МАН-ын сонгуулийн санхүүжилт хэний халааснаас гарч байна вэ?

Aдмин / Улстөр

Сайн нэрийг хүсэвч олдоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй гэдэг. Ийм болохоор УИХ-ын сонгуульд МАН-аас зарцуулах санхүүжилт эргэл­зээ, хардлага дагуулсаар. Хэний мөн­гөөр, хэдэн төгрөгөөр сонгуульдаж буй нь өнөөг хүртэл тодорхойгүй бай­гаа тул иргэд өөрсдийн цахим хууд­саараа хардаж сэрдсэн элдэв үгс би­чиж байна. Өөрөөр хэлбэл, хэл ам дагуулсан, хүмүүсийн анхаарлыг тат­сан халуун сэдвийн нэг нь яах аргагүй МАН хаанаас, хэний мөнгөөр санхүүжиж сонгуульдаж буй асуудал болчхож. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Мөнгө төгрөг зарахгүйгээр сонгуульд оролцоно” гэсэн сүржин атлаа даржин мэдэгдэл хийчихсэн. Гэтэл Үндэсний аудитын газар нэг тойрогт нэг нэр дэвшигч 360-775 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоо гаргачихсан шүү дээ. Ингэхдээ энэ удаа­гийн сонгууль томсгосон тойргоор явж байгаа тул 2016 оны сонгуулийн зардлаас арай өндөр гарч байна хэмээн онцолсон. Ийм болохоор МАН-ын сонгуулийн санхүүжилт яах аргагүй олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Саяхандаа саяхан баян тарганаа гайхуулж, бага насны хүүхэдтэй зургаа татуулсан банкир Г.Амартүвшин, Монгол Улсыг ФАТФ-ын Саарал жагсаалтад ганцхан захидал бичээд оруулчихсан Сангийн дэд сайд Х.Булгантуяа нараар сонгуульд зарцуулах мөнгө “гуйлгаж” данс нээлгэсэн. Үүнийг хүмүүс “Дүр эсгэсэн үйлдэл. Далдуураа аль хэдийн хэдэн арван тэрбумаар нь халааслачихсан. Тэр мөнгөө цацаад эхэлсэн байж царай алдсан байдал гаргаж байна” хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, “МАН хандив авч сонгууль хийнэ гэж худал ярихаа боль. Хулгай хийчхээд түүнийгээ тайлбарлаж чадахгүй бэлэг гээд мэлзээд байгаа хүүхэд шиг эвгүй байна. Саарал, Хар жагсаалтад оруулж улс орондоо эдийн засгийн хориг арга хэмжээ авхуулчихсан тэднийг захын нохой ч тоож хандив өгөхгүй” хэмээх бичвэр цахим ертөнцөд тууж л явна.

