С.Эрдэнэ: 24 жилийн өмнө бодож байсан ажил биеллээ оллоо

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга,

Удирдахуйн ухааны доктор (Ph.D) Содномзундуйн ЭРДЭНЭ

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 71 хуулийн төсөл санаачлан боловсруулж, өргөн барьснаас 41-ийг нь хуульчлан батлуулсан. Сонгогдсон тойрог, дүүргийнхээ иргэдийн тав тухтай, амгалан тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд олон бүтээн байгуулалтын ажлыг санаачлан хийж гүйцэтгэлээ.
Бүтээн байгуулалт гэдэг нь хэн нэгний нэр хүндээ өсгөхийн тулд сэтгэлийн хөөрлөөр шийддэг, хийдэг ажил биш. Тэр тусмаа 2949 га талбай бүхий газар нутагт 12626 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж, 62659 айл өрх амьдарч хүн амын нягтаршлаараа дүүргүүдээсээ нэгд бичигддэг онцлогтой Баянгол дүүргийн хувьд судалгаанд тулгуурлан төсөл хөтөлбөр боловсруулж, нарийн төлөвлөлттэйгөөр бүтээн байгуулалт хийх шаардлагатай байдаг. 1996 онд Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдон ажилласан үеэс хойш энэ л зарчмыг баримтлан, хамгийн гол нь иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч, тэдэнд хэрэгтэй, шаардлагатай байгаа бүтээн байгуулалтыг хэрэгцээ шаардлагаар эрэмбэлэн, үе шаттайгаар бодит ажил болгохыг хичээн ажиллаж ирлээ.
Үүний үр дүнд Баянгол дүүрэг “Өрсөлдөх чадварын индекс”-ээрээ Нийслэлийн есөн дүүргээ манлайлж, “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт” дүүрэг болсныг иргэд маань андахгүй сайн мэдэх биз ээ...

БАЯНГОЛ-ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

Иргэдийнхээ эрүүл, аюулгүй тав тухтай орчинд аж төрөх, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор “Баянгол-Хөгжил” хөтөлбөрөө 2009 онд анх санаачлан тус хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дүүргийн хөгжлийг богино, дунд, урт хугацаанд төлөвлөх, хөрөнгө оруулалтыг оновчтой шийдэхийн тулд УИХ-ын гишүүд, Засаг дарга, Нийслэл, дүүргийн шат шатны иргэдийн төлөөллөөс бүрдсэн “Баянгол-Хөгжил” хөтөлбөрийн хороог байгуулж байв. Уг хөтөлбөрөө тогтвортой хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд тухайн жилийн онцлог байдалтай уялдуулан “Боловсрол-хүүхэд”, “Эрүүл мэнд”, “Нийтийн аж ахуйг сайжруулах дэд хөтөлбөр”, “Нээлттэй засаглал, Иргэний танхим”, Иргэд олон нийтийн байгууллагыг дэмжих” , “Ахмад настны нөхцөлийг сайжруулах” зэрэг 7-15 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛОВ

2010 он хүртэл Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүй учраас Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байлаа. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг эхний ээлжинд өөрийн дүүргийн хүүхдүүдээ хэвтүүлэн эмчилж, манай дүүргийн хүүхдүүдийг дараагийн ээлжинд хүлээж авах нь тодорхой байсан учраас Баянгол дүүргийн хүүхдүүд маань сахиурын хамт коридорийн шалан дээр хэвтэн эмчлүүлдэг байлаа. Сэтгэлийг минь үргэлж зовоодог байсан энэ асуудлыг шийдэхийн тулд дүүргийнхээ Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийх санаачилга гарган ажил хэрэг болгож том, бага нийлсэн нийт 14 эмнэлгийн барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон юм. Тухайлбал: Олон улсын стандартад нийцсэн үзлэг оношилгоо, шинжилгээ хийх орчин үеийн, тоног төхөөрөмж бүхий 160 ортой, өдөрт 500-700 иргэнд үйлчлэх хүчин чадалтай БГД-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн шинэ барилгыг 2014 онд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн.
Хуучин долдугаар төвийн барилгыг иж бүрэн засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчилэн 140 ортой “БГД-ийн Хүүхдийн эмнэлэг”-ийг 2015 онд ашиглалтад оруулж, дүүргийн 0-16 насны 73.000 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж байна. Мөн Баянгол дүүргийн “АХМАД НАСТАН, ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ”-ийг хуучин эрүүл мэндийн зургадугаар төвийн сууринд шинээр барьж, 2017 онд ашиглалтад оруулснаар 120 ор бүхий тус эмнэлэг ахмад настан, хүүхдэд эмчилгээ, сувиллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Ийнхүү дүүргийн маань иргэд, бага насны хүүхдүүд, өндөр настнууд өөрийн дүүргийн ачаалал багатай, тав тухтай эмнэлэгт чанартай үйлчилгээ авах боломж бүрдэн Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь Улсын клиник буюу III шатлалын эмнэлгүүдэд хийгддэг мэс ажилбар, хавдрын болон хөнгөвчлөх үйлчилгээ, эмчилгээг хийж ажиллаж байна. Хоёрдугаар шатлалын эмнэлгийн хувьд энэ бол томоохон амжилт юм.
Мөн бид түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд хүрсэн эмнэлгийн цогц үйлчилгээг иргэддээ хүргэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа боловч улс төрийн шалтгаанаар туршлагатай, сайтар бэлтгэгдсэн эмнэлгийн ажилтнуудыг халах, солих асуудлууд гарч эхэлсэн нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг доголдуулж байгаа харамсмаар үйл явдал болоод байна. Иймээс цаашид Эрүүл мэндийн салбарын менежментийг зөв зүйтэй боловсронгуй болгох асуудлыг зайлшгүй ярих шаардлагатай.

ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХЭЭ БОЛИВ

Иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ирээдүйн улс орны хөгжлийн эх үндэс болсон хүүхэд багачуудаа чадварлаг иргэн болгож хөгжүүлэхийн тулд Боловсролын салбарт 2011 оноос “Боловсрол-Хүүхэд” хөтөлбөрийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.
Хот суурин газар хүн амын төвлөрөл нэмэгдсэнээр, хичээлийн анги танхимын хүрэлцээ муу болж, нэг өдрийн хичээлийг гурван ээлжээр явуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон нь хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж байлаа. Иймд 1980-аад онд баригдсан хоёр давхар сургуулийн барилгыг хөнгөн хийц буюу Канад технологиор гурван давхар болгон өргөтгөх ажлыг санаачлан, судалгаа шинжилгээ, зураг төслийг хийлгэсэн. Үүнд шаардагдах 845,0 сая төгрөгийг 2011 оны төсөвт батлуулж байлаа. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр нийт 14 сургуулийн барилгыг давхарлаж, сургуулиудын суудлын тоог 10 мянгаар нэмэгдүүлж чадсан. Сургуулиудын барилгыг давхарласнаар 1500 суудал бүхий нэг шинэ сургууль барих зардлаар зургаан дахин их буюу 10000 орчим суудал бүхий сургалтын анги танхимыг шинээр бий болгож, сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халж, хоёр ээлжээр хичээллэдэг болголоо.
Мөн нийгмийн шинэчлэлт өөрчлөлт, техник технологийн хөгжил дэвшилтэй уялдуулан Баянгол дүүрэг залуучуудаа хөгжүүлж, ахмад настнаа дэмжих бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд:
• “Хүүхэд залуучуудын соёлын ордон”,
• Нийслэлийн хоёр дахь Хуримын ордон болох “Гэр бүл ёслолын ордон”,
• “Баянгол хүүхдийн зуслан”,
• “Ахмад хөгжлийн ордон”,
• “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах хөгжлийн төв” зэрэг Баянгол дүүрэгт сүндэрлэж, үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон бүтээн байгуулалтуудыг дагаад олон тооны ажлын байрыг нэмэгдүүлж чадсанаараа туйлын ач холбогдолтой.

ЛИФТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИВ

“Баянгол-Хөгжил” хөтөлбөрийн хүрээнд 2009 онд анх удаа “Нийтийн аж ахуй сайжруулах дэд хөтөлбөр”-ийг санаачлан 30 орчим жил гар хүрээгүй орон сууцуудын лифтийг засах ажлыг эхлүүлж байлаа. Энэ хүрээнд ОХУ-аас найман инженерийг өөрийн зардлаар авчирч хоёр сар гаруй хугацаанд 570-аад лифтэнд үзлэг оношилгоо хийлгэсэн. Түүнээс 280-ыг нэн яаралтай солих дүгнэлт гарч байв. Ингээд анх удаа дөрвөн тэрбум төгрөгийг 2010 оны төсөвт суулгуулж батлуулахад гишүүд тухайн үед маш их гайхаж байсан ч удалгүй тухайн үеийн УИХ-ын гишүүд “Ганц Баянгол лифттэй нь юм уу” гэж булаацалдсаар бараг талыг нь өөр дүүргүүдэд хуваарилуулж байлаа. Гэхдээ анхны хөрөнгө оруулалтаар 40 орчим лифт сольсон нь анх удаа улсын төсвөөр лифт сольсон явдал байв. Энэхүү ажил цаашид амжилттай хэрэгжиж 2016 он гэхэд Баянгол дүүрэгт яаралтай солих шаардлагатай лифтүүдийн 90 хувийг солиулсан. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэмж таван хороонд лифт засвар шинэчлэлийн ажил хийлээ.

ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДЫН ГАДНА ФАСАДЫГ ДУЛААЛАВ

Нийслэлийн хэмжээнд 1077 угсармал орон сууцны барилга байдгаас 43 хувь буюу 465 нь Баянгол дүүрэгт байдаг. Баянгол дүүргийн иргэдийн 78 хувь нь амьдардаг эдгээр орон сууцууд олон жил ашиглагдсан, техникийн шинэчлэл хийгдээгүй, дулааны алдагдал ихтэй, цахилгаан шат, дээвэр муудаж хуучирсан учраас солих шаардлагатай гээд олон асуудлуудтай байв. Энэ үед иргэдээс “Орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах ажил санаачлан хийгээч” гэсэн хүсэлт олноороо ирж байлаа. Иймээс тус ажлыг эхлүүлэхээр судалгаа хийлгэхэд "Угсармал орон сууцны барилгууд нийтлэг байдлаараа дулааныхаа 25 хувийг дээврээр, 35 хувийг ханаараа, 10 хувийг цонхоороо, 15 хувийн дулаанаа орц, хаалгаараа алддаг" гэсэн дүгнэлт ирсэн юм. Иймээс 2013 оноос “Лифт”, “Дээврээ шинэчилье”, “Гадна фасад” гэсэн гурван том төслийг эхлүүлэн хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар нийт 203 лифт, 280 байрны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Эдгээр ажлын дараа дүүргийн хэмжээнд хамгийн тулгамдаад байгаа ажлуудын нэг нь орон сууцны барилгуудын гадна фасадыг дулаалах байсан учраас 2014 онд хоёр орон сууцны барилгын гадна фасадын дулаалга хийж туршсан маань амжилттай болов. Ингээд 2018 оноос энэхүү ажлыг албан ёсоор эхлүүлж 11 орон сууцны барилга буюу 3, 4-р хороолол, 10-р хороолол, зургадугаар бичил хорооллын угсармал орон сууцны барилгуудыг дулаалснаар нийт 3682 өрхийн орон сууцны дулаан алдагдлыг буурууллаа.
Гадна фасадыг дулаалснаар барилга дотор талдаа цантах, хөгц мөөгөнцөр үүсэх зэрэг асуудлууд шийдэгдэн ашиглалтын хугацаа уртсах, барилгын үнэ цэн өсөх, хотын өнгө үзэмж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. Хамгийн чухал нь дулааны алдагдал багассанаар эрчим хүч, дулааны зардал дүүргийн хэмжээнд 31 хувь хүртэл хэмнэгдэж, иргэдэд ирэх санхүүгийн дарамт багасах тооцоолол харагдаж байгаа.
Энэхүү 31 хувийн хэмнэлтээр 4000 орчим өрхийн орон сууцны барилгыг дулааны эрчим хүчээр хангах нөөцийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь Гэр хорооллыг амины орон сууц болгон өөрчлөн хөгжүүлэх төслийн хүрээнд хийгдэх дулааны шугам сүлжээний дийлэнх хувийг хангах эх үүсвэр болохоор байгаа юм.

“ГЭР ХОРООЛЛЫГ АМИНЫ ОРОН СУУЦЖУУЛАХ” ТӨСЛИЙГ

САНААЧЛАН БОЛОВСРУУЛЖ ЭХЛҮҮЛЛЭЭ

Анх 2014 онд “Гудамж” төслөөр Гандангийн Орхоны зургадугаар гудамжийг нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон, авто зам, явган хүний зам бүхий жишиг гудамж болгохоор 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн маань амжилттай болж, Баянгол дүүргийн хэмжээнд зургаан хорооны гэр хорооллын айлуудыг амины орон сууц бүхий тохилог хороолол болгох зорилт тавин ажиллаж, 2017-2020 онд “Гэр хорооллыг амины орон сууцжуулах” төслийн тооцооллуудаа гаргаснаар энэхүү ажлыг хэрэгжүүлж эхэллээ.
Тус зургаан хороонд:
- 58,75 км авто замын шинэчлэлт
- 39500м цэвэр усны шугам
- 42900м бохирын шугам шинээр хийж
- 124 км хашааг шинэчилж
БГД-ийн гэр хорооллын нийт 11500 айл өрхийг цэвэр бохир, дулааны шугамд холбож, тус төсөлтэй уялдуулан иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд:
- 240 хүүхдийн хоёр цэцэрлэг,
- 960 хүүхдийн хоёр сургууль
Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах хүрээнд:
- Аврах гал унтраах анги
-Төрийн үйлчилгээний цогцолбор барилгууд,
-Орчин үеийн шаардлагад нийцсэн өрхийн эмнэлгүүд,
-Иргэдийн шаардлагад нийцсэн ахуй үйлчилгээний нэгдсэн цэгүүдийг бий болгохоор төлөвлөөд байна.
11477 айл өрхийн, 43855 хүн ам оршин суудаг 426 га талбайг хамруулан 159,9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр энэхүү төслийг хэрэгжүүлснээр иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн тооцоололтой байгаа юм.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙГ САНААЧЛАН

ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ

Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дийлэнх хувийг залуу гэр бүл, ахмад настнуудын “Түрээсийн орон сууцанд хамруулж өгөөч” гэсэн хүсэлтүүд эзэлж байсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах зорилгоор Баянгол дүүрэгт “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг санаачлан эхлүүлээд байна. Эхний ээлжид улс нийслэлийн төсөв хараад, бусдаас хөрөнгө оруулалт, санаачилга хүлээгээд суух биш анхан, дунд шатандаа аймаг, дүүргүүд бүтээн байгуулалтын ажлаа санаачилж, нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлээд явбал олон ажил бүтнэ гэж бодсоноор дүүргийнхээ нөөц бололцоонд тулгуурлан энэ ажлыг эхлүүллээ. Хамгийн анх 2018 оноос судалгаа хийж эхлэн 1000 айлын орон сууц барих зураг төсөл гаргаж, эдийн засгийн үндэслэлийг тогтоож, БГД-ийн 20 дугаар хороонд энэ бүтээн байгуулалтыг хийх газрынхаа асуудлыг шийдвэрлээд байгаа бөгөөд 2019 онд дүүргийн төсвөөс 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргаж, барилгын суурийн ажлыг 100 хувь гүйцэтгээд байна. Мөн 2020 оны дүүргийн төсөвт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлуулснаар эхний 100 айлын барилгын ажлыг эхлүүллээ. Энэхүү хөтөлбөр 2024 онд бүрэн хэрэгжиж дуусах юм.
Анх УИХ-ын гишүүнээр сонгогдох үед иргэдийн зүгээс хог хаягдал, гэрэлтүүлэг, цэцэрлэг , сургууль, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэх санал хүсэлт давамгайлдаг байсан бол өнөөдөр “цэцэрлэгжүүлэлт, хүүхдийн тоглох газар, Түрээсийн орон сууц, Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдвэрлэнэ үү” гэсэн санал хүсэлтүүд ирдэг болжээ. Энэ нь манай дүүрэг хөгжин дэвшиж, иргэдийн мөрөөдөж байсан ажил биеллээ олж, тэдний сэтгэлд нийцсэн томоохон бүтээн байгуулалтын ажил олноороо хийгдсэнийг илтгэж байна.
Дахин хэлэхэд энэ ганцхан миний хийсэн ажил биш юм. Иргэд маань биднийг багаар нь сонгон итгэл хүлээлгэсний хүчинд бид баг хамт олноороо ажиллаж энэ бүгдийг бүтээж чадлаа. Цаашид ч сонгогчдынхоо санал санаачилгад тулгуурлан хууль санаачлан боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж, илүү олон үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийнхээ өмнө тулгамдаад буй асуудлын шийдвэрлэх болно.
Бусад аймаг дүүргүүд ч бас хөгжил хөтөлбөрийн хороотой болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн үр дүнг зөв тооцож чадвал, илүү их үр өгөөжтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж чадна гэж би итгэдэг.
Итгэл найдвар хийж бүтээхийн тулгуур билээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН


Сэтгэгдэл

зочин [182.160.2.63] 2020-06-02 14:03:28

Манангийн төлөөлөл болсон хүнийг дэмжихгүй.Залуу үе шинэ боломж шинэ замналаар явах шинэ гэрэлт ирээдүйг хүсэж байна

Zojin [202.126.89.34] 2020-06-01 18:40:45

Shaa shaa

Зочин [139.5.219.59] 2020-06-01 11:36:51

Энд байгаа сэтгэгдлүүдийг уншаад үнэхээр троллууд байх гэж бодогдлоо. Яаж ч бодсон эрүүл хүн энд бичсэнийг уншаад ийм сэтгэгдэл үлдээхгүй нь ойлгомжтой. Зүгээр л Эрдэнэ гэнгүүт л харлуулж бичих үүрэгтэй МАН-ын троллууд бололтой. Хамгийн гол нь энд бичсэн сэтгэгдлээр биш энэ дүүрэгт амьдардаггүй миний ч сэтгэгдлээр биш тухайн дүүргийнхэн л энэ хүнд дүн ваина шүү дээ. Сонгуулийн дараа л харъя. Миний бодлоор бараг попорч явдаггүйгээрээ Эрдэнэ нь ерөнхий сайд болбол поп Хүрэлсүхээсээ дээр л бодогдож байна.

Зочин [211.36.156.249] 2020-06-01 21:18:12

тийм шүү

Уншигч [192.82.77.214] 2020-05-30 11:28:23

Эрдэнэ гуай сайн, туршлагатай улстөрч. Мэдээж ганц нэг алдсан юм бий л байх, хэнд ч байдаг. Тэр оронд нь горьлоод байгаа залуучууд чадварлаг л байх, гэвч Эрдэнэ гуайн хэмжээнд 20 жилийн дараа л очно.

Зочин [103.229.178.2] 2020-05-30 10:13:01

луйварчин

Zochin [202.126.90.99] 2020-05-30 09:04:32

Гарц орцгүй Баянгол дүүрэг бас гудамжаар нь явахад бүдэрч уначих гээд доошоо харахгүй л брл хэцүү өохир худалдааны гудамж

Зочин [66.181.184.205] 2020-05-30 08:18:46

Ийм гэмт хэрэгтэн эрvvгийн жинхэнэ элэмэнт манай улсын шинэ Еронхий Сайд болчихвол яанаа!! Ханаж цадна гэж естой байхгvй болтой юмаа.

