Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад сумын төв дэх эзэнгүй барилга дотроос байлдааны онгоцны пулемётны сум (Цэнэгтэй) илрүүлжээ.

Энэ тухай холбогдох байгууллагад мэдэгдэж, дуудлага өгсний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилогдсон Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэгийг тус тус илрүүлж, олон нийтэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Түүнчлэн цэнэгтэй бөмбөг, сум зэргийг олсон өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан, 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн, устгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоо амьдарч байгаа иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв. Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байгаа, туршлагатай алба хаагч аж. Түүнийг үүргээ амжилттай гүйцэтгэсэн хэмээн үзэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнасан байна.

.


Сэтгэгдэл

иргэн [64.119.17.176] 2020-05-27 17:08:42

хэдэн жилийн өмнөх эд вэ. аймаар юм.

зочин [124.44.156.207] 2020-05-27 15:01:21

Тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол улсын нутаг дэвсгэрийн хаана нь юу нууснаа булснаа өгөр оросууд хэлдэггүй, мэдээлдэггүй юмуу? Өгөр оросууд Монголчуудад дандаа гай зовлон болдог уу?

Зочин [64.119.16.1] 2020-05-27 07:32:28

Элбэгдорж, АН ялбал эх орноо бүхлээр нь алдана даа

Boljdee [203.91.115.52] 2020-05-27 06:00:45

Tsagdaa mundag bnaa bayar hurgie ! Ingej olj ustgaagui bol mash ayultai ni oilgomjtoi shde

Зочин [202.9.40.103] 2020-05-27 03:53:42

Оросын цэрэг гараад 40 жил болсон юун шуурхай илэрүүлэх .э пи,,,

Ок [66.181.161.113] 2020-05-27 02:24:40

Эзэнгүй барилгад цагдаа үхсэнээ хийж явдаг юм. Өөр хүнээс мэдээлэл аваад тэрийг өөрөө олсон юм шиг шаасан бн ч дээ

Зочин [103.80.210.183] 2020-05-27 02:13:03

энийг олсон хүн нууж байхгүй дээ. хууль бус явалд хутгалдсан шүүгчид улс төрчдийн тэрбумын үнэтэй амбаар дээр тэсэлж үзэх юмсан. амбаар юмчинь тоохгүй инээгээд өнгөрөх буй заа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.