"Үндэсний их баяр наадам"-ыг тэмдэглэхгүй байхыг дэмжинэ гэж асуулгад оролцогчдын 84,5 хувь хариулжээ

Н.Баярмаа / Нийгэм

COVID-19 цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх тухай iKon.mn сайтаас 2020 оны тавдугаар 26-29-ний хооронд явуулсан санал асуулгын дүн гарчээ.

Санал асуулгын асуулт нь COVID-19 цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? байсан аж.

Санал асуулгад 7,425 иргэн оролцжээ. Үүнээс 84.5% нь Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байхыг дэмжсэн бол 14.9% нь дэмжээгүй байна.

Харин санал асуулгын бусад хэсэгт 0.5% буюу зарим иргэн:

  • Нээлт хийхгүйгээр бөхөө барилдуулаад шууд дамжуулж үзэх
  • Наадам хийхгүй, хуулийн дагуу 5 хоног амрах
  • Наадам хийх зардлаараа өрх, гэр бүлүүддээ дэмжлэг үзүүлэх
  • Эрүүл мэндийн салбартаа дэмжлэг үзүүлэх гэсэн саналуудыг бичжээ.