Дархан-Улаанбаатар чиглэлийн 224 км зам "там" болоод бүтэн жилийн нүүрийг үзлээ

Aдмин / Улстөр

Дархан-Улаанбаатар чиглэлийн 224 км зам там болоод бүтэн жилийн нүүрийг үзэх гэж байна. Тэр дундаа Төв аймгийн Баянчандмань сумаас Баруунхараа, Хонгор сум хүртэл зам үнэхээр там. Жижиг тэрэгтэй явж байгаа жолооч нар дугуйгаа хоёроос гурав хагалж үйлээ үзэж байна. Заримынх нь бүх дугуй хагараад явах боломжгүй болчихсон зам дээр гар өргөн хэн нэгнээс тусламж гуйгаад зогсож байх нь хэчнээн гунигтай гээч. Энэ л тамын замаас болж амьдралаа залгуулах гээд замд гарсан жолооч нарын машины дотоод эд анги авах юмгүй болж, эд хөрөнгөөрөө хохирсоор л байгаа нь харамсмаар.

Одоо Дарханы замын ашиглалтад орох хугацаа яг хэзээ эсэх нь тодорхойгүй. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 тээврийн хэрэгсэл зорчдог. Харин амралт зугаалгын үеэр 12.300 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг. Харамсалтай нь энэ байдал зам муугийнх биш замын менежментийг буруу хийсэн учраас ийм нөхцөл байдал үүсч байгаа.

Түүнчлэн зам хааж, түр замаар зорчуулсан хугацаанд 16 хүн амь насаа алдаж, 70 орчим хүн гэмтэл, бэртэл авч, маш олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгө, машин, техникээр хохирчээ. Одоогийн байдлаар машин техник хэрэгслээр хохирсон 200 гаруй иргэн байгаа аж. Там болсон энэ замд хохирсон 200 гаруй иргэний 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирлыг хэн хариуцаж барагдуулах вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. Одоо хүртэл үргэлжилж буй энэ замын байдлаас болж хичнээн иргэд эд хөрөнгөөр хохирохыг бид таашгүй. Авто замын тухай хуулинд хариуцлагын тухай тодорхой заалт байгаа. Монгол Улс хуультай, хуулиа мөрддөг улс орон мөн л юм бол энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах л хэрэгтэй.

ЗТХ-ийн сайд Б. Энх-Амгалан 2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орно гэж иргэдэд молиго үмхүүлэв

Харин ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн толгойгоороо хариуцаж зогссон нь саяхан. Сайдаасаа гадна авлигын хэрэгт холбогдсон Х.Оргил-Эрдэнэ дарга хүртэл “Удахгүй ашиглалтад орно” гэж улс даяар зарлаж байсан ч хэлсэн ярьсан нь ёстой “нохойн жогорхой” болсон. Бодит байдал дээр Дарханы зам ашиглалтад орох нь байтугай шороон замаа бүрэн тэгшлээгүй, хугацаандаа амжихгүй, он дамнан хойшлогдсоор өдийг хүрсэн. Бодит байдал дээр ЗТХ-ийн сайд Б. Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орно” гэж иргэдэд молиго үмхүүлсэн.

Молиго үмхүүлсэн сайд Б. Энх-Амгалан “Улаанбаатар хотод бүх хүмүүс машинаа унаж гарч байна. Зарим нь сайн унаж чадахгүй байгаа учраас мөргөлдөж осол аваар гаргаж байгаа. Замын цагдаагаас авсан мэдээллээр зургаагаар мөргөлдсөн машин хоёр гурван тохиолдол байгаа бол, дөрвөөр мөргөлдсөн тохиолдол 10-аад байна. Энэ нь жолоочийн ур чадвар маш муу байгаагийн шинж. Зарим жолооч зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож, осол гаргаж, хөдөлгөөн хааж байна. Үүнээс гадна манай даатгалын систем болохгүй байгаа. Хоёр машин мөргөлдсөн тохиолдолд жолооч нар зургаа аваад даатгалын байгууллагад өгөөд явдаг байх ёстой. Гэтэл заавал замын цагдаагийн байцаагчаар хэмжилт хийлгэж баталгаажуулалт хийлгэдэг. Хэмжилт хийлгэх гэсээр байтал хоёр гурван цаг болдог. Ингээд Улаанбаатар хотыг тэр чигт нь түгжрэл болгодог. Иймээс зохицуулалт хийх шаардлагатай” гэдгийг хэлж байна. Сайд маань жолооч нарыг буруутгасан ярилцлага өгч байхаар өөрийн хариуцсан салбарын ажилд анхаарах хэрэгтэй болов уу.


