76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-11: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ–ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг онцоллоо. Тэрээр 2016 онд МАН-аас нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Одоо УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээ тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлэв…

НЭГ.ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд 2018 онд жилийн 217 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ. Харин хадгаламж нь гурван тэрбум төгрөгөөр өссөн байна. Жилийн орлогоосоо хэд дахин илүү мөнгийг хадгалсан гэсэн үг. Ер нь Ж.Ганбаатар гишүүн болсноосоо хойш хадгаламжаа есөн тэрбум төгрөгөөр өсгөж чаджээ. Тухайлбал, 2015 онд 13 тэрбум төгрөг, 2016 онд 18 тэрбум төгрөг, 2017 онд 19 тэрбум төгрөг, 2018 онд 22 тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон байна. Жилд олох орлого нь буурсан ч орлогоосоо хэд дахин илүү мөнгийг хадгаламжийн дансандаа байршуулсан байгаа нь сонирхол татаж байна.

Түүний ХОМ-ээс анхаарал татаж байгаа бас нэг зүйл түүний нэр дээрх газрууд. Ж.Ганбаатар гишүүний хувьд эзэмших болоод өмчлөх зориулалтаар 10 гаруй газартай. Эдгээр нь 520 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Мөн Ж.Ганбаатар гишүүнийх нэг тэрбум 116 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууцтай хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Түүний гэр бүлийн гишүүд нь жилдээ тэрбум гаруй төгрөгийн орлоготой. Тэднийх 530 сая төгрөгийн үнэлгээ бүхий Lexus-570, Mercedes Benz-S350L маркийн машинтай. Тэрбээр Моннидер ХХК, Голденсвит ХХК, Нордлайн ХХК, Камдер ХХК, Сээкл ХХК-иудаас хувь эзэмшдэг. Ийнхүү Ж.Ганбаатар УИХ-д сууснаар түүний хадгаламж хэд хэдэн нэмэгдэж, бизнесээ ч өргөжүүлж авсан байна.

image

Ж.ГАНБААТАР: ЭНЭ ЖИЛДЭЭ БАГТАЖ СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙГАА

УИХ-ын чуулганы /2020.01.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Дарга нар мөнгө угаах, татвартай холбоотой асуудлаар халиад яриад байна. Саарал жагсаалттай холбоотой дөрөвхөн л асуудал байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Хариуцлагын асуудал ярьж байгаа. Авлига авсан хүмүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхааруулсан. Хилээр орж ирж байгаа мөнгийг нуугаад орж ирж байгаа дээр тавьж байгаад хариуцлагаа сайжруул гэсэн асуудал бий.

Одоо аж ахуйн нэгж чинь дайсан болчихсон уу? Нэг номерын дайсан чинь аж ахуйн нэгж болчихсон уу? Оффшорт байгаа мөнгөтэйгөө тэмцээч. Зүгээр хөдөлмөр хийгээд, ажлын байр бий болгоод яваа хүнийг дарамтлах гээд байгаа юм уу? Дөрвөн заалтыг зас гэж өнөөдрийн хууль яригдаж байгаа. Энэ заалтуудыг зассанаар Саарал жагсаалтаас гарна гэдэгт итгэж байгаа. Цаанаас ирсэн шаардлагын талаар ярь. Энэ жилдээ багтаж саарал жагсаалтаас гарна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдэл дээшилсэн. Шүүхээр байгаа том том хэргүүдээ шийдэх хэрэгтэй. Хууль шаардлагаа ярих хэрэгтэй.

Ж.ГАНБААТАР: БАГШ ЭМЧ НАРЫГ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ОРОН БАЙРААР ХАНГАНА ГЭЖ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы (2020.04.10)-ийн нэгдсэн хуралдаан 10:16 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хөлс хүч шаардсан анхаарал төвлөрүүлсэн сайн бичиг баримт болжээ. Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес гэдгээс бичил жижиг дунд бизнес гэдгийг салгачихвал яасан юм бэ. Салгаж болно гэвэл жижиг дунд бичил бизнес гэдэг дээр тодорхой томъёоллуудыг нь хоёр хуудсанд багтаан бэлдэж өгье.

Бичил жижиг дунд бизнес эрхлэгчид дийлэнх нь зээл хүсдэггүй гэдгийг төрийн байгууллагынхан ойлгох хэрэгтэй. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйн орчинг тууштай дэмжинэ гэж оруулбал оновчтой болох болов уу гэж бодож байна.

Орлогод нийцсэн орон байр гэдэг дээр багш эмч нарыг нэн хөнгөлөлттэй байдлаар орон байраар хангана гэж оруулах хэрэгтэй. Энэ заалтыг заавал оруулж өгөөч. Мөн төрийн албаны хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл маш чухал. Эдийн засгаа сайжруулая гэвэл хүн амын хөдөлмөр эрхлэх сонирхолыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

МОНГОЛ УЛС 2020 ОНД БАГТАЖ СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРНА ГЭДЭГ ТӨЛӨВЛӨГӨӨ БҮТЭХГҮЙ БАЙЖ МЭДНЭ

image

Намрын чуулганаар хийсэн ажлаа танилцуулах үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: “Саарал жагсаалттай холбоотойгоор хууль эрх зүйн орчинд өөрчлөлтүүд орсноос зөвхөн Эрүүгийн хуульд орсон татварын өөрчлөлт л УИХ дээр унасан. Энэ бол Саарал жагсаалттай холбоотой асуудал биш ээ.

300 сая төгрөгийн татварын орлого нуусан бол гэхээр бүх аж ахуйн нэгж хамаарна. Тэгэхээр Монгол Улсын бүх аж ахуйн нэгж ямар нэгэн байдлаар татварын орлого санаатай болон санамсар болгоомжгүй байдлаар нуусан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох заалт Их хурал дээр унасан. Ингэх шаардлагагүй. Дэлхийн ямар ч улсад ийм зүйл байхгүй. Татвартай холбоотойгоор хорино, цагдана гэдэг бол хоцрогдсон гэдгийг эрх баригч нар ойлгох ёстой. Харин торгодог бөгөөд тэртэй тэргүй буруу үйл ажиллагаа явуулдаг, өөрийнхөө үйл ажиллагааг засаж чаддаггүй, эсвэл төртэй холбоотой асуудал үүсдэг бол зах зээлээс аяндаа шахагддаг” гэсэн юм.

Түүнчлэн Саарал жагсаалтад орсонтой холбоотой Эдийн засгийн байнгын хороонд ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжсэн бөгөөд хууль тогтоомжтой холбоотой асуудлуудыг эцэслэн шийдсэн гэдгийг тэрбээр нэмж хэллээ. Өөрөөр хэлбэл, энэ талаар дахин чуулганаар хэлэлцэхгүй аж.

Шийдвэр гаргагчид ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу мөнгө угаахтай холбоотой эрх зүйн зохицуулалт дээрээ санал нэгдээгүйгээс хууль эрх зүйн нэг гол шинэчлэлээ хийж чадалгүй Намрын чуулган завсарласан. Хаврын чуулганаар энэ өөрчлөлтийг хэлэлцэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлсэн.

ФАТФ Монгол Улсын эрсдлийг үнэлэхдээ "татвараас зугтах өндөр эрсдэлтэй" хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, татвараас зайлсхийх үзэгдэл түгээмэл бөгөөд түүнийг хянах тогтолцоо сул гэж үзсэн. Ялангуяа, татвараас зугтсан хэргүүдийг мөрдөх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нэг жилээр дуусгавар болдог зэрэг эрх зүйн бэрхшээл байсаар байгаа тул ийнхүү хуулийн хүрээнд өөрчлөлт оруулах замаар чангатгах оролдлого хийсэн боловч УИХ олонхоороо дэмжилгүй унагасан юм.

Тэгэхээр Монгол Улс 2020 онд багтаж Саарал жагсаалтаас гарна гэдэг төлөвлөгөө бүтэхгүй байж мэдэх нь.

Ж.ГАНБААТАР: НӨАТ-ЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ ЖИЖИГ ААН-Д ДАВХАР ДАРАМТ БОЛЖ ОЧИЖ БАЙГАА

УИХ-ын чуулганы \2020.04.23\ нэгдсэн цахим хуралдаан эхэллээ. Өнөөрийн хуралдаанаар 19 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: НӨАТ-ыг чөлөөлөх асуудал долоо хоног бүрийн чуулганаар яригдаж байгаа. НӨАТ-ыг чөлөөлхөөр олон байгууллага падаан бичиж өгөх шаардлагагүй болно. Тэгэхээр ААН-үүд тэр байгууллагуудын өмнөөс НӨАТ төлдөг. Тиймээс Засгийн газраас НӨАТ чөлөөлж байгаа бол падааныг нь ААН, иргэдэд өгөх боломжоор хангаж өгч болдоггүй юм уу. ААН-үүдэд энэ хүндээр тусч байгаа. Бодлогыг буруу зөв гэж хэлмээргүй байна. Жижиг аж ахуй нэгжүүдэд давхар дарамт болж очиж байгаа шүү.

НООЛУУРЫН КГ ТУТАМД НЬ 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТОГТООЛЫГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын чуулганы \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцууллаа. УИХ-аас “COVID-19”-ийн үед малчдын орлогыг нэмэх, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн сард тогтоол баталсан. Энэ хүрээнд малчдад тушаасан ноолуурын кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, үүнд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тогтоолын төслийг чуулганд танилцуулахдаа онцлов. Улсын хэмжээнд 2019 онд 70.9 сая толгой мал тоологдсоноос 29.3 сая ямаа байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж хариулт авлаа. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

image

Ж.ГАНБААТАР ГИШҮҮН ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭЖ БУЙ Б.МӨНХТУЯАГ ЭРГЭЖ ОЧЖЭЭ

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяа бүсгүйд туслах хандивын аян өрнөөд байгаа билээ. Тэрбээр анх 2015 онд хөхний хорт хавдар, 2019 онд хэвлий орчим үүссэн хавдрын ард гарсан ч саяхан түүний нугасанд мэдрэл дарсан хавдрууд үүсч бүсэлхийнээс доош мэдрэхээ больжээ. Тиймээс түүнд хавдраа эмчлэхийн тулд мөнгөн тусламж шаардлагатай байгаа юм.

Б.Мөнхтуяагийн анхны ажил Оргил худалдааны төв. "Дөнгөж л III, IV хороолол дахь салбараа нээхээр хоосон заал худалдаж аваад байхад нь Мөнхтуяа очжээ. Хэдхэн пентиум компьютер, эрийлгэж өрсөн лангуунууд түүнийг угтаж, одоогийн "Оргил"-ын Ж.Ганбаатар буюу Мөнхтуяагийн хэлж буйгаар Гамбаа захирал түүнийг ажилд авч байсан" тухайгаа тэрбээр eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг.

Одоогоор БНСУ-д эмчлүүлж байгаа түүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эмнэлэгт нь эргэж очжээ.

Б.Мөнхтуяа бүсгүй энэ тухайгаа сошиал хуудастаа “Ямар гоё сэтгэл хөдөлгөсөн өдөр вэ? Хэн ирсэн гээч. Манай Ганбаа захирал маань буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ирлээ. Хаа байсан Солонгос улсад ирэхдээ ингээд хүрээд ирдэг. "Оргил" худалдааны төвд энэ мундаг хүний удирдлагад 10 гаруй жил ажиллахдаа маш их зүйл сурч мэдсэн дээ. Загнуулахдаа загнуулж, магтуулахдаа магтуулж, шагнуулахдаа шагнуулж явсан он жилүүд минь. Одоо би 34 настай. Гуравны нэг хугацаанд нь Оргил худалдааны төв гэх хоёр дахь гэртэй салшгүй холбоотой байжээ. Надад маш их урам зориг өгч ,“Сэтгэл санаа чинь сайхан байна. Бууж өгч болохгүй шүү. Хичээнэ шүү” гэж хэлээд, чамгүй мөнгөн тусламж үзүүлээд, сайхан дотно яриа өрнүүлээд явлаа” хэмээн баяр хөөртэйгөөр сэтгэгдлээсээ хуваалцжээ.

image

Ж.ГАНБААТАР VS Т.АЮУРСАЙХАН

2016.12.21

Т.Аюурсайхан гишүүний өргөн барьсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Ж.Ганбаатар, хууль санаачлагч гишүүн Т.Аюурсайхан нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.

