76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-10: УИХ-ын гишүүн С.Бямбацогт дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү?

Н.Баярмаа / Улстөр

УИХ–ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг онцоллоо. Тэрээр Булган аймгаас нэр дэвшиж, Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон бөгөөд 2017-2018 онуудад Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байв. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээ тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлснийг хүргэе.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

2017.08.25

“ЖООМОО АЛАХ ГЭЭД БАЙШИНГАА ШАТААВ” ГЭЭЧИЙН ҮЛГЭР БОЛЧИХ ВИЙ ДЭЭ”

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах асуудлыг өргөн барьж байв.

С.БЯМБАЦОГТ: Журмын нөхдийнхөө урмыг хугалж болохгүй. Итгэж сонгосон иргэд олон нийтийн сэтгэл рүү ингэж ус цацаж болохгүй гэдгийг би байнга хэлсээр ирсэн. Харамсалтай нь өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал дахь сөрөг хүчин биш нэг зорилго, нэг үйл хэргийн төлөө зүтгэж яваа бүлгийн нөхдөөс маань гаргаж тавьсныг гайхширч байна. МАНай намд өрөөлийн өрдсөн түймрийг унтрааоронд үлээж хөгжөөгөөд байгаа нь тун ч зохисгүй байна. Ингэж байж “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гээчийн үлгэр болчих вий дээ. Хар ухаанаар бодоход гэрээ гүйцэд барилгүй буурь сэлгээд байвал хүн малгүй зутарч, хөдөө хотгүй улдана биз дээ. Намынхаа гал тогоонд яриад шийдэж болох асуудлыг хэт дэвэргэж, гал дээр тос нэмэх хэрэг анхнаасаа байгаагүй.

ШАЛГАГДАЖ БАЙГАА ГИШҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ ИРСЭН

ЖДҮ-тэй холбоотой гомдлоор УИХ-ын ёс зүйн байнгын хороо хуралдах байсан ч ирц хүрэхгүй шалтгаанаар хойшлов.

С.БЯМБАЦОГТ: ТББ, нэр бүхий гишүүдээс ЖДҮХС-тай холбогдсон сайд нарыг чуулганы хуралдаанд оролцуулахгүй байх ёстой, санал хураалтад оролцуулахгүй байх ёстой гэдэг асуудал тавьсан. УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос ямар нэгэн дүгнэлт гарахгүй, арга хэмжээ авахгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлыг яах вэ гэдгийг дэд хороо хуралдаж шийднэ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль бий. Хуульд ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй гэж байдаг. Гишүүний ёс зүйн дүрэмд ёс зүйн дэд хороондоо мэдэгдэх үүрэгтэй гэж байдаг. Үүний дагуу бид дэд хороогоороо хэлэлцэн шийдвэрлэнэ.

2019.11.28

ХҮССЭН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГӨХ ОЛГОНО

image

УИХ-аар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг хэлэлцэв.

Тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт: “Өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд хүүхдийн мөнгө олгож байсан. Хүүхэд бүрт, бүр болохгүй бол хүсэлт гаргасан хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийн нэр бүхий гишүүдийн хамт 2018 онд санаачилсан. Төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдийн мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолыг төслийг өргөн барьсан. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны төсөвт суулгасан.

МИНИЙ КОМПАНИУД ДАХИН ХОВДЫН ТЕНДЕРТ ОРОЛЦОХГҮЙ

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: “Миний хамаарал бүхий компаниуд цаашдаа Ховдын бүтээн байгуулалтын тендерт оролцохгүй. Өмнө цөөн удаа хамаарал бүхий компани тендерийн үйл ажиллагаанд оролцсон. Цаашдаа, оролцохгүй" гэж Ховдын мэдэгдэж байжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ ЕРӨНХИЙ САЙДАД АСУУЛГА ТАВЬЖЭЭ

2019-02-12

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж буй болон иргэдэд хэдий хэмжээний ногдол ашиг олгох талаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Мөн нүүрс тээвэрлэлт, экспортын орлогыг нэмэгдүүлэх шинэ төмөр замын тухай, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барих зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого боловсруулж байгаа талаар асуусан байна.