Сэтгэгдэл

Dt [202.9.46.61] 2020-05-27 12:56:03

Hiij barij buteej chadahgui bsan bol huuchnaar n bailgaj bhgui.medehgui heleh ug ch alga p p

Зочин [192.82.64.251] 2020-05-25 00:07:41

Хуулдаг нь л буруу хуучин замынхаа хажуугаар л тавихгуй хятадуудын угээр менгений эзэд гээд дарамтлуулсан гэсэн малууд

зочин [103.26.194.226] 2020-05-24 12:09:42

Зам засах мөнгө нь бга бол Монгол компаниудаар хийлгэж болох бсан шүү дээ иймд энэ замын мөнгөний урсгалыг шалгавал олон хүн балрах вий

зочин [66.181.161.48] 2020-05-24 10:14:46

МАНАНГИЙН ГАР ХӨЛ ЭНХАМГАЛАНГ ЗАМ ТЭЭВРИЙН САЙДААР АЖИЛЛУУЛАРААР ИНГЭЖ АРД ТҮМНИЙ ҮЙЛИЙГ ҮЗЭЖ БАЙГАА ЮМ. ОЛОН ХҮНИЙГ АМЬ НАС ЭД РӨРӨНГӨӨР ХОХИРООЧИХООД НЭР ДЭВШИЖ ЯВДАГ ЧИНЬ АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА.

Зочин [103.212.118.59] 2020-05-24 02:11:57

Энэ зам 2024 оноос нааш ашиглалтад орохгүй ээ. Нөхцөл байдлыг үнэлээд үзэхээр тмйм л хариу гарч байна. Хойт зүгийн ард түмэн та нарын 2016 онд хийсэн сонголтын чинь хариу энэ. Одоо ямар ч сонголт хийсэн ирэх жилүүдэд та нар замгүй хэвээрээ л байцгаана. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж үүнийг хэлдэг юм даа. Өөрсдөө юу ч хийж чадахгүй байж, чаддаг мэддэг улсыг нь авчраад хийлгэе гэхээр "Пүү пай. Корона ирлээ. Хятадад эзлэгдлээ." Энэ тэр гээд бөөн хэл ам, эсэргүүцэл болоо биздээ. Нөгөө Энхамгалан ч сайхан далим аваад шоу хийчихсэн. Одоо санал горьдоод очиж байгаа наад Баттөмөр, Жавхлан гэдэг 2 баагийгаа зам бариулчихаад ир гээд буцаа. Наад хоёрт чинь ч но байгаа шүү.

ахмад замчин [192.82.72.44] 2020-05-22 22:21:01

105 хятад замын мэргэжилтэнг 3сарынн 15 наас оруулж ирээд 21 хоног тусгаарлаад шинжэлгээ авч ажиллуулахаар /өдөр бүр замын ажилчидыг үзэх/ эмчтэй ажиллуулахаар болсон.Яагаад? Зогсов? Бид Ан намын даалгавараар улс төржсөн хэвлэлийхэн интернэт захидал бичигч нарын гайнаас болж зогссон.Бид бүгд буруутай.Аанхнаас нь аажилчидыг оруулахыг дэмжиж байсан хүн бол би.

Зочин [64.119.20.91] 2020-05-26 00:20:28

Битгий мэдрэлт хүүрийн өмхий ханхлуулсан хужаагийн шээсээ

Зочин [103.229.122.150] 2020-05-23 00:26:43

Тийм шүү..энэ ажлыг гацаах аргыг АН ын даалгавраар улс төржүүлж ийм байдалд хүргэсэн...