Зочин [103.57.94.20] 2020-05-30 07:08:01

Энэ элементийг шоронд хийгээгүй юм уу

БАТ [64.119.17.52] 2020-05-30 04:54:23

АРДЧИЛАЛЫН ГЭХ 30 ЖИЛД С.ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНД ХИЙГЭЭГҮЙ МУУ ЮМ ҮНЭХЭЭР БАЙХГҮЙ ХУУЛИЙН ЦООРХОЙ БОЛГОНЫГ ХУВЬДАА АШИГЛАЖ ЯЗАРТЛАА БАЯЖСАН АН НАМЫН ДАРГА БОЛООД НАМЫН НЭР ХҮНДИЙГ ШАВАР ШАВХАЙТАЙ ЗУУРСАН ДАХИН СЭРГЭХЭЭРГҮЙ УНАГАСАН УЛСЫН ИХ ХУЛГАЙЧДЫН НЭГ ИЙМ ЮМНУУДЫГ СОНГОЖ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ БИЕ ЗАСУУЛАВАА БАЯНГОЛЧУУД МИНЬ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙГ СОНГООРОЙ ГУЙЖ БНА МАН АН -Г АЛИЙГ НЬ Ч БҮҮ СОНГО МОНГОЛЧУУДАА СОНГУУЛИАР ХУВЬСГАЛ ХИЙЕ 30 ЖИЛ МАН АН-Д ДОРОМЖЛУУЛЛАА АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ ХАР ТӨРИЙН ХУЛГАЙЧДИЙН АМЬДРАЛ МӨНГИЙГ ХАРЦГАА БИДНИЙГ ЯАЖ АМЬДРУУЛААД БНА НЭГИЙГ БОДОЖ ХОЁРЫГ САЙН ТУНГААГААРАЙ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ МАН АН АЛЬ АЛЬ НЬ ГАРШСАН ЛУЙВАРЧИНГУУДАА ДЭВШҮҮЛСЭН БНА ДАХИАД ТОЛГОЙ ДЭЭР ШЭЭЖ БААХААР.

Зочин [77.38.148.28] 2020-05-30 03:21:24

Энэ бичсэнийг уншихад зендее л сайн ажил хийж дээ.хеделмерч , ажилсаг юм байна.харин хумуусийн сэтгэгдэл уншсан чинь хэрэг алга даа

Zochin [85.226.181.35] 2020-05-30 02:56:21

Ene odoo zailah boloogvi ym baihdaa dahij ideh gd songogdoh geed bgaa ym bhdaa odoo boliosoi gedes ni hagarlaashtee gahai

Гуйя [202.9.40.29] 2020-05-29 23:45:53

Баянголоос одоо та явна уу

Зочин [172.58.204.144] 2020-05-30 01:06:54

Чадахгүй ээ, цадах арай болоогүй байна.

Иргэн [66.181.161.75] 2020-05-29 23:39:03

Маш муухай хүн дээ

Мэдлэг үгүй бол ирээдүй үгүй [192.82.76.40] 2020-05-29 23:33:47

Худхлдаа хөгжлийн банкинд худалдагдсан, хулхи Эрдэнэ Ардчилсан намынхаа нэр хүндийг унагаж, өөртөө намдаа эх орондоо хор хийлээ. Удахгүй горыг нь амсана. Мэдлэгтэй гол тулгуур хүчээ ХХБ-наас тавиад өгчихсөн

Иргэг [64.119.19.38] 2020-05-29 22:10:30

Энэ Эрдэнэ гэж АН -ын удирдагч биш бусниулагч болоод байгаан бишүү. Боловсролтой хүн хэрэггүй мөнгөтэй хүн л энүүнд хэрэгтэй юм. шиг байна .Балай юмыг залуучууд эсэргүүцээд байсан нь аргагүй юм. байна.

Иргэн [66.181.184.183] 2020-05-29 22:04:20

ШИНЭ З.Г.М.А.Н. Хүрэлсүх хотын дарга нар мандаттугай.

Зочин [64.119.22.240] 2020-05-29 21:18:59

МЭЛХИЙГЭЭР. УЛС ОРНОО УДИРДУУЛВАЛ. ТА НАР. НАМАГ. ШАВАРТАА Л АМЬДРАНА ДОО .ХҮСЭЖ БАЙВАЛ. СОНГО. ТА НАРЫГ. БААС. ШЭЭСТЭЙГЭЭ. ХУТГААД. ӨӨРСДӨӨ. ТЭНГЭРИЙН. АМЬТАД. БОЛЖ. ЖҮЖИГЛЭХ. БАЙЛГҮЙ. ЭРДЭНЭЭ. ЗАЙЛАА. ШОРОНДОО. ЛР.

bolormaa [66.181.177.148] 2020-05-29 20:41:27

bayangol duuregt ih yum hiisen hun shuu.ahiad ch hiih bh.man demjeed bga humuust helehed urd amlasan 1.500.000 erhiin bichig odoo hurtel bn nadad.ugsun biluu?.MAN ?!!!!!!.surguuli tsetserleg huuhdiin emneleg.ahmadiin.hugjliin berhsheeltei irgediin tuv ged neesen hun bhgui shte.