Тэрээр энэ талаар “Даацтай том төслүүдээ хөдөлгөж байж улс орон хурдтай хөгжинө. Олон жил ярьсан төмөр замаа барих цаг болсон. Нүүрсээ угааж, гүн боловсруулж, нэмүү өртөг шингээж байж илүү ашиг хүртэнэ. Тиймээс энэ талаар Eрөнхий сайдад асуулга тавилаа. Өнгөрөгч онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 1.99 их наяд төгрөг болж нэмэгдсэн. Улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлэн 720 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Мэдээж иргэд 1072 ширхэг хувьцааныхаа өгөөжийг хүртэх нь зүйн хэрэг.

Үүний зэрэгцээ олсон ашиг орлогоо арвижуулах, үржигдэх үр дүнтэй, нүдээ олсон бүтээн байгуулалтад зарцуулах учиртай хэмээн үзэж байна” гэв.С.Бямбацогт гишүүн асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ.

2020.02.03

...ХӨДӨӨ БИТГИЙ ЯВААРАЙ, ЧИ…С.ЭРДЭНЭ ЭЭ

С.БЯМБАЦОГТ VS С.ЭРДЭНЭ

image

УИХ-ын чуулганаар сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцэв

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нийслэлийн мандатын тоог хасаж орон нутагт шилжүүлсэнд бухимдан, байр сууриа илэрхийлэхдээ “С.Бямбацогт улайм цайм худлаа яриад байх юм. Чи өчнөөн удаа УИХ-д суулаа. Одоо худал ярихаа болих хэрэгтэй. Хүн амын төлөөлөл болж бид энд сууж байгаа болохоос биш газар нутаг төлөөлөөгүй. Та нар 2020 оны төсөв батлахдаа нийслэлийн төсвийг байхгүй болгосон. Нийслэлд хөрөнгө оруулалтын нэг ч төгрөг үлдээгээгүй. Хүн амыг хот, хөдөөгөөр ялгадгаа боливол яасан юм бэ. Хотыг булшилж, иргэдийнх нь сонгох эрхийг хулгайлж байна. Одоо саналын хуудас хулгайлна. Өөр юу хулгайлмаар байна. МАН-ынхан та нар ЖДҮ, тендер, концесс хулгай хийнэ, одоо болоо юм биш үү”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Өөрөө хүмүүсийг хот, хөдөөгөөр ялгачихаад хот, хөдөөгөөр битгий ялгаад бай гэх юм. ...Хулгай хийнэ гэж ярилаа. Чи нийгмийн даатгалын сангаас хулгай хийнэ. Дарханы гурил тэжээлийн элеватор хулгай хийнэ. Хүмүүсийн тэтгэвэр хулгай хийнэ. Чам шиг яривал ярьж чадна, за. ...Хөдөө битгий яваарай, чи....”.

ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДСОН ЭСЭХ: ТИЙМ!

image

ЖДҮХС-ийн зээлийн асуудлаас мултарч, ЦАГААДСАН гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэр багтжээ.

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон. Тэгвэл АТГ-аас “ЖДҮ”-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна.

ЖДҮХС-ийн зээлийн асуудлаас мултарч, ЦАГААДАГСАД:

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн дэмжсэн иргэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ гишүүний дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” компани, Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп”, С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай”, М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах”, Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат”, Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон”, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан”, М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм”, Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус”, Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу”, Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл”, Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд”, Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс”, Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” компанитай тус тус холбогдох хэргийг хаах санал гаргажээ.

ХОЁР. УИХ-ЫН ГҮШҮҮН УИХ ДАХЬ ТББХ-НЫ ДАРГА С.БЯМБАЦОГТЫН ТОЙРОГТОО АМАЛСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖСЭН ҮҮ?

  • МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:
  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАХ
  • ЭХ ОРНОО ӨРӨӨС САЛГАЖ
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ
  • ТЭГШ ЖУРАМ БАЯН ЧИНЭЭЛЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

ЭНЭХҮҮ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУССАН АМЛАЛТУУД ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖСЭН ҮҮ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу? гэдгийг эрхэм сонгогч та дүгнэх учиртай.

ГУРАВ. УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТЫН СОНГОГДСОН ТОЙРОГТОО БУЮУ ХОВД АЙМАГТ САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛААС

  1. Ховд аймгийн прокурорын барилга ашиглалтад орлоо
  2. ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО
  3. “Элэг бүтэн Ховд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  4. Манхан, Мөст сумын малчдад өвс тэжээлийг гардууллаа
  5. “Захчин дуу хуур"--ын наадам болж, өндөрлөлөө

ДӨРӨВ:ТАНИЛЦ:УИХ-ЫН ГҮШҮҮН УИХ ДАХЬ ТББХ-НЫ ДАРГА С.БЯМБАЦОГТЫН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ,УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД

С.Бямбацогт хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбээрээ монгол төрийн манлай түшээ болов. Манлай түшээгийн санаачилсан хуулийн төслийн жагсаалт

Санаачилсан хууль

Хууль

Төлөв

1.

Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

2.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

3.

Монгол улсын их хурлын тухай

4.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлын тухай

5.

Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай

6.

Төрийн аудитын тухай хууль

7.

Эрдэнэсийн сангийн тухай

8.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

9.

Эрүүгийн хууль

10.

Итгэлийн зээл олгох тухай

11.

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

12.

Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай

13.

Зөвшөөрлийн тухай

14.

Төрийн зарим байгууллагын албан тушаалтны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай

15.

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын тухай

16.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл

17.

Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай

18.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

19.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай

20.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай

21.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай

22.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

23.

Прокурорын тухай

24.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай

25.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

26.

Зөрчлийн тухай

27.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай

28.

Иргэний улсын бүртгэлийн тухай

29.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай

30.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль

31.

Дотоодын цэргийн тухай

32.

Цагдаагийн албаны тухай

33.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай

34.

Хууль тогтоомжийн тухай

35.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай

36.

Монгол улсын хилийн тухай

37.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

38.

Арбитрын тухай

39.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай

40.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай

41.

УИХ-ын 26-р тогтоол

42.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал

43.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

44.

Ард нийтийн санал асуулга явуулах тухай

45.

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай

46.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай

47.

Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хууль

48.

Статистикийн тухай

49.

Компанийн тухай хууль

50.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль

51.

Эхэд урамшуулал олгох тухай хууль

52.

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

53.

Монгол мал үндэсний хөтөлбөр батлах тухай


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ХУРААНГУЙ

https://iltodbaidal.files.wordpress.com/2019/07/13aa8-byambatsogt-s.jpg?w=700


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.109] 2020-05-24 06:26:18

zlooooo

ШУДРАГА ХҮН [122.201.21.196] 2020-05-23 20:08:50

ДҮР ЭСГЭГЧ ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНО ТӨРИЙН АЛБЫГ ӨӨРӨӨ БАЯЖИХ ХЭРЭГСЛЭЛ БОЛГОСОН ХАМАГ ТЕНДРИЙГ ХАМЖ АВДАГ ЮМ БНАЛЭЭ УЛСЫН ИХ ХУЛГАЙЧ НӨХРТЙГ БҮҮ СОНГО ХОВДЧУУДАА !!!!?!????

Зочин [91.20.61.133] 2020-05-22 08:10:27

Одоо өөр нөхдүүдийг сонгох хэрэгтэй. Даанч бас л мөнгөний сонирхолтой нохдууд нэрээ дэвшүүлж байна лээ. Ховдоос олигтой хүн алга.

