100 жилийн ойд зориулж 5 боть ном гаргахаар төлөвлөж байна

Aдмин / Боловсрол

Ирэх жил Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ой тохионо. XX зууны Монголчуудын дэвшил хөгжлийн түүхийн томоохон амжилт нь тус оронд орчин үеийн шинжлэх ухааны байгууллагыг үүсгэн хөгжүүлсэн явдал юм.

Энэхүү түүхэн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталлаа.

Тус хурлаар Монгол улсад Шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын орчин цагийн шинжлэх ухааны хөгжлийн асуудлыг судалж, нэгтгэн дүгнэх ажлыг Засгийн газрын түвшинд шийдвэр гарган, зохион байгуулж ажиллах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдэв.

Мөн ойг тэмдэглэхдээ зөвхөн 100 жилд болсон түүхэн үйл явдлыг үнэлж дүгнэх бус Монголын эрдэм ухааны өв сан эрдэм шинжилгээний байгууллагын түүхэн уламжлалыг Эзэнт гүрний түүхээс эхлэн нарийвчлан судлах шаардлагатай гэдэг асуудлыг хөндөж ярилцсан юм.

Түүнчлэн ойн хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны 100 жилийн түүхийг багтаасан 5 боть ном бүтээхээр төлөвлөжээ. “Энэхүү бүтээлд Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөн үйл явцыг голлон тусгах. Ингэхдээ үндэсний болон олон улсын түвшинд шинжлэх ухааны ямар салбаруудад тодорхой хувь нэмэр оруулсан, олон улсын түвшинд гүйцэтгэсэн үүрэг, эзэлж байгаа байр суурийг шинжлэн дүгнэж нэгтгэсэн томоохон хэмжээний бүтээл байх ёстой” хэмээн тэргүүлэгч гишүүд үзлээ.

Хурлын төгсгөлд ШУА-ийн харьяа зарим хүрээлэнгүүдийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэж Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Философийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэнгүүдийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Эх сурвалж: ШУА


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.177] 2020-05-29 04:22:21

100 жилээс өмнө Монгол улс байгаагүй юм шиг коментерний үзлээр тархи угаахаа больмоор байна шүү Түүхийг үнэнээр нь үдээхгүй бол тусгаар тогтнол эрх чөлөөнд чинь халтай шүү МАНгаруудаа

ЗОЧИН [202.126.89.4] 2020-05-29 01:47:02

СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАА ҮНЭНЭЭР НЬ ОРУУЛЖ ГАШУУН ТҮҮХИЙГ НЬ ҮЛДЭЭГЭЭРЭЙ ДЭЭ

Zul muhuhiin umnu badamlan asna [66.181.161.16] 2020-05-29 00:57:35

Ene baigullaga hedii chinee niigmiin ursgaliig surj uuriiguu avch uldeh gej oroldono. Tudii chinee huchtei nuran unana. Ta nar hugshchuul yahav, boldog yumaa gej bodohod hairan saikhan zaluuchuudiig min ch ballaj baina shuu

Зочин [64.119.24.184] 2020-05-29 00:25:15

ШУА гэж хийх юмгүй хэдэн нѳхѳд байх юм аа. Эднийг тараавал таарна

зочин [124.158.95.138] 2020-05-28 23:21:05

юу бичигдсэн боть бол УИХ гэж төрийн толгойд гарсан идэж уусан мангасууд ард түмэн улс орноо ямар байдалд оруулсан нотолгоотой баримт л чухал болоод байна. өвөг дээдсийн маань махаа таслан байж тэмцэж олгосон дэлхийн зүрх болсон баялагтай байгалын ямар нэг онцгой гамшигийн эрсдэлээс уул ус нутаг орноо сайхан байрлуусан газар шороо минь арай ч ийм луйварчин худал хуурмагын уурхай болсон улс төрчидөд идүүлчихээд ард түмэн нь туйлын ядууралд оруулчихсан ажилгүйдэл ажлын мөлжлөг хаа газрын удирдлага дарга нар нь ямар ч мэдлэг боловсролгүй УИХ болон төрийн сэнтийд сууга хулгайч нарын гар хөл болчихсон хуулийн гажуудалыг өөрсд дээрээ дэндүү тод илрүүлчихсэн энэ хэцүү цаг үеийн төрийн гажуудлыг арилгах л хэрэгтэй болоод байна. бип сайхан түүхтэй ард түмэн одоо чдэлхийд гайхагдсаар гэтэл толгой дээр сандайчихсан мангасуудыг л цэвэрлэх цаг болсон. төрийн толгойд олгой толгойтой гахай идэштэй нөхүүдээ энэ сайхан эрдэмтэн гентэй дэлхийд гайхагдсан ард түмнээ арай л дорд үзээд байгаа юм биш үү.

Асуулт [172.90.243.62] 2020-05-28 15:04:03

10 байтугай 1 ботийг ч тоож унших хүн байгаамуу

Зочин [182.160.1.61] 2020-05-28 14:29:09

Манай эрдэмтдийн судалгаа шинжилгээ амьдрал дээр үр шимээ өгч байгаа байдал надад чамлалттай санагддаг.

Зочин [66.181.188.199] 2020-05-28 14:17:17

Монголчууд толгой муутай болохоор түүх л судлана хими математик биологи физик дээр оо

Иргэн [182.160.38.3] 2020-05-28 12:21:22

БАЯР ХҮРГЭЕ !!!!! ТАВАН БОТЬ .,.НАДАД БОЛ БАГА САНАГДАЖ БАЙНА !!!!ЯДАЖ 10 БОТЬ БАЙВАЛ ЗҮГЭЭР !!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.