ОХУ-д коронавирусний халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас барлаа
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8371-ээр нэмэгдэж, халдварын нийт тохиолдол 379051-д хүрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.
Шинэ тохиолдлуудын 2054 нь Москва хотод, 774 нь Москва мужид, 338 нь Санкт-Петербургт, үлдсэн нь бусад бүс нутагт илэрсэн байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 3560 нь халдварын шинж тэмдэггүй байжээ. Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдвараар 174 хүн нас барсан байна. Энэ нь нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол юм. Өмнө нь тавдугаар сарын 26-нд 161 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш нас барсан хүний тоо 4142-т хүрсэн бол 150993 хүн бүрэн эдгэрсэн байна.
ОХУ халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт орсон хэвээр байна. Энэ үзүүлэлтээр нэгдүгээрт АНУ, хоёрдугаарт Бразил бичигдэж байгаа юм.
Одоогийн байдлаар тус улсад 9.7 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 285 мянган хүнд шинжилгээ хийжээ.
Эх сурвалж: Монцамэ



































































Э.Халиунболд “Дакар ралли-2026” уралдаанаас шилдэг шинэ тамирчны III байрын цом гардлаа
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана
Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагын онцлох ишлэлүүд
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 100 дугаар байрт жагсаж байна
Европ, Өмнөд Америкийн орнууд чөлөөт худалдааны гэрээг эцэслэн байгууллаа
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа