaa. axmad yeiixenee odoo uulj xaranxui bydyylegeer duuxad yaxav. negent bolood ungursun zamiig ergej xarj shuuljilj tsag aldaj baixaar, uragshaa xarj zorigtoigoor niigmiin uurchlult sain saixanii tuluu temts. Songuulidaa idevxtei oroltsoj zuv songolt xiigeerei. xoish ye chin ta naraar baxarxax bolno, axmad ye chin bayarlax bolno. ene jiliin songolt temtsel mongold mash chuxal xeregtei. Mongol Uls orshix uu es orshixuu gedeg asuudal tulchaad baina. Ex ornixoo tuluu ta nar min idexvtei uxaalag temtsej oroltsooroi. Ene turd bugshsan lag shavruudiig tseverleerei. Ex orni itgel naidar ta nar deer irj baina shuu.

иргэн [103.212.117.147] 2020-05-21 15:56:30

Иргэн болгон хариуцалгатай зөв сонголт хийхийг хүсье!!!!!!!!!Одоо л зөв хийхгүй бол бид ядууралаас гарч чадахгүй учраас Та эх ороноо гэсэн ард олоноо гэсэн үнэхээр энэ л хийнэ гэсэн сэтгэлээр сонгоцогоое.!!!!!!!мөнгөөр биш шударгаар сонголт хийе!!!!!!!!!!!ядууралаасаа гарьяа!!!!!!!!!!

зочин [202.179.21.235] 2020-05-21 13:49:33

Алиагаа алдсан залхуу архичин залуус сонгууль өгч яадаг юм .

Зочин [203.98.77.101] 2020-05-21 11:41:35

ЭНЭ ЖИЛ ЗАЛУУЧУУД СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ. АН+МАН+МАХН ЦААШАА ШҮҮ...

Зочин [183.177.100.4] 2020-05-21 11:40:23

minii huid mongol ardiin namaas oor songolt alga

MOGEUH [202.55.188.34] 2020-05-21 11:11:19

Mongolin anhni Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Бүх нийтээрээ сонгуульд оролцье. [202.131.225.53] 2020-05-21 11:10:20

Сонгуульд сонгогчдын 10 хувь оролцдоггүй юмаа гэхэд 50-аас дээш хувь нь оролцож л таараа, сонгууль хүчинтэй болно. Тэгэхлээр бойкотлох нь ямар ч үр дүнгүй зүйл, харин ч оролцоогүй хүмүүсийн санал нь сонгуулийн эцсийн дүнд ямар ч нөлөөгүй орхигдно. Иймд сонгогчдынхоо саналыг аль болох БҮРЭН өгүүлэх нь сонгуулийн үр дүнг САЙЖРУУЛАХ арга зам юм. БҮХ НИЙТЭЭРЭЭ САНАЛАА ӨГЬЕ, тэгвэл сонгуулийн үр дүнд сэтгэл ханаж үнэмшил дүүрэн амьдарна.

Зочин [192.82.70.159] 2020-05-21 10:17:09

Сонгуульдаа оролц , сонгох хүнээ олохгүй байвал МАН , МАХн , АН гэснээс өөр газар байгаа НЭРийг л дугуйлчих ...

zochin [150.129.140.156] 2020-05-22 12:01:04

CHI MAFIINKHNY GART ORJ ZOWOKH CHINI DUTAA YU?

Зочин [202.179.21.224] 2020-05-21 09:43:31

Оролцохгүй.ямаанаас дороо мэдэрсэн.өдрөөс өдөрт сонгох хүн ч олдохгүй болж б.хажуугаар нь вирус

Зочин [202.126.89.208] 2020-05-21 15:22:44

harin th ingej setgevel yamaanaas deerdehgui

Зочин [202.126.89.47] 2020-05-21 10:41:58

Тэгвэл ямаанаас дор хэвээрээ л үлдэж дээ


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.