60 жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгууллаа

Ц.Анударь / Нийгэм

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Гадаад харилцааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл хамтран 2020 оны тавдугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгууллаа.

Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар оролцож үг хэлэв. Мөн Монгол, Кубын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Хамба лам Ч.Дамбажав, хоёр орны хамтын ажиллагааны баганыг түшилцэж, түүхийг бичилцсэн үе үеийн Элчин сайд нар, ахмад дипломатууд, Кубад суралцаж төгссөн 180 орчим оюутан залуусын төлөөлөл хүрэлцэн ирж бэлэгдлийн 60 мод суулгав.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ 60 жилийн тэртээ эхлүүлсэн манай хоёр орны найрамдал батжин бэхжиж ирснийг тэмдэглээд энэ нөхөрлөлийн тод илэрхийлэл болсон мод тарих бүтээлч үйлсэд хувь нэмрээ оруулсан байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв.

Манай улс Латин Америк тивийн орнуудаас хамгийн түрүүнд Куба улстай дипломат харилцаа тогтоосон түүхтэй.


Сэтгэгдэл

зочин [124.44.156.207] 2020-05-22 15:25:59

Гадаад хэргийн сайд мод услаад байна уу? эсвэл хувин бариад зургаа татуулав уу? Ажил хийж сурсан хүн хувингаа ингэж барьж мод услах уу?

Дипломат ажлын онцлого, ирээдүйд зориулсан зураг. [202.131.225.53] 2020-05-22 06:48:38

Улсаа төлөөлж байгаа хүн нэг иймэрхүү байх байлгүйдээ. Тэгээд ч Монголын Гадаад харилцааны сайд маск зүүгээгүй байхад гадны элчин сайд зүүхгүй байж болно ш дээ. Гол нь 2 улсын түүхэнд үлдэх зураг дээр эмнэлгийн маск биш, харин албаны хүмүүсийн нүүр царай үлдэх ёстой. Үүнийг л аль аль нь бодсон байх.

Зочин [202.70.34.70] 2020-05-22 09:08:01

tiim shuu. eyereg baitsgaaya

Иргэн [124.158.110.117] 2020-05-22 03:58:11

МУ-ын сайд, элчин сайд, лам нар маска зүүхгүй байхад ард иргэд маска зүүхгүй байх нь арга ч үгүй юм.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.