Би [202.126.89.235] 2020-05-22 16:20:25

МАН томхон бүтээн байгуулалт хийсэнийг үнэхээр санахгүй бна. Налайхын 30 хүрэхгүй км замаас өөр юу ч хийгээгүй. Оросуудын хийж бүтээсэн барилга байгууламж, зам тээвэр дээр АН төр барих хугацаандаа жаахан юм нэмж хийсэн.

Зочин [192.82.64.251] 2020-05-25 00:03:16

утааг арилгасан шдээ хее чи нуурсний утаанд беглереед явж байснаа санахыг хусэхгуй байгаа бол бусад нь санах л байх нугэлтээн

Зочин [202.55.188.38] 2020-05-22 15:50:57

Jiliin daraa zamaa zasan gej bn le

Zochin [66.181.161.3] 2020-05-22 14:14:22

Songuuliar xeldeg bish xiideg xumuusiig l songoe doo tiimee arai denduu bn UCH XIIJ CHADAGUI NAIJ XAXUUL ABNAA BAS ZTX YAMNIIXAN GEJ DANDAA MUNGU ALBAN TUSHAALIN SONIEXOLTOI MAXAN TOLGONUUD YAG MAXBAL SHIG

Алтайчуудаа уриалах нь [66.181.161.79] 2020-05-22 13:54:34

Лүнгийн замыг 3 жил там болгосон Дамба Очроо Эрдэнэтээс дахин дахин УИХд суулгасан бид ямар Дарханы замаар явах бишдээ Хайрт сайдаа сонгоноо хө хө хөө

Зочин [202.9.46.208] 2020-05-22 12:43:59

Тэр хэдэн хужаагаа оруулж ирээд хийлгэсэн бол өдийд дуусчихгүй юу. Ажлаа ч олигтойхон тайлбарлаад ойлгуулж чадахгүй сошилын хэдэг сэвээчдээс айсан хулчгар юмнууд. Манайхан ч гэж манайхан

Зочин [66.181.187.61] 2020-05-22 17:14:27

Hujaagui hiij yadah uy bna a Nalaihiin zamiig hiij l orhio bizde Yu yasan coronatai hujaa

Зочин [192.82.70.95] 2020-05-22 13:05:01

За бас зам дагуух хүн мал байгал орчин будаа болж бна. Үхэр мал дан шороо идэж бна шүү дээ

Зочин [192.82.70.95] 2020-05-22 12:57:23

Харин тиймээ

Зочин [202.9.46.3] 2020-05-22 11:48:39

Б.ЭНХ-АМГАЛАН ЭНЭ ЗАМААС БУЛТААД ГОВЬ-АЛТАЙД НЭР ДЭВШИЖ ГЭНЭ. АЛТАЙНХАН АРАЙ ИЙМ ХУДАЛЧ ХУЛГАЙЧИД САНАЛ ӨГӨХГҮЙ БИЗДЭЭ. СОНГОВОЛ Ч ОНИГОО БОЛНО ШҮҮ. СЭЛЭНГЭ ДАРХАН ОРХОН БУЛГАН НИЙСЛЭЛИЙНХЭН САЛАХГҮЙ ШҮҮ

Зочин [66.181.180.160] 2020-05-22 12:35:04

Дээр нь нэмээд Ховсголийнхэн салахгуй дээ, хэрэв Говь-Алтайхан энэ хунээ Их хуралд сонговол юм нь илэрч нотлогдохоор гишууний эрхээс нь татгалзуулж яллагдана гэдгийг бодох хэрэгтэй, тэр уед тойрогт нь дахин сонгууль болох байхдаа.

