Европын улс орнууд хөл хорионы дэглэмээ сулруулсаар байна

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Европын улс орнууд хөл хорионы дэглэмээ аажмаар сулруулсаар байна. Испанийн эрх баригчид долоодугаар сарын 1-нээс гаднын жуулчдыг хүлээн авна. Ингэхдээ тэднийг14 хоногоор тусгаарлахгүй гэдгээ мэдэгдсэн бол Грек улс жуулчид нэвтрүүлэхгүйгээр ажлуудаа нээнэ гэжээ.

Испанийн гадаад хэргийн сайд Аранча Гонзалес “Муу бүхэн ард хоцорлоо. Долоодугаар сард бид Испанийг гаднын жуулчдад нээж, хөл хориогоо цуцалж эрүүл ахуйн аюулгүйн байдлын хамгийн өндөр стандартыг мөрдөх болно. Та бүхнийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн нарны шил, чемодан, усны хувцастай эможитойгоор жиргэжээ. Жил бүр Испани улс 80 сая жуулчин хүлээн авдаг ба энэ салбар ДНБ-ий 12 хувийг хангадаг байна.

Тус улсын томоохон хотууд болох Мадрид, Барселонд хөл хорионы дэглэмийг сулруулж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээж, гадаа сууж болдог зоогийн газруудыг мөн нээж байна.

Германы нийслэл Берлин хотод нийтийн усан сангуудыг усанд сэлэгчдийг зай барих нөхцөлтэйгөөр нээжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.