Мөн “МАН-аас сонгуульд зарцуулах санхүүжилт нээлттэй биш байгаа нь бүр аюул шүү. Талхны мөнгөө яая гэж байгаа иргэн, ажилчдын цалингаа тавьж чадахгүйд хүрсэн аж ахуйн нэгжүүд тэдэнд 1000, 5000 төгрөг илүүчлэх нь юу л бол. "ЖДҮ-чин", "60 тэрбумтан"-гуудад май гээд мөнгө өгч хандив өргөх хүн яг байж харагдаач” гэсэн үгс ч гарч байгаа. Хандив ч яах вэ. Олны олон таван цэн. Өгөхгүй нэгэн байхад өгөх нэгэн гарах л байх. Гэвч сонгуульдах хэмжээний мөнгө цугларна гэдэг нь үнэнээс дэндүү хол сонсогдоно.
Харин концесс, ЖДҮ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, тендер зэргээр төсвийн мөнгөөр түрийвчээ түнтийлгэсэн хэргүүд нь олонд зарлагдсан нөхдүүд сурсан зангаараа асуудалд хандсан гэдэг хардлага үнэнд ойр, ортой ч байж мэднэ. Яагаад гэвэл Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг тэд атгаж байгаа. Хэдэн төгрөгийн орлого орж ирсэн. Түүнийг нь хааш яаж зарцуулах вэ гэдгийг тэд л өнөөдөр мэднэ.
Энэ оны төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Дээр нь эдийн засагчдын тооцоолсноор сард 200 орчим тэрбум төгрөгөөр тасарч буй гэдэг. Тэгэхээр энэ жилийн төсөв 2.4 их наяд төгрөгөөр тасарна гэсэн үг. Ингээд батлагдсан алдагдалтайгаа нийлээд 4.5 их наяд төгрөг төсвөөс сох дутах нь. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөв 202.7 тэрбум төгрөгөөр тасарч байгаа. Гэхдээ төсөв тодотгохгүй” хэмээн удаа дараа мэдэгдсэн. Тэгэхээр МАН-ын сонгуулийн зардал хаанаас гарч байгаа вэ? гэсэн хардлагын гол гогцоо энд байж мэдэх. Төсөвт тусгасан бүтээн байгуулалтын зурагтай, зураггүй тендерүүд мөнгөө авч ажилтай, ажилгүйн хооронд явж байгаа гэхэд хилсдэхгүй л болов уу.
МАН төсвийн мөнгөөр “найрлаж” буй гэх хардлагын бас нэг өнцөг нь төрийн байгууллагуудын шилэн данс. Төрийн байгууллагууд 2014 онд батлагдсан Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь үнэн. Аль ч байгууллагын цахим хуудаст Шилэн дансны булангаа хөтөлж орлого, зарлага, зарласан тендер, худалдан авалт, концессоо ил тод нийтлэхээ больсон байна лээ. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын Шилэн данс, МАН-ын улаан хамгаалагч Шилэн Цогоо хоёрын сураг алдарсан гэсэн үг.
Үүнээс гадна энэ сарын 25-наас мөрдөж эхэлсэн Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт буюу уг хуулийн 19.1.3-д “Намын… хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байна гэж заасан. Түүнчлэн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд учраас Монголын ард түмний өмнө Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг хариуцах үүрэгтэй. Нөгөө талаас, МАН өнөөдөр төрийн эрх барьж байгаа нам. Гэтэл сонгууль зарцуулах санхүүжилт нь ил тод биш учраас иргэд, аж ахуйн нэгжийн татвараас бүрдсэн төсвийн мөнгөнөөс хумслах вий гэсэн хардлага олон нийтэд байна. Учир нь Засгийн газар цар тахлын эсрэг арга хэмжээнд таван их наяд төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэх төлөвлөгөө УИХ-аар батлуулж, төсвийн тодотгол хийлгүйгээр хэрэгжүүлж эхэлсэн билээ.
МАН-ын залуу гишүүд нь төсвийн мөнгийг тоносон ЖДҮ-чин, концесс, тендер зохицуулсан 60 тэрбумтануудаа хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгөх, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх гэх зэрэг шаардлага тавиад гүйж байгаа. Энэ тухайгаа олон нийтэд ч мэдээлсэн. Гэвч нөгөө төсвөөр “найрлагчид” нь УИХ-д нэр дэвшихээр тодорч нийтийн тархийг угаах ажилдаа ханцуй шамлаад орчихсон явна. Хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн асуудал нь сураг алдарчхаж. Учир нь шалгалтын асуудал юу болсон, ямар шатанд яваа талаарх мэдээлэл одоогоор олон нийтэд цацагдаагүй л байна.
Тухайлбал, МАН-ын гишүүн залуус “Илчлэл” хөдөлгөөн байгуулж, ЖДҮ, тендер, концесс гээд улсын төсвөөр найрлагчид УИХ-д нэр дэвших эрхгүй хэмээн нэр заагаад намын дарга У.Хүрэлсүхдээ шаардах бичиг өгч байлаа.
Үүнээс гадна иргэд ч МАН-ын сонгуулийн зардлыг ил болгох талаар хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар өргөдөл өгсөн. Тодруулбал, иргэн М.Амгаланбаатар МАН-ын сонгуулийн зардлыг шалгуулахаар АТГ-т өргөдөл өгч байсан билээ. Тэрбээр “МАН-ын сонгуульд зарцуулах мөнгө нь тодорхой бус байна. Миний бие 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас оролцохдоо өмнөх 2016 оныхоо алдааг давтаж, бохир заваан үйлдэл хийж байгаа юм болов уу гэж хардаж байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-ын 60 тэрбумын гэх хэрэг ил цагаан видео, аудио хэлбэрээр дэлгэгдсэн. Төрийн албан тушаал, эрх мэдлийг улаан цайм наймаалцаж байгаа асуудал яригдсан. Гэтэл үүнийг МАН-ын тухайн үеийн болон одоогийн удирдлагууд эсэргүүцэж байсан боловч үнэн нь тогтоогдоод тодорхой тооны хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн. Үндэсний Аудитын газар сонгуулийн нэг тойрогт зарцуулах мөнгөний хэмжээг тогтоож өгсөн.
Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуульд мөнгө зарахгүй гэж мэдэгдсэн нь хачирхалтай. Тэгвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ жил зардал өндөртэй төсөв УИХ-аар батлуулсан. Тэгэхээр эрх баригч МАН-ын сонгуульд оролцох зардлыг шалгуулах, олон нийтэд ил тод болгох нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдээлсэн билээ. Тэгэхээр олон нийтэд төсөв “тоногч” ЖДҮ-чин, концессчин, тендерчин гэж алдаршсан МАН иргэд олон нийтийн сэтгэлийг амрааж хардалтыг мухарлаж сонгуулийн санхүүжилтэээ ил тод зарлах нь зүйд нийцэх нь. Шударга үнэний төлөө ясаа цайтал тэмцэнэ гэсэн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн амандаа хүрэх эсэхийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгуулийн энэ үеэр харж л суухаас даа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС"


