ОХУ-аас ирсэн 230 иргэнээс 21 сэжигтэй тохиолдлыг тусад нь тээвэрлэн ирж, ХӨСҮТ рүү шилжүүлжээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Энэ сарын 26-нд ОХУ-аас 170 иргэнээ татан авч тусгаарлах байрууд руу шилжүүлсэн. Мөн өчигдөр буюу 27-нд боомтуудаар 600 орчим иргэн, оюутнуудыг татан авсан ба тэдний 230 иргэнийг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Эдгээр 230 иргэнээс 21 сэжигтэйг тусад нь тээвэрлэн ирж байгаа ба тэднийг хамгийн түрүүнд галт тэргээс буулган ХӨСҮТ рүү шилжүүлэх юм байна. Нийт зорчигчдын биеийн байдалд тандалт хийж сэжигтэй тохиолдлуудыг тусад нь зөөвөрлөн байгаа аж.

ОХУ-аас Алтанбулаг, Сүхбаатар боомтоор татан авсан 230 оюутан, иргэдийг Улаанбаатарт хүртэл галт тэргээр тээвэрлэж, ХӨСҮТ болон тусгаарлах байрууд руу автобусаар хүргэх ажлыг УОК, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг мэргэжлийн албад яг одоо зохион байгуулж байна.