Тамхинаас татгалзъя

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Өнөөдөр тамхинаас татгалзах дэлхийн өдөр.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхигүй өдөр болгон зарладаг билээ. Тиймээс энэ өдрийг дэлхийн нийт улс орнууд тамхи татсанаар эрүүл мэндэд учруулах эрсдэлийг олон нийтэд таниулах, тамхины хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж тэмдэглэдэг.

Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна. Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.

Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна. Тамхийг үйлчлэлээр нь мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх гэж дөрөв хувааж үздэг ажээ.

Өнгөрсөн жил манай улс “Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё, өдөр бүрийг тамхигүй болгоцгооё” гэсэн уриа дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах явдал юм. ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна.

Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг бөгөөд хоёр эрэгтэй тутмын нэг буюу нийт эрэгтэйчүүдийн 49.1 хувь, 20 эмэгтэй тутмын нэг буюу эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааны дүн байдаг юм байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:48:19

jcrMuV http://pills2sale.com/ levitra nizagara

mymvrc.org [193.203.8.25] 2020-09-19 23:54:06

mymvrc.org https://mymvrc.org/

cephalexin cost cvs [193.202.80.28] 2020-09-03 23:32:41

cephalexin cost cvs https://keflex.webbfenix.com/

azithromycin 250mg [212.119.45.229] 2020-09-01 09:39:33

azithromycin 250mg https://azithromycinx250.com/

keflex without a doctor's prescription [84.54.58.110] 2020-06-03 23:43:52

keflex without a doctor's prescription https://keflex.webbfenix.com/

зочин [103.212.116.140] 2020-06-02 01:45:28

Гудамжинд өмхий тамхиа татаад урд алхаад байх үнэхээр хэцүү дэлгүүр ороод хүнсээ цуглуулаад хурдан алхаж болохгүй нэг хэсэгтээ л хохирогч больчих юм энэ асуудалыг цэгцэлж өгөөч.Тамхичдыг гишгэх газаргүй болгомоор байна.

Зочин [202.9.41.21] 2020-06-01 04:16:28

Тамхи татдаг эмэгтэйтэй ямар хүмүүс нь гэрлэдэг байнаа.Үнсэх гэхээр тамхины бохь дааг үнэртээд эрэгтэй хүн үнсэж байгаа юм шиг санагддаг байх. Тэмхи татдаг эмэгтэйгээс эрүүл саруул хүүхэд гарахгүй нь лавтай. Гэтэл тэд тамхи татаад байх юм. Ашиг нь юу байдаг юм болоо

Zochin [172.58.45.92] 2020-05-31 20:03:26

Aaaaash ulsaaraa huuhed hogshidgui erelttei baraag horihuu? Tee

Yanjuur [122.222.101.203] 2020-05-31 10:41:02

Tamhi tataj, yanjuur shaahiig horiglono, hort yanjuur sorohoo bolitsgoo pizda!!!!!.....


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.