Ц.Баатархүү: Эрх барьж байгаа нам хууль бус үйлдлүүдээ нуух гэж сөрөг хүчнээ харлуулж байна

Н.Алтанцэцэг / Улстөр

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгогчдыг үл хүндэтгэсэн, зарим нэр дэвшигчийг гутаан доромжилсон увайгүй үйлдлийг улс төрийн намууд явуулах боллоо. Улс төрийн намын үүрэг бол иргэдэд улс төр, эрх, эрх чөлөөний тухай боловсролыг нэмэгдүүлэх юм. Харамсалтай нь улс төрийн намууд тэр дундаа эрх барьж байгаа нам өөрсдийн хууль бус үйлдлүүдээ нуух гэж сөрөг хүчний намуудыг гүтгэн харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад АН харамсаж байна. Хаанаас, ямар зорилгоор, хэн гэдэг хуулийн этгээд ийм зүйлийг маш их мөнгө төлж явуулж байгааг АН-ын хуулийн багийнхан олж илрүүлсэн.

Сонгууль бол нэг улстөрч нөгөө улстөрчөө муулдаг зүйл биш, мөрийн хөтөлбөр, бодлогоороо өрсөлдөх үйл явц юм. Тиймээс ч манай намын зүгээс бусад улс төрийн намуудад хандаж сонгуулиар нээлттэй, шударга өрсөлдье гэдэг уриалга гаргасан. Харамсалтай нь АН-аас нэр дэвшиж буй 76 хүнээс СЕХ бүртгээгүй гэдэг худал мэдээлэл явуулж байна. АН-ын ҮБХ-ноос дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүгдийг нь бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье.

УИХ-д нэр дэвших асуудлыг зөвхөн улс төрийн нам мэддэг юм биш. Тухайлбал, нэр дэвшиж байгаа хүмүүс өмнө нь ял шийтгүүлж байсан эсэхэд ЦЕГ лавлагаа гаргаж өгдөг. Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлж байсан эсэхэд мөн адил ЦЕГ лавлагаа гаргадаг. АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотор ял шийтгүүлж, авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж, татварын асуудалд холбогдсон хүн байхгүй болохыг цагдаа, татварын байгууллагаас тодорхойлсон. Төрийн байгууллага ийм тодорхойлолт гаргасаар байтал хэсэг бүлэг хүн мөнгө төлж гүтгэж байгаа нь өөрсдийн амлалтаа биелүүлээгүйгээ нуух гэсэн, анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн оролдлого гэж бид харж байна.

АН-ын Хуулийн хэлтсийн хуульч Б.Хонгорзул: Нам мөрийн хөтөлбөрийн дагуу сонгуулийн сурталчилгаа хийдэг. Сонгуулийн үйл ажиллагаанд иргэний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Эрүү, Зөрлийн хуулиар хамгаалдаг. Энэ тохиолдолд нэр дэвшигчийн сонгогдох, нэр хүндэд халдсан, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бид Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын байгууллагад өгсөн байгаа. Сонгогчийн сонгох эрхэд зохион байгуулалттайгаар нэг төрлийн мэдээллийг төлбөртэй, давтамжтайгаар түгээж байгаа нь сонгогчийн сонгох эрхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Энэ мэт үйлдлүүдийг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.


Сэтгэгдэл

0000 [103.10.23.106] 2020-05-29 06:03:21

ХАА ХАА ХАА // АН -- ХЭЗЭЭ ЦАГААН БАЙСАН ЮМ ТАС ХАР БАЙЖ ХАРУУЛАА ГЭНЭЭ ЦАГААНААР БУДЛААЧ ЦАГААН БОЛХООН ӨНГӨРСӨН НАМ АРДЧИЛСАН ХУВСГАЛЫГ ГАРДАН ХИЙСЭН АНГАНЫ 7 ХҮНИИЙ НЭГ ШУДРАГ ИРГЭН СОСОРБУРАМ /АН/ ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР БОЛОО БИ ЭНЭ ӨДРӨӨС ИХЛЭН // АН//ААС ГАРЛАА ГЭЖ ЗАРАЛСАН / АН/ ИЙН ДАРГА АГСАН АН ИЙН ДОТОР БА ТӨРД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ НАРЫН ХУЙВАЛДААНЫ ГЭРЭЭ ОЮУНТОЛГОЙН БОЛОН ДУВАЙН ЛУЙВАРЫН ГЭРЭЭНД СААД БОЛОЖ МАНАН ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ НАРЫН БАЙГУУЛАГЫН ШУДРАГ БУСЫН ХОНГОЛООР УРСАЖ ОДСОН Н АЛТАНХУЯГ ХУЛГАЙЧ НАРТАЙ ЭВЛЭРХГҮЙ ГЭЖ АН ААС ГАРСАН БАТЗАНДАН БОЛД НАР ЗЭРЭГ ШУДРАГ ХҮМҮҮС БАЙСААР БАЙХАД // АН// ЯАЙЖ ИЧЭХ Ч ҮГҮЙ ЦАГААН ГЭЖ ХЭЛЭЖ ЧАДАЖ БАЙНА АА ЦАЙРАХ НЬ ӨНГӨРСӨН ХАР ХЭРЭЭ НҮҮД ЦАГААН ГЭЖ ГУАГЛААД С БАЯРЦОГТ Э БАТҮҮЛ ЖДҮ ХЭМЭЭХ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭЭД ЦАГААН ГЭЖ ГУАГЛААД БАЙЖ ДЭЭ