БЦ [103.10.23.106] 2020-05-22 07:24:32

Монгол төрд үүрэлсэн хулгайч нар нэг ч бүрэн дүүрэн зөв зүүтэй шудраг эх орон ард түмнээн гэсэн ард түмний амьдралд нийцсан үр өгөөжтэй чинь шудраг хууль зохиогоогүй Төр д үүрэлсэн МАН -АН ийн хулгайч нарт Хууль хийх мэдлэг мэргэжил үнэнч шудраг зан чачнар дэндүү их дутна МАНАН бол Монгол төрд үүрэлсэн гэмэт хэрэгтэн эх орноосоо урвагч Монголын баялагыг залигах гэсэн гадаадын луйварчин нарт үүлчилдэг тэдний бууны нь нохой болсон ирлийз хурлийз голдуу М Энхболод Ц Элбэгдорож С Баярцогт мэтийн золивон нохой нар юм

Зочин [202.5.206.181] 2020-05-22 06:33:54

Улсдаа №1 тендерчин Ждүчин концесчин луйварчин

Зочин [64.119.22.213] 2020-05-22 03:57:26

Тендэрт орлцохгүй гэнэ.Овоо доо ккк

Иргэн [202.126.88.226] 2020-05-22 03:51:15

Гэр бүлдээ халамжтай охин дүүгээ ХНХЯ- д , нөхрийг нь ХХААХҮЯ- д газрын дарга нар болгочихсон , нэг дүүдээ концесс аваад өгчихсө

Зочин [202.126.88.205] 2020-05-22 03:42:05

Хийсэн бүтээн байгуулалт гээд байгаа нь улсын төсвийн мөнгөөр хийгдсэн ажил . 4-н жилийн хугацаанд 95-н тэр бум төгрөгийн тендер өөрийн компанидаа авсан байгаа юу гэхэв дээ дахин сонгож болохгүй . сонгогдвол үүнээс хэд дахин илүүг авна гэж байна лээ

Зочин [122.201.19.99] 2020-05-22 03:22:01

Ховдчууд одоо зөв сонголт хийх байлгүй дээ Энэ тэнэг луйварчин бямбацогтыг дэмжихгүй байлгүй шоронд л явах ёстой хүн

Зочин [103.57.93.43] 2020-05-22 03:21:16

ЖДҮ-ЫН ХУЛГАЙ БОЛ С. БЯМБАЦОГТЫН ХУЛГАЙН ХАЖУУД ЮУ Ч БИШ ШҮҮ . КОНЦЕСС ТЕНДЕР ШУУД ГЭРЭЭ ГЭДГИЙГ ЧИНЬ ЖИНХЭНЭЭС НЬ УТГААР НЬ ХУСДАГ ХУЛГАЙЧ ЧИНЬ ЭНЭ БАЙГАА ЮМ ДАА . НЬЮ ПРОГРЕСС АЛТАЙН ЗАМ КОМПАНУУДЫГ НЬ ЯАЖ ТЕНДЕР ГУСДАГИЙГ НЬ ШАГАЙГААД НЭГ ХАРЧААРАЙ

иргэн [107.167.108.203] 2020-05-22 03:10:31

тиим

Зочин [61.148.245.208] 2020-05-22 02:59:32

Төрийг мөнгө олох хэрэгсэл гэж боддог 76- чуудын нэг тод төлөөлөл

иргэн [103.10.23.106] 2020-05-22 07:35:50

АНийн дарга С Эрдэнэ хэмээх шоронч нөхөр АНийн нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших санаатай хүм үүс АНийн дансанд 100сая төгрөг ихний ээлжэнд хий дараа нь 300 хүртлэх саяг төг нийлээд 400 саяг төг тушаа Хэрвээ нэр дэвшэхгүй бол АН аас улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэнэ Тэр дэмжлэг нь албан тушаалд томилох дэмжэлэг байж таарна


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.