Л.Оюун: Түр хуулиар ам.долларын шилжүүлэг хийхгүй, долларын хадгаламж даатгахгүй, хүү тооцохгүй гэж заасан

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Л.Оюунаас долларын өсөлтийн талаар тодрууллаа.


-Монгол Улс хар жагсаалтад орсноос үүдэн эдийн засагт ямар өөрчлөлт, сөрөг үр дагавар гарч байна вэ?

-Хар жагсаалт гэхээсээ илүү "Ковид-19" цар тахалтай холбоотой л эдийн засгийн өөрчлөлтүүд их гарч байна. Тэдгээр өөрчлөлтүүдэд сөрөг үзүүлэлт, үр дагавар ч байна. Эерэг үзүүлэлтүүд ч байна. Сөрөг гэвэл импорттой холбоотой асуудлууд юун түрүүнд яригдана. Эндээс бид бүтээгдэхүүнээ дотооддоо хийж болохыгоо үйлдвэрлэж, хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байна. Энэ санааг хаа сайгүй, хүн бүрт ойлгуулж эхэлж байна.

-Монголдоо өөрийн данснаас бусад иргэн болон, ААН-ийн данс хооронд долларын гүйлгээ хийгдэхгүй болсон гэнэ. Энэ ямар учиртай юм бэ?

-2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Ковид-19" цар тахлыг урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах” тухай хууль гарсан. Энэ хуулиар долларын шилжүүлэг хийж болохгүй гэж тодорхой заасан. Мөн долларын хадгаламжийг даатгахгүй, харилцах, хадгаламж барьцаалсан зээл авч болохгүй гэж заасан байгаа юм.

-Долларын хадгаламж нээсэн тохиолдолд банк хүү тооцохгүй гэдэг нь үнэн үү?

Үнэн.

-Сүүлийн үед долларын ханш тогтмол өсөөд байна шүү дээ. Монголчууд доллараар наймаа хийхгүй байхад яагаад үнэ нь өсөөд, хадгаламжид хориг тавиад байгаа юм бэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр албан ёсны төлбөрийн хэрэгсэл “төгрөг” байдаг. Иймээс долларыг төлбөрийн хэрэгсэл болгохгүй арга хэмжээ авч байна гэж би ойлгож байна. Нөгөө талаас манайхан хямрал нүүрлэсэн үед эрсдэлээс хамгаалахын тулд төгрөгийн хадгаламжаа доллар болгох хандлага түгээмэл гардаг.

Энэ нь долларын зохиомол эрэлт бий болгож, ханшийг нь өсгөдөг. Эдгээр шалтгаанаас хамаарч дээрх арга хэмжээг авч байна гэж бодож байна. Ер нь долларын ханшийг удирдах ийм арга хэмжээг олон оронд авдаг. Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдлээс хамгаалах арга хэмжээ гэж хэлдэг. Манайхан л харин хойрго байсан. Одоо яалт ч үгүй арга хэмжээ авч эхэллээ. Зөв.

-Ер нь долларын гүйлгээ хаагдаж боогдоод байгаа нь хар жагсаалттай холбоотой юу, эсвэл монголчуудын өөрсдийн долларын ханшаа өсгөхөөс болгоомжилсон шийдвэр юм уу?

-Энэ нь долларын дотогшлох урсгал буурсантай холбоотой байх. Долларын нийлүүлэлт байхгүй байна гэсэн үг. Иймээс барааны нийлүүлэлт буурахад үнэ нь өсдөг зүй тогтлоор долларын ханш өсч байгаа.

-Сонгуулийн дараа доллар өснө гэсэн таамаг байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Хардаж болох л асуудал.

Ер нь бол ийм тохиолдол байдаг. Судалгаа ч бий. Гэхдээ энэ талаар яримааргүй байна. Нэг ёсондоо олон зүйл ярьж хүмүүсийг сандаргамааргүй байна. Гэхдээ долларын ханшийг өсгөхгүй байх арга хэмжээнүүдийг авч байна шүү дээ. Бас нэг судалгаа байна. Наадмын өмнө долларын ханш өсөөд наадмын дараанаас буураад шинэ оны өмнө өсч эхэлдэг гэсэн. Долларын ханшийн өсөлтийн индексийн тооцооллоор ингэж гарсан байсан. Энэ нь манай эдийн засаг улирлын шинж чанартай байдагтай холбоотой. Манайхан зун бүгд амардаг, үүний зэрэгцээ эдийн засаг “амардаг”, хөдөө гадаа явдаг, Улаанбаатарын автомашины зам “сулардаг”. Бид мэднэ. Үүнийг болимоор, зогсоомоор байна.