Сэтгэгдэл

Сонгогч [202.9.46.242] 2020-06-01 09:20:21

Хар тамхинд нэвчсэн, хар жагсаалтад хадагдсан, Төр, засгийн албатууд нь ордонд, Чингисийн талбайд, яаманд, аймагт, суманд хүн яргалж, хөнөөж алсан, тулгаж шахсан хорт түлшээр том багагүй олон иргэнийг хөнөөсөн гэх мэт хар үйлээр дүүрсэн ийм нэг хар дарсан аймшигт зүүд шиг хатуу ширүүн олон жилийг МАН гэх мангас нам Монголын түүхэнд үлдээлээ. БҮҮ МАРТ СОНГОГЧ ТА! МАРТААД МАН -ыг ДАХИН ГАРГАВАЛ ТА ӨӨРӨӨ ЭЭЛЖИТ ЗОЛИОСОНД ЯВНА.

ЗОЧИН [66.181.179.253] 2020-05-31 20:50:42

НДШ, ЭМД-ИЙН НИЙТ 245 ТЭРБУМЫГ 2 САЙД НЬ ЗОРИУД КАПИТАЛ БАНКИНД БАЙРШУУЛААД УНДАРМААТАЙ ХАМТРАН ЦӨЛМӨЧИХСӨН, ДАРАА НЬ КАПИТАЛ БАНКАА ЗОРИУД ДАМПУУРУУЛЧИХСАН, ЭНЭ МӨНГӨ МАН-ЫН СОНГУУЛЬД ЗАРАГДАХ МАГАДЛАЛ ТУН ӨНДӨР АЖ, МӨН БАТХҮҮГИЙН 106 САЯ ДОЛЛАРААС МӨНГӨ ОЧОО, МӨН 60 ТЭРБУМЫН СХЕМЭЭР АЛБАН ТУШААЛ АМЛАЖ БААХАН МӨНГӨ БОСГОО БИЗЭЭ, МӨН СҮҮЛИЙН САРУУДАД ГАДНААС ЭРГЭЛЗЭЭТЭЙ МӨНГӨ УЛСАД ОРЖ ИРЖ БАЙГАА ЗЭРЭГ ЗӨНДӨӨ ЭХ ҮҮСВЭР БИЙ, ЦАГААН ОРДНЫ ӨРӨӨ ТАСАЛГААНУУДЫН ТҮРЭЭС САРД БАРАГ ТЭРБУМ ХҮРДЭГ АЖ.

huulich [59.153.114.217] 2020-05-31 17:48:58

Erdenet, ETT, zeregturiin ko.paniudiig sain shalgahad l MAN,ii songuuliin sanhuujilt il bolno do....