Дамбаочир [202.126.88.226] 2020-05-22 09:33:34

Б.Энхамаглан над шиг мангартаад хуучин замаа хуулчихын хи хи

Зочин [66.181.161.79] 2020-05-22 13:43:58

Хэ хэ яг

Zochin [219.115.59.77] 2020-05-22 08:48:56

Gadnii yamar ch ulsad ingej zam tavidag gej bodohgui baina ted huuchin zamiig ehelj suitgehgui shine ursgaliig ni barij guitsgeh baisan baih manaihan teguulehgui huuchin zamiig ni huuluulj tur zam nereer mash ih mungu idej uusan baih ene todorhoi baigaa zuil endees nam ni gishuud ni sanhuujsen uchraas l unuuduriig hurtel arga hemjee avahgui baigaa shuu dee

Зочин [202.126.89.13] 2020-05-22 08:28:40

Хохь нь ээ том тэрэг авч уналдаа дуракуудаа арчаагүй нь машинаа эвдэж бгаа биз

Eregtsuulel [66.181.186.147] 2020-05-22 03:53:40

Ehelsen ajlaa hugatsaand duusgah l heregtei ene zamiig hiij bga mongolchuud hytad humuusees l dor setgej ajillaj bga shdee uneheer tam gej iim baidag bhdaa gej bodhoor l aimaar zam baigali delhiigee hairlah setgel uchuuhen ch bhgui haa taarsan gazraa uhaj ongichood nud halitram bolson bn lee haa haanaa l bodoh heregtei mongolchuud hiij chadaj bga l gehiin hetsuu l ym neg ym hiiheeree ingej havi oiriig ni suitgeed baival udahgui elsen tsul boloh baihdaa ene zamiin 2taliin gazar hezee sergej uvs urgamal urgah bol uruvdmuur za aval nam uls tur yrij ene asuudliig taltsuulahguigeer ehelsen ajilaa hurdan shuurhai chanartai duusgamaar bn yana daa

Зочин [202.179.21.246] 2020-05-22 03:40:40

Урд АН засгийн үед Чингэс бондноос мөнгө гаргаад л засаад л хүмүүсийг замын хажуугын шороогоор хустай баянгол хүртэл талхиулсан. 3,4хөн жилийн дараа засна гээд бүх замаа хаасан ..эрх барьж байгаа хүмүүсийн мөнгө угаах газар нь болчихсон юм уу. энэ зам..Ямар ч төлөвлөлт байхгүй ..хажуугаар нь тавьсан шороон замыг мөнгө угаахад л ашигласан байх ...Бусад орнууд ингэж зам тавьдаггүй байх...женкогийн "барисан" төмөр зам адилхан замначихлаа

Irgen [66.181.161.109] 2020-05-22 03:35:06

Hurelsuh B. Enh-Amgalan hoer zamaa zasahgui bol songuul muruuduud ch hereggui shu. Amnaas tsaashgui ard tumen huurtahgui ee. Hashirsan shu de.

Дорж [192.82.74.251] 2020-05-22 03:19:13

Сонгууль өгөхдөө сайн бод. Хэн ингэж хохироов.МАН ыг хэзээ ч сонгож болохгүй шүү.!!!!

Зочин [66.181.181.195] 2020-05-22 09:51:43

Сайдаа бид ингээд эд хөрөнгө ам насаар хохирсоор байх уу? Яасан хурдан санадаадаг юм бэ?

уншигч [119.40.98.177] 2020-05-22 03:05:43

одоо тэгээд яах вэ та минь ээ . энэ замыг тун хэцүү байна. хятадуудыг оруулж ирж хурдан хийлгээч ээ

Зочин [66.181.186.127] 2020-05-22 02:48:04

Iish tiishee holboson gants zamiig tam bolgochood angaij suudag avilgach, luivarchdiig songohgui yum shu

Зочин [192.82.65.171] 2020-05-22 02:44:26

mongolin zamchid tavisan bol odoo duussan bga Enhamgalan mungu ideh geed hyatadin kompanatai geree hiisen biz

Зочин [202.126.89.87] 2020-05-22 02:16:57

Яагаад зам хуулж хаясан шалгааныг нь шалгуулмаар байна, замгуй болгосноос гарсон хохирлыг буруутай этгээдуудээр / маанаг Энх- Амгалан болон холбогдох хумуус, Засгийн газрын танхимын гишууд гэх мэт/ толуулмээр байна, , буруутай этгээдуудийг ялламаар байна. Ард иргэдийг тамд унагачихаад, иргэдийг оорсдоо буруутай гэхийн юу гэсэн уг вэ, тэгээд юу ч болоогуй юм шиг Их хуралд нэр дэвшээд байх шиг арай л юмаа. Их хурлын гишуун болж хариуцлагаас мултрана гэж бодоо юу, Гэмт хэрэгийн уйлдэлтэй хунийг иргэд сонгох уу.