Ж.Ганбаатар: Засгийн газ­рын мөрийн хөтөлбөр, саяхан баталсан Эдийн засгийг сэр­гээх хөтөлбөрт биз­нес эрх­лэгчдийг дэм­жих зорилтууд тус­гасан. Гэ­тэл үүний эс­рэг хуу­лийн төсөл оруулж ир­лээ. Дэмжихгүй гээд байхад л дахин дахин оруулж ирээд байгаа нь ямар учиртай юм бэ. Өнөөдөр уг нь ийм зүйл ярих цаг биш. Энэ хуулийн бүх заалтыг ашиглаад захын нэг байцаагч бизнес эрхлэгчдийг дарамталж эхэлнэ. Эхлээд иргэддээ бизнес эрхлэх сонирхол төрүүлж дараа нь татвар төлөгч болохоор нь шалгадаг, хянадаг ажлаа хий л дээ. Одоо үйлчилж байгаа хуульд нь болохгүй зүйл алга. Өөрийнхөө бизнесийг хамгаалж байна гэж бодож байгаа бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийг энэ хуулийн үйлчлэлээс хасах хэрэгтэй.

Т.Аюурсайхан: Эдийн засаг хямралтай байгаа нь үнэн. Гэхдээ аж ахуйн нэгжүүдэд хяналт тавихгүй гээд Монгол Улсынхаа иргэдийн эрх ашгийг хохироож болохгүй. Ер нь бүх төвшиндөө хариуцлагаа сайж­руулж байж энэ хүндрэлээс гарах ёстой. Одоогийн хуулиа мөрдөөд явахад болохгүй зүйл бий. Тухайлбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар чинь улсын хэмжээнд долоохон байцаагчтай. Гэтэл бүх газар төлөөлөлтэй төрийн бус байгууллагууд бий. Ийм төрийн бус байгууллагуудыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ бол аж ахуйн нэгжүүдийг торгох, дарамтлах агуулгатай хуулийн төсөл биш. Хариуцлагыг нь дээшлүүлэх л агуулгатай.

image

У.ХҮРЭЛСҮХ: ЧАМ ШИГ БАЦААН ИНГЭЖ ПЭЭДЭЛЗЭХ БОЛООГҮЙ

2018-10-30

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар маргалджээ. "Ийгл.мн"-ий мэдээлснээр,

У.Хүрэлсүх: С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ.

Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй.

У.Хүрэлсүх: Дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсож сур.

Ж.Ганбаатар: Би худал зүйл сонсохгүй.

У.Хүрэлсүх: Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ. Чи хүний үгийг сонсож сур.

Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хэрэлдээгүй гэдгээ танд хэлж байна.

У.Хүрэлсүх: Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байна. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож, наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй. Гишүүдийн тойрог бүрт эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй мөнгө тавихаар бодолцож, төсвийг боловсруулсан. Одоо төсөв ийм, тийм гэдэг яриа гаргахгүйгээр энэ чигээр нь батална шүү" хэмээн нэлээн ширүүн маргалдсан байна.

А.ГАНБААТАР ЗӨВЛӨХ, Д.ХАЯНХЯРВАА ГИШҮҮН НАР ШҮҮХДЭЛЦЭНЭ

2019-05-10

Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нар өрөөндөө нийлж суугаад архи уудаг, архи уунгаа Ерөнхийлөгчийн эсрэг мэдээлэл тараадаг хэмээн ярьсан юм.

Тэгвэл үүнийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа эрс эсэргүүцэж Г.Батхүү нарын өрөөгөөр шагайж ч үзээгүй гэсэн юм. Тэгвэл А.Ганбаатарыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байсан юм.

