“Covid 19 - Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь” цахим гарын авлага гарлаа
“COVID 19- төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь” цахим гарын авлагыг Төрийн албаны зөвлөлөөс гаргалаа. Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэр, зөвлөмж болон олон улсын байгууллагын зөвлөмж мэдээллийг цаг алдалгүй түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн байгууллагын үйл ажиллагааг зөв, оновчтой шуурхай зохион байгуулахад мэдээлэл арга зүйн лавлагаа болж, Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг төрийн албанд шуурхай хэрэгжүүлэхэд зөвлөмж үзүүлэх зорилготой ажээ.
Тус гарын авлагад COVID 19 цар тахлын талаарх олон улсын мэдээлэл болон халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар, сургалт судалгааг хорио цээрийн дэглэмийн үед хэрхэн зохион байгуулах, цахим хурлыг хийх зөвлөмжүүд, олон нийтийн уулзалт цугларалтын үед COVID 19-ийн эрсдэлийг бууруулах санамж зэрэг сэдвүүд багтжээ.
Энэхүү цахим гарын авлага нь цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байх тухайд олон улсын арга туршлагыг багтааж, COVID 19 цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар оновчтой шийдлийг олоход төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлогтой юм.


































































Мачадо Трампад өөрийн Нобелийн Энхтайвны шагналаа өгчээ
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог
У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Европын орнууд Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна
ЗГ: Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэж байна
Трамп Гренландыг авах бодлоосоо ухрахгүй гэв
Битүүний өдрийг бямба гарагт шилжүүлэх талаар санал авч байна
Хаврын "Дүнжингарав" хурдан морины уралдааныг дахин сэргээнэ
Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