Г,Бямбаа [202.9.47.1] 2020-05-22 04:19:51

Хуучин замыг хуулсан нь үнэхээр буруу түүгээрээ явж байсах бол ийм байдалд хүрэхгүй

Зочин [202.21.108.239] 2020-05-22 02:14:41

Байгаа байдалдаа бодитоор хандацгаа! Азийн хөгжлийн банкнаас Хятад компаниудыг зам бармхаар шалгаруулсан. 3 сард ажлыг нь эхлүүлэхээр Хятад ажилчдыг оруулж ирэх асуудлыг тавихад Манай эх орончид, Би чадна-ууд, АН тэргүүтэнгүүд эсэргүүцээд л зогсоосон биз дээ. Хууль, журмынх нь дагуу шинжилгээг нь хийгээд, тусгаарлалтыг нь дуусгаад ажлыг нь эхлүүлэх шийдвэр гаргасан бол өдийд замын ажил эхэлчихсэн л явж байгаа. Бидэнд юмыг бодитоор хандах ухаан л дутсанаас өнөөдөр энэ мэт олон асуудал тулгарч ийм хүндрэлүүд үүсээд байна. Хийрхэхээсээ өмнө бодоцгоо!

Хүний мөсөөр хөлийн чигчий хуруу говьалтай [202.179.21.244] 2020-05-22 02:05:40

Говьалтайн арчаагүй хүн чанараар хөлийн чигчии хуруунаас муу нутгийн сайд чинь дарханы замд ер санаа зовохгүй харин Говьал ал айдах сонгуульд өрсөлдөх нутагтаа зам тавиөд байна лээ шдээ.Хөөж зайлуул пялдага нөхөр байналээшдээ

Буу [31.41.44.96] 2020-05-22 01:59:08

МАН зам тавьж чадахгүй

Зочин [202.21.126.30] 2020-05-22 02:23:56

Энэ чинь МАН гэхээсээ Зам тээврийн яамныхны л ажиллаж байгаа байдал. Сайдын доор ажиллаж байгаа бүхэл бүтэн яам, олон жил тэнд ажиллаж байгаа салбарын мэргэжилтнүүд, дарга нар байгаа.

Zo [66.181.161.112] 2020-05-22 01:55:20

Haraal id heleh muu vg oldohgv bn

зочин [203.91.119.42] 2020-05-22 01:50:17

энх-амгалан ичин амьдар говь-алтайхан сонговол сүйрнэ

Хан [202.126.89.224] 2020-05-22 01:34:34

ӨЧИГДӨР ДАРХАН ЯВЛАА. 200 КМ ЗАМД ГАНЦ Л ЭКСКОВАТОР ГАЗАР УХАЖ БАЙГААТАЙ ТААРЛАА. ИЙМ АРЧААГҮЙ ХҮМҮҮСИЙГ СОНГОЧООД ОДОО ДАХИАД БАГААР НЬ СОНГОНО ГЭЭД БГАА ХҮМҮҮСИЙГ ЁСТОЙ ОЙЛГОХГҮЙ ЮМ ДАА.

Тайвшраач. Бүтэхгүй юмны хойноос битгий шагшраач. [202.131.225.53] 2020-05-22 01:06:59

Та нар 2021 оны намар хүртэл ТАЙВАН Л байж байгаач дээ. Тэр хүртэл Дарханы энэ зам баригдаж дуусахгүй нь ойлгомжтой болсон ш дээ.

Зочин [125.35.31.83] 2020-05-22 00:58:47

Ямар ч тооцоо судалгаагүй юманд хандсан энэ нөхөр болих хэрэгтэй л дээ, ичих нүүргүй

Zochin [150.129.140.77] 2020-05-22 00:39:22

Arai l bgaa shyy


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.