Д.Хаянхярваа “Энэ тухай яриаг анх сонсоод гайхсан. Учир нь бид дөрөв нэг дор цугларч сархад зооглож явсангүй. Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёр А.Ганбаатарыг шүүхэд өгсөн. Үнэн зөвийг нь тогтоох биз. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн гээд галзуу солиотой юм шиг худлаа ярьж таарахгүй. Хүнийг гүтгэж, гүжирдээд, дуртайгаа бурантагладаг байж болохгүй. Энэ бол хариуцлагагүй үйлдэл” хэмээжээ.

Г.Батхүү, Д.Зоригт нарын гишүүд ч А.Ганбаатарыг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэ хэмээн зөвлөсөн гэнэ лээ. Тэд ч өөрсдөө шүүхээр нэр төрөө сэргээлгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДСОН ЭСЭХ: ТИЙМ!

ЖДҮХС-ийн зээлийн асуудлаас мултарч, ЦАГААДСАН гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нэр багтжээ.

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон. Тэгвэл АТГ-аас “ЖДҮ”-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна.

ЖДҮХС-ийн зээлийн асуудлаас мултарч, ЦАГААДАГСАД:

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн дэмжсэн иргэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ гишүүний дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” компани, Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп”, С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай”, М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах”, Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат”, Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон”, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан”, М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм”, Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус”, Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу”, Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл”, Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд”, Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс”, Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” компанитай тус тус холбогдох хэргийг хаах санал гаргажээ.

ХОЁР. УИХ-ЫН ГҮШҮҮН УИХ ДАХЬ ТББХ-НЫ ДАРГА С.БЯМБАЦОГТЫН ТОЙРОГТОО АМАЛСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖСЭН ҮҮ?

  • МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:
  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАХ
  • ЭХ ОРНОО ӨРӨӨС САЛГАЖ
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ
  • ТЭГШ ЖУРАМ БАЯН ЧИНЭЭЛЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

ЭНЭХҮҮ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУССАН АМЛАЛТУУД ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖСЭН ҮҮ?

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу? гэдгийг эрхэм сонгогч та дүгнэх учиртай.

ГУРАВ. УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТЫН СОНГОГДСОН ТОЙРОГТОО БУЮУ ХОВД АЙМАГТ САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛААС

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө
  • Ж.ганбаатар: 670 сая төгрөг хувиасаа гаргаж гэр хороолол дунд зам байгуулсан
  • БГД-ийн багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүндэтгэл үзүүллээ
  • Баянгол дүүргийн 3200 гаруй ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүд Баянгол дүүргийн иргэдэд үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа
  • Баянгол дүүргийн 9,10 үүрийн шинэ байрны шав тавих ёслол боллоо

ДӨРӨВ:ТАНИЛЦ:УИХ-ЫН ГҮШҮҮН УИХ ДАХЬ ТББХ-НЫ ДАРГА С.БЯМБАЦОГТЫН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ,УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД

Санаачилсан хууль

Хууль

Төлөв

1.

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай

2.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай

3.

Монгол улсын их хурлын сонгуулийн тухай

4.

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

5.

Боловсролын тухай хууль

6.

Сэргээгдэх эрчим хүчний тухай

7.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай

8.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль

9.

Үндэсний баяр наадмын тухай

10.

Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

11.

Зөвлөлдөх санал асуулгын тухай

12.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай


Сэтгэгдэл

Khh [202.126.88.59] 2020-05-24 04:36:59

Аюурсайханы зов, аж ахуйн нэгжуудэд маш хатуу хяналт тавьж байж ард иргэдийн эруул аюулгуй байдлыг хамгаална, дэмжинэ гэдэг хянахгуй гэсэн уг биш

Zochin [172.58.45.104] 2020-05-23 23:23:33

Hooson tolgoi huuliin surguuliig yaj togssoniig chine tsug hoino suugaad untdag hilgaichuud bugd medne shuu nalaihiin hujaagiin bandi mine iim mongol torh baiddaggui l baihgui yu mongol hel ovoo surch lastochka moya