Зочин [202.179.21.228] 2020-05-29 04:08:31

Баатархүү улаан цайм ийм гөрддөгөө та нар танай нам больчих за.Монголын Эрдэнэтээс 6 дахин их нөөцтэй Оюу-толгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүйгээр хэн хийж хичнээн хувьсагчтай гэж ард түмнээ эдийн засагчдаа доромжилсон эх орноосоо урвасан гэж үзэж болохоор Баярцогт чинь гэмт хэрэгтэн биш юм уу?,түүнийг түүчээлэгч Да.Ганболд,Бямбасайхан чинь/Дубайн гэрээний/ Монголоо хохироосон гэрээ хийсэн нь гэмт хэрэг биш,урвагчид,луйварчид биш юм уу?, Эрдэнэтийн 49%-ийг хулгайлах гэж завдсан Элбэгдорж,Сайханбилэг,Эрдэнэбилэг,Мэдрээ,Орхон,тендр завшигч Батбаяр,Гарамгайбаатар,Эрдэнэбат нар чинь ял сонсох ёстой байтлаа нэр дэвшиж байгаа чинь ШУДРАГА ёс мөн үү???? Монголын ард түмэн та нараас үүнийг хэзээд нэхэх болно,гэмт хэрэгтнүүд сайн цаг ирж 3-дагч хүчин гарч та нарыг Улс Төрийн тавцнаас эгнэгт хөөн зайлуулах болно. Энэ бол Монголоо гэсэн сэтгэлтэй Шудрага үйлсийн төлөө тэмцэгч иргэдийн үг гэж ойлгоорой.

Иргэн [66.181.190.185] 2020-05-28 23:22:12

Баатархүү тэнэгээ одоо брль. Намайг сайхан бөйхад МАН харлуулаад байна гэж уйлагнадаг наад аргыг чинь Элбэгдорж тэргүүтэй хулгайчууд аль 30-аад жилийн өмнөөс чамаас хамаагүй өндөр түвшинд хэрэглэсээр байж ард түмнийг цөхрөөчихсөн шүү.. Тэгээд ч өөрөө өөдөөс харж баыгаад улайн цайм худал хэлэх юм. АН-ын нэр дэвшигчдээс ял эдэлсэн хэрэгт холбогдсон. Хүн байхгүй гэх юм. Гэтэлшүүхээр ял аваагүй л болохоос хэрэгт холбогдоод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь зарим нь хийгдчихсэн, зарим нь шүүх хурал нь хойшилчихсон, зарим нь шүүхэд шилжчихсэн 10 гаруй гэмт хэрэгтэн танй намаас нэр дэвшчихээд байгаа биз дээ.. БатҮүл, Д. Эрдэнэбат, Н. Батбаяр, кекушүзан Батбаяр, Ыаярцогт, тэргүүтэй хулгайч луйварчдыг хэрэгт. холбогдоогүй гэж хэлж чадаж байгаа юм у.

Aaa [66.181.161.83] 2020-05-28 16:38:43

Harluulah gej yugsen ugiin. Seheeten humuus ingej yarihaar chin hmm

zochin [139.5.217.106] 2020-05-28 15:05:45

hutsdag hulgaich

zochin [139.5.217.106] 2020-05-28 15:05:29

hulgaichuud

Зочин [66.181.184.205] 2020-05-28 14:48:06

Харлуулаад гэчихжээ!! Угаасаа хар юмыг харлуулах хэрэг бн уу??!! Нам гэчихжээ!! Жорлон гэвэл яасийиб!! Ккк

Зочин [31.13.145.172] 2020-05-28 12:25:58

Ардчилсан нэртэи булэг хулгаичуудыг бугдииг нь буудаж алвал таарна танаи луиварчдын булгээс ганцч хун гарахгуи гахаи эрднээ наадуулыгаа дагуулаад монголоос заил

Зочин [183.177.100.4] 2020-05-28 11:03:06

ta nar erh barij baihdaa mongol orniig mini ard tumentei ni dampuuruulsniig bid martaagui ardtumen teneg bish bitgiimatariin nulimasdusaatcgaa ardchilsan namiig demjihgui

Зочин [203.91.115.48] 2020-05-28 07:59:12

ЗАВХАРСАН АРДЧИЛСАН НАМ ЮУ ХИЙЛЭЭ? МАРТААГҮЙ ШҮҮ. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ

Зочин [122.201.19.99] 2020-05-28 07:17:45

Хүрэлсүхийн троолууд ажлаа сайн хийж бна баяр хүргэе

ЗОЧИН [202.126.89.4] 2020-05-28 07:12:14

БҮРТГЭЖ ЯАДГИЙН ТЭРТЭЙ ТЭРГҮЙ АН БОЛ СҮЙРСЭН НАМ

Zochin [202.126.90.34] 2020-05-28 06:28:57

Bitgii huts


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.