Зочин [192.82.78.133] 2020-05-31 12:28:15

МАН-ын дүр исгэдэг,худлаа ярьж төөрөлдүүлдэг коммунист арга барил нь хэзээч арилахгүй юмаа.

зочин [124.44.156.207] 2020-05-29 21:49:36

Татвар төлөгчдийн мөнгөнөөс буюу улсын төсвөөс МАН сонгуульд зарцуулж байна уу?

Зочин [176.63.23.161] 2020-05-29 14:28:02

Зссссс бусад нь нээх ариухан ч юм шиг. Адилхан байж

Монгол [192.82.74.37] 2020-05-29 14:14:50

МАН тун удахгүй мөхнөө энэ намын гишүүдээс хорвоогийн хамаг бузар юм гарах юм даа. Оросуудын хүчээр байгуулсан новшийн нам даа

Зочин [103.26.195.203] 2020-05-29 13:46:57

АН гарвал ч Монгол улс бүрэн дээрэмдүүлнэ дээ

Зочин [66.181.180.12] 2020-05-29 13:30:50

SONGUULIIN MONGO MEDEEJ TATVAR TOLOGCHDIIN XARMAA BOLOX ULSIIN TOSVIIN XORNGONOOS XXULGAI XIIJ MAN SONGUULIIN MONGOO GARGAJ BAIGAA SHUU. ODOO MAN BOLIOO BITGII SONGOOROI

Зочин [66.181.177.173] 2020-05-29 15:55:49

одоо тэгээд хагас дээрэмдчихээд байгаа хэрэг үү айн эрх баригч намынхаан.ккк

Зочин [192.82.71.200] 2020-05-29 12:46:10

Сонгуульд монго зарахгуй явуулна гэж юу байх вэ дээ ядаж л бинзен тос хумуусийн цалин суртчилгааны материал гээд олон юм байна шуу дээ попорь хийхээ боль мананг ард тумэн дэмжихгуй шуу дээ аль эрт тосовоос монгоо гаргаад авсан хумуус шуу дээ ажил эхлээгуй байхад 30-50 хувь урьдчилгаа авсан байгаа шуу дээ ард тумэн мэдэж байгаа шуу

Зочин [66.181.185.93] 2020-05-29 14:35:26

АН МАН-2 цаашаа өөр нам бие даагчаас нэр дэвшигчийг сонгохыг бодно.

хүн хүн [103.10.23.106] 2020-05-29 13:00:20

Сонгуулийг зөвхөн мэдээлийн хэрэгсэлээр явуулаж болно айл бүрийн гэрт Хүн бүрийн гарт мэдээлийн хэрэгсэл би боломж их байна Үүнээс гадна мэдээлийн хэрэгцэлээр намуудыг хамат суулган халаж мэтгэлцээн ярилцлаг явуулах Мөрийн хөтөлбөрөөн хэвлэн тараах ажил хийх хэртэй Сонгуулийн суртчилгаа нэрээр олон хүн ажилуулаж түүгээрээн санал худалдаж авдагаан болох хэрэгтэй

Зочин [59.153.84.166] 2020-05-29 12:31:14

Ард түмэн маш их хэцүү байна.

хүн хүн [103.10.23.106] 2020-05-29 12:47:41

МАН -АН нэрээр нам нэгдэж сэм хуйвалдсан хулгайч нарын бүлэглэлийг ээлжлэн сонгож өнөөг хүрсэний гайгаар Ард түмний амьдрал ядуурч Байгалын баялагыг эрх мэдэлд хүрсэн хулгайч нар ард түмнөөс хууль бусаар булаасаны гайгаар Ард түмэн өнөөдөр маш хэцүү байдал байна Ард түмэн минь иргэд минь үүнийг одоо ойлгож хулгайч нарт хууртаж мөнгөнд худалдагдхаан бол МАН -АН ииг дахмн буу сонго сонголтоон зөв хийвэл Монголын ард түмэн бид Эх орондоон Байгалын баялагтаан Монгол төрдөөн жэхэнэн эзэн нь болож чадна