С.ЛХАМСҮРЭН


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:19:35

rdG98I http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:15:28

i8XbQg http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [192.82.70.54] 2020-06-15 14:36:17

Энэ нэг сонин авгайгаар юм яриулж тайлбарлуулах юм өөр ХҮН олж чаддаггүй юм байх даа... Бод!!!

Зочин [192.82.75.222] 2020-06-06 04:18:49

ИЙМ ЯРЬДАГ ХҮНИЙГ ЭДИЙН ЗАСАГЧ ГЭЖ НЭРЛЭЖ БОЛОХ УУ. ТӨГРӨГ НЭРТЭЙ ЦААСЫГ ХЭВЛЭХЭЭ БОЛЬЧИХ ТЭГЭЭД ХАНШ Ч САЙХАН БОЛНО ШДЭ. ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ, ЖДҮ, 8% БҮХ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ЭХ ҮССВЭР - ХЭВЛЭЛИЙН МАШИН ШДЭ

Зочин [202.126.88.143] 2020-06-04 15:40:16

Зѳв зѳв. Тѳгрѳгийн ханшаа хиймлээр хѳѳрѳгдѳж унагаагаад байгаа юм чинь, ингэх нь зѳв.

10 [202.55.191.205] 2020-06-03 02:20:09

Ядаж хүнснийхээ импортыг огцом бууруул Хаа газрын өвчтэй гахай тахианы мах сүүлдээ бүр солонгосоос хөлдөөсөн банш,шарсан хөлдөөсөн төмс транс тосоор зодсон чихэр печень бүр арай дэндлээ Санаж Сэрээд ийм юмнцуудыг нвь авахаа байчих л даа Импортлох нь аяндаа багасна шүү дээ

Eh oron ard tumen mini dee!!!SOS [64.119.22.226] 2020-06-05 00:47:02

gadnaas yalanguya oros solongos turkees delguureer lduuren/orgil ih delguur emart/ chiherleg jignemeg chokolad chiher gm hortoi buteegdehuun duuren tegeed l huuhed zaluuchuud ni targalaad l cholesterin chihriin shijin elegnii uuhlult uvchin tusaj baina..Tom delguuruudiin shulaachidaa guij bna. Minii Eh ornii irgediin eruul urt udaan naslah erhend buu haldagtun!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [64.119.25.7] 2020-06-02 21:58:46

Тэр даатгал нь тэгээд үйлчилдэг юм уу. Саяхан Капитал билүү банк дампуурхад хадгаламж эзэмшигчидэд 20 сая төгрөгийг нь өгөөд бусдийг нь өгч чадахгүй гэх маягийн юм яригдаад байсан бхаа

zochin [202.131.251.130] 2020-06-03 07:49:31

20 sayas hetersen hadgalamjtai humuust yu ch ogoogui baigaa. bair saviig n zarj ogno geed tag bolson, 100 sayaas 80 say ogt avch chadaagui. bas huugiin hohirol ogt tootsogdoogui. iim baihad humuus dollar avch gudsan dooroo hadgalah n hamgiin zov arga.

муухан эр хүнээс дээр эмэгтэй шүү. [202.126.89.160] 2020-06-02 14:17:41

Энэ эмэгтэйгээр Ерөнхий сайдын ажлыг хйилгэвэл Их Британы Маргарит Тэтчер шиг эдийн засгийн огцом шинэчлэл хйиж улс орныг сүйрлээс аварна.Хүрэлсүх бол чадахгүй, чадаа ч үгүй.

zochin [64.119.22.226] 2020-06-05 00:49:00

naadah chini tiim bish

Зочин [103.10.21.25] 2020-06-02 06:33:50

Төгрөг угаасаа чихрийн цаас шиг болж байна. Сонгуулийн дараа, хар жагсаалтад орсны дараа юу болохыг төсөөлөшгүй. Дээрээс нь энэ хөл хорио нэрмээс болоод нам цохилтод орох нь ээ. Долларын хадгаламж даатгалгүй, хүүгүй болж байгаа юм байна. Доллароо аваад гудсан доороо хийцгээ гэж байх шив дээ. Энэ хэдэн банкууд нь тэгээд юугаан хадгалах юм бэ?