Зочин [103.212.119.61] 2020-05-23 17:15:29

Сонгогчид оо маш их доромжилж байгамдаа . Баян тарганаа гайхуулж тэнгэрийн үнэтэй барьсан байраа Өндөр мөнгө төлж хүмүүсээр магтуулаад аль дээр үеэс амьдарч байгаа хороололынхныг даапаалаад байгаа юм шиг Хэд хэдэн сувгийг түрээслээд өвөө эмээ нарын ид кино үздэг цагаар огиудас цутгатал нэг зүйлээ давтаж өөрийгөө магтуулаад ямар сайндаа хөгшчүүд энэ балайгын оронд киногоо үзэх юмсан маргааш эрт босно гээд . Бид та нарын сонгосон хүн гэхээр дахиж энэ мужд саналаа өгөхгүй гээд ийм л юм гэрт болж байна даа

Зочин [202.131.227.30] 2020-05-23 15:47:00

Олон жил хөдөлмөрлөж байж тоног төхөөрөмж оруулж ирэх гэтэл ЖДҮ ийн тоног тоног төхөөрөмжийн гаалийн татварын хөнгөлөлт хүчингүй болсон байна лээ Сураг сонсоход Ганбаатар энэ шийдвэрийг хүчингүй болгуулсан гэж ярьж байна лээ сонсоод үнэхээр дургүй хүрч билээ Өөрөө ЖДҮ эрхэлдэггүй болохоор аргагүй юм даа

Зочин [64.119.19.64] 2020-05-23 15:42:12

Худлаа ярьж хулгайч басЖДҮ-чин баянголын эмнэлгүүдийг сүйтгэгч

Зочин [202.70.37.2] 2020-05-23 14:04:48

Баяртай УИХ минь .гээд суух өдөр ойртож байна даа Ганбаатар гуай Имарт гарч ирчихээд ОРГИЛ д хүн орохоо больчихоод байдаг Чойжоо Хурд аа нэмээд байрны үнэ унагаад байдаг Сонгуульд мөнгөө барчихаад яаж цаашдаа явна даа Хэцүү юм болноо

Зочин [66.181.161.13] 2020-05-23 14:01:35

Ганбаатар бол зүгээр наймаачин, мөнгөний төлөө хүн. Ийм хүний хөрөнгө л өснө. БГД-хэн минь сайн л бодоорой. Тэрбумыг та нараас авчихаад, 1 саяыг л буцааж том том юм ярьж өгнө. Та нарыг хуураад бна.

Зочин [64.119.25.5] 2020-05-23 13:43:30

энэ наймаачин төрд хэрэггүй оргил худалдааны төв нь өргөжин тэлэхээс хэтрэхгүй

Зочин [193.37.32.142] 2020-05-23 12:59:20

Ж.Ганбаатар гишүүн гэж эхэлснээ өмнөх ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар болон гэнэт хувирч, С.Бямбацогт гишүүн болж дуусдаг ямар хамелеон зүс хувирагч супер гишүүн бэлэн!!!

Aldaa [202.9.46.35] 2020-05-23 12:11:55

Бичсэн зүйлээ нягтлан шалгадаггүй юм уу мэдээ сайтынхаан. Редактор энэ тэр нь хянадаггүй юм уу. Нул алдаа найруулгүй байхгүй арай чдээ. Хальт мөлт бичиг сурсан хүн шиг л юм бичиж дээ.

zochin [139.5.219.152] 2020-05-23 10:50:31

ene hun baisan bhaa bas l neg hereggui amitan songuuli duhhuur ami orj bga bh

Зочин [103.26.194.140] 2020-05-23 10:36:49

Ж.Ганбаатар яагаад С.Бямбацогт болоод хувирчихав аа? Ж.Бат-Эрдэнэ гэжгарчиглаад С.Бямбацогт гишүүний зураг тавьчихсан байсан. Согууль дөхөхөөр бүр холион бантан болох юм байна даа. Уул нь овоо унших юмтай сайт гэж боддог юмсан...

зоч [107.167.116.25] 2020-05-23 09:59:04

ийм хүн байдаг билүү?! нөгөө чимээ аниргүй баримал гээш нь юм уу?!!


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.