Д.Цогтбаатар: Турк улсад байгаа манай улсын иргэд орлогогүй байгааг анхаарах хэрэгтэй

Ц.Анударь / Улстөр

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: “Зүүн өмнөд Азийн улс орнуудад байгаа манай улсын иргэд амаргүй байдалтай байна. БНХАУ-д байгаа иргэдийг анхаарлын гадна үлдээж болохгүй. Казахстанаас буцах хүсэлтэй иргэдийн тоо 1000 гарсан. Энэ бүгдийг шийдвэрлэхгүй бол болохгүй. Хамгийн хүнд байгаа улс бол Турк. Бусад орныг бодвол Турк улсад байгаа манай улсын иргэд ямар нэгэн орлогогүй, орлогын эх үүсвэргүй нөхцөл байдалд байгаа учир үүнд анхаарал хандуулах шаардлагатай байна. Дараа дараагийн нислэгийг маш сайн төлөвлөх хэрэгтэй” гэлээ.