Б.Нетаньяхуд холбогдох хэргийн шүүх хурал 7 дугаар сард болно

Aдмин / Гадаад мэдээ

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд холбогдох хэргийн дараагийн шүүх хурал Иерусалимын тойргийн шүүхэд ирэх 7 дугаар сарын 19-нд болно.

Долдугаар сард болох шүүх хурал Б. Нетаньяхугийн оролцоогүйгээр явагдах аж. Б.Нетаньяху ням гарагт болсон эхний удаагийн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд нэг цаг орчим үргэлжилсэн байна.

Албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэмээн буруутгаж буй нь барууныхныг засгийн эрхнээс зайлуулахын тулд үүсгэсэн хуурамч хэргүүд юм гэж Б.Нетаньяху ням гарагт шүүх хурал болохын өмнө мэдэгджээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ерөнхий прокурор Авиха Мандельблит өөрийг нь буруутгаж байгааг Б.Нетаньяху төрийн эргэлт хийх оролдлого хэмээсэн байна.

Нетаньяхуг гурван хэргээр буруутгаж буй дүгнэлтийг Иерусалимын тойргийн шүүхэд 1 дүгээр сарын 28-нд шилжүүлжээ. Засгийн газрынх нь үйл ажиллагааг эерэгээр таниулж байгаагийн хариуд "Безек" теле харилцаа холбооны компанид Нетаньяху давуу эрх олгосон гэж мөрдөн байцаагчид үзэж түүнийг хахууль авсан хэмээн буруутгажээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.