Зочин [202.179.30.242] 2020-05-29 20:16:54

МУУ НЭРТЭЙ ЭРДЭНЭЭ ШИГ ОЛОН ХУУЛЬ БАТЛУУЛСАН БАТЛУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭСЭН ХҮН АЛГА ЮМ БАЙНА ЛЭЭ ИХ ХУРЛЫН АРХИВААС ОЛООД ХАРЧИХАЖ БОЛНО

Зочин [66.181.161.19] 2020-05-29 20:12:01

Муу хулгайч мин битгий шаа тэр шорондоо оч

зочин [66.181.183.236] 2020-05-29 18:52:46

хараал идсэн манан болон бусад намуудад дандаа хулгайч,луварчингууд харагдаж байх юм.энэ новшнуудыг хуйгааран улстөрөөс намтайн хамт устгаж хаях цаг энэ сонгуули болно доо.улс орны толгойд луйвар хулгай нар гарчихаад монгол орон доройтож сөнөв.жанхуу гэгч хулгайч төрийн сэнтийд суусанаас бүх хулгайч нар улстөрлүү зүтгэж бгаан хулгайч монгол гэхээр боллоо.

Зочин [31.13.145.38] 2020-05-29 18:38:51

24 жил яаж хулгаи хиихээ бодож боловсруулсан шуу саинч хулгаи хиисэн одоо шорондоо амар хулгаилсан хоронгоо саин дураараа хураалга гахаи минь

Зочин [66.181.189.10] 2020-05-29 18:29:32

ЭНИЙГ АМРААГААЧ

Зочин [103.26.195.203] 2020-05-29 18:28:08

Тиймээ, Баянгол дүүргийн бүх газрыг зарж хагартлаа баяжсан, нүд нь харагдахгүй болтлоо таргалцгааж байгаа биз дээ

ЗОЧИН [192.82.76.67] 2020-05-29 17:49:40

БИ ХУВЬДАА ДҮГНЭЛТ ХИЙЖ ҮЗЛЭЭ, СҮҮЛИЙН 12 ЖИЛД УБ ХОТЫН ДҮҮРГҮҮДЭД ИРГЭДИЙН АМЬДРАЛД АМИН ЧУХАЛ ХАМГИЙН ИХ БҮТЭЭЛЧ АЖИЛ САНААЧЛАН ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН УИХ-ЫН ГИШҮҮН, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХЭН БНА ВЭ ГЭЖ, БҮХ ТООЦОО, СУДАЛГААГААР НӨГӨӨ МУУ НЭРТ, ЛУУ ДАНСТ ЭРДЭНЭ, ОДОНТУЯА ХОЁР ЯАЛТАЧГҮЙ ТЭРГҮҮЛЭЭД БАЙХ ЮМ, БИД ХҮНИЙГ БОДИТ ХИЙСНЭЭР НЬ ДҮГНЭХ ЁСТОЙ, ЭРДЭНЭ БОЛ АЖЛЫГ САНААЧЛАН, ХИЙЖ БҮТЭЭХЭД НЬ САЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ЭРХЭМ ЮМ, ҮҮГЭЭРЭЭ БУСДААС ЯЛГАРНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин [139.5.219.59] 2020-06-01 11:44:37

Харин тийм л байна. Энд тэр чигээрээ МАН-ын троллууд л юм бичсэн байна гэж дүгнэлээ. Эдний энэ троллуудынх нь бантан нь хэтрээд харин бүр эсрэгээрээ олонх суудлаа алдах вий дээ. МАН өөрсдөө өнгөрсөн 4 жилд бүх амлалтынхаа эсрэг зүйл хийж хэрэгжүүлчихээд ичихгүй дахиад л нөгөө зүйлсээ амлах юм.