БУРУУ ЦОЛМОН [103.10.23.106] 2020-05-29 12:30:45

МАН сонгуулийн ёрөнхий хороог өөрийн гар хөлөөн болгож хуулийг гууль болгон хууль зөрчөж Н Энхбаярийн сонуульд нэр дэвших эрхийг хууль бусаар боолгдуулахыг бол Н Намтойбаярын хорихоос гарга МАН Эрх мэдлээр далайлган Хууль зөрчдөг шинэ МАНАН хэмээх хууль бус бүлэллэлийг би болож байна ЖДҮ хэмээх мөнгө хулгайч луйварчин нараан сонгуульд нэр дэвшүүлэхээн боль Шудраг бай шудраг ажилаж чадахгүй бол иргэд МАНийг сонгохгүй шүү,,,,,,Харин АН бол хулгайч нарын үүр нэг мөр болсон нам сөнвөл таарах нам МАН-АН хоёр сонгуулийн суртчилгаа нэрээр мөнгө тарааж нэг хүн 10 хүн элсүүлэх луйвар ба Мөлхөө суртчилгаа нэрээр мөнгөөр хүн нэмэж санал худалдаж авах ажилаан зогсоо Үүнийг шалгадаг газар байна уу ийм зүүль хэрээс хэтэрлээ ХАН УУЛЬ ДҮҮРЭГ 9 ДҮГЭЭР ХОРОО

Зочин [119.40.98.177] 2020-05-29 12:19:04

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт гэсэн гоё нэртэй тендерээс авилга цавчаагаа авдаг нь нууц бишээ энэ бол ердөө 1 л эх үүсвэр өөр өчнөөн хулгай бий

Зочин [202.179.21.228] 2020-05-29 11:50:23

Бидний цөөхөн Монголчууд үнэхээр их оюуны ялзралд оржээ,оруулжээ.МАН маш зөв санаачлага гаргаж түүчээлсэнийг дэмжихийн оронд элдвэвээр хардаад бие биенээ үгүйсгээд эхлэх юм.Арай увайгү дэндүү,АНам 60,0 тэрбум бүү хэл мөнгө татаж босгож байгааг дуугарч чадахгүй байж ийм юм бичээд сууж байдаг сэтгүүлчид ч гэж дээ? АНам үнэхээр эх орон ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж концесс,тендр,үнэгүй өмч хувьчлалаар баяжсан гэмт хэрэгтэнүүдээ ичихч үгүй дэвшүүлэх ямар шаардлага байв гэвэл нөгөө сонгуулийнхаа мөнгийг татах гэж л гуйж аваа биз гэж хэндч бодогдохоор байгаа гээд яривал аль алинд нь Но-байгаа,зүгээр л нэг нэгнээ намнах,харлуулах гэж ийм зүйл бичихээч болчихмоор юм.

0000 [103.10.23.106] 2020-05-29 12:39:07

МАН -АН хоёр сонгуулийн суртчилгаа нэрээр олон хүн цалинтай ажилуулаж ажилаж байгаа 1 хүн намыг дэмжэх 10 хүний нэр бичэж өгөч баталгаажуулдаг ба Мөлхөө суртчилагаа нэрээр хүн нэмэж ажилуулан мөн нэг хүн 5 хүний нэр бичэж өгч баталгаажуулдаг энэ хууль бус ажилгааг шалгаж зогсоодог байгуулаг байна уу

Зочин [202.179.26.153] 2020-05-29 11:02:27

МАН аль эрт сонгуулийн штаб бүртээ 50-60 сая төг өгсөн гэсэн том дүүрэгт 100 гаруй штаб 1 дүүрэгт 5-6 тэрбум төгрөг тэгээд л 29 тойрогт 150-170 тэрбум төг 2 сарын өмнө гаргасан дуулдана

Зочин [103.26.194.3] 2020-05-29 10:52:56

АН та нар бүү горьд

Зочин [182.160.38.234] 2020-05-29 10:52:12

МАнан амлалтаа эсрэгээр биёлүүлсэн


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.