Тэртэй тэргуй МАН луйвардаад гарна [202.179.27.50] 2020-05-29 17:01:55

МАН бугдийг атгасан. Аль хэдэн сарын емнеес сонгуульд ажиллах хумуусийнхээ цалинг 2-3 дахин нэмсэн, байр орон сууц амралт сувилалд явуулсан купон ваучераар хангасан, хоригыг сунгаад бусдад суртчилгаа хийх боломжыг хаасан тэгэхээр мэдээж ажиглагчидыг оруулахгуй, саналыг луйвардана, беен царцаа нуулгэнэ. Гэх мэтээс дугнээд яалтчгуй энэ сонгуульд МАН дахиад л луйвардаж гарах юм байна гэж миний бие дугнэв.

Яг унэн [103.10.23.235] 2020-05-29 18:59:36

Манай хамаатны хун сонгуульд ажиллаж байгаа, энэ бухэн унэн шуу. Саяхан шинэ байранд ороод амьдрал нь эрс дээшилсэн шуу

Иргэн [66.181.161.17] 2020-05-29 17:33:06

Луйврын тухайд асар их мэдлэгтэй бхыг бодоход өөрөө шаггүй луйварчин бололтой. МАН луйвраар биш иргэдийнхээ санал хүсэлтээр шударгаар гарна. Яагаад гэвэл хийж бүтээж байгаа ажил нь иргэдийн сэтгэлд нийцэж бгаа тул элдэв асуудалгүй гарна. Харин атаа жөтөө ихтэй АН- луйвардаж гүтгэж саад хийхгүй бол шууд л огоон гэрлээр гарна.

Иргэн [202.21.115.82] 2020-05-29 16:52:35

ШОРОНД ЯЛ ЭДЛЭЭД ГАРСАН ХҮН ШҮҮ ДЭЭ

Зочин [103.26.195.203] 2020-05-29 16:50:04

Манай АН-ын гол зорилго Эрдэнэтийг буцааж авахад л оршино

Зочин [103.26.194.3] 2020-05-29 16:38:40

Вааг вааг

зочин [185.22.173.85] 2020-05-29 16:31:15

Эрхэм гишүүн Эрдэнэ та өөрөө чухам юу хийж бүтээсэн юм бэ. Таны хийсэн шийдсэн зүйл байхгүй л байна даа.

Зочин [66.181.179.155] 2020-06-01 13:09:49

Hehe yu hiisnee heleed bicheed haruulaad bna sohor duulii mini

мэлхий [91.164.33.213] 2020-05-29 16:14:51

энэ мэлхий царайт жангаа идэх цаг нь болсон даанч хогын новш хэлэх муу үг олдохгүй дэлхийгээс хурдан зайл

Зочин [202.126.88.59] 2020-05-29 16:21:39

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭЭ МАНДТУГАЙ.

dd [89.14.219.110] 2020-05-29 16:13:37

yamar udaan boddog durak ve odoo bodvol biellee oloh gej nas ni guitsehgui um bna

зочин [202.131.229.246] 2020-05-29 15:57:14

30 жилд ямар үйлдвэр барив хэлээдэх дээ 30 жилд ямар ямар үилдвэрийг сүитгэж дамдууруулснаа бас хэлээдэх дээ

Зочин [202.126.88.59] 2020-05-29 16:14:15

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭЭ МАНДТУГАЙ.

Зочин [122.201.19.99] 2020-05-29 15:45:40

Энэ хулгайч Эрдэнэ одоо БГД-гарч чадахгүй гэдсээ захирч чадахгүй бж бас улс төр ярьна Доктор гэнэ үүү хөх инээд хүрчихлээ

Зочин [64.119.18.249] 2020-05-29 16:43:19

Зочин [202.126.88.59] 2020-05-29 16:16:52

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭЭ МАНДТУГАЙ

bagi [202.131.225.197] 2020-05-29 15:42:17

odoo chi bolno muu gahai

Зочин [202.126.88.59] 2020-05-29 16:19:13

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭЭ МАНДТУГАЙ.

Зочин [202.131.245.26] 2020-05-29 15:39:48

Odoo bolson, naad olon huuliar chin oodolj ondiison ym algaa

Зочин [202.126.88.59] 2020-05-29 16:24:11

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭЭ МАНДТУГАЙ.

bayangol [103.9.88.162] 2020-05-29 15:37:21

Manai toirogt ene unasaan. olon udaa songoson odoo bolno

Зочин [202.126.88.59] 2020-05-29 16:26:15

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭЭ МАНДТУГАЙ.


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.