Гудсан дор баталгаагуй [43.228.131.114] 2020-06-03 09:41:27

Орон байрны хулгай нэлээн ихсэж байгаа гэсэн шуу, бур эзэн нь байхад сурдуулж байгаад менге болон эд зуйлсийг нь авч явсан хэрэг гарсан.

bat [202.9.47.23] 2020-06-02 06:07:38

dollor oshon todohoil zvil mongoliig maani toriiin ner zvvsen hulgaachuud nam nam damjaaad zaraaad duuslaaa

bvana [202.21.100.202] 2020-06-02 05:27:33

Хуульд ингэж заажээ: "10.4. Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээди хооронд гүйлгээг зөвхөн үндэнсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ." Өөрөөр хэлбэр хадгаламжийн дансанд хүү бодохгүй гэж заагаагүй байна.

Tsoon toonii USD tai irgen [85.5.170.52] 2020-06-03 08:53:56

Ene huuli unshaad oilgodoggui medrel muutai hun humuusiig toorogduulj baina. Huu tootsohgui geegui l baina shuu dee. Yaj iim hun humuust hicheel zaadgiin? 5 oguulber oilgohgui baij....hoorhii muusain oyutnuud....

Зочин [98.253.30.34] 2020-06-02 04:29:30

Naad tur huulia bvr bolgovol taarna. MGL chin tusgaar togtnoson uls ooriin mongo temdegtteitei tuugeeree uilchluulej zovhon togrogoor l bankindaa uilchluuldeg bh estoi.

zochin [202.9.46.165] 2020-06-02 04:28:00

ali neg bank dampuurval dollariin khadgalamjtai khumuus khooson khotsorono geed b.gaa uym uu ...

zochin [64.119.22.226] 2020-06-05 00:55:16

tiim bna ta nariin har huls hucheeree olon jil huruu humsaa huihlan baij ur huuhdee hunii gar deer orhiod hariin gazar luu yavj hund hudulmur hiij ur huuhed ar geree uguilen sanaj uilj baisan ter l olon jiliin hudulmuriig chini turiin hulgaichuud ulaan tsaim deeremdeh l bol uu. sursan ium chini

Хуу тооцож байна [192.82.64.56] 2020-06-04 09:16:18

5 сард миний $-н харилцах дансанд хуу орж ирсэн. Энэ авгай тас худлаа шаахымаа. Юу ч мэдэхгуй бол яах гэж ярилцлага егдгийн

Mongol [85.5.170.52] 2020-06-03 09:02:44

Ene avgai d sain tailbarlaj ogoorei, usd hadgalamjid huu tootsohgui gesen yum alga. Ene toorogduuletees bolood humuus usd hadgalamjaa tataj avaad bank bur dampuurna. Yaj iim heden oguulber oulgohgui baij ediin zasagch, bagsh gej yavdgiin, Bas end tend yariltslaga ogood, gertee suu. Tenegee medehgui end tend l garch baih yum

Зочин [103.212.117.48] 2020-06-02 08:36:35

oyun chi bitgii budlian xutgaad bai. Dollariin xadgalamjid xuu bodox yostoi. gereegeeree l yavna. buu xet medemxir

Эгэл [103.57.94.243] 2020-06-02 03:48:32

Долларын хадгаламжтай байгаа бол амьдрал нь давгүй байгаа хүн юмЮу ч үгүй хүн олонх болчихоод байгаа

Зочин [202.179.21.214] 2020-06-02 03:42:02

Яримааргүй бол тэгээд аштайхнаар бултаач. Улайн цайм ингэж хэлэхээр ...

Зочин [49.181.254.194] 2020-06-02 03:02:44

Dollaraa tataj avaad gudsan dooroo nuu l gj bn

Зочин [66.181.178.107] 2020-06-02 02:54:21

30jild sonsson uls ornoo bodson hamgiin sain shiidver baina

Зочин [202.126.89.64] 2020-06-02 02:34:05

Энэ балай авгай сая банкнуудыг баахан муу яриад яваад байсан, одоо долларыг муулаад яваад байх юм , америктай муудалцах гэж байгаамуу, дандаа хэрүүл хийж явах юм

zochin [64.119.22.226] 2020-06-05 00:57:29

harin tiimee dandaa . bileggui ium yarij ard tumniig uimuuldeg emgen baigaam

Иргэн [202.21.124.21] 2020-06-02 02:17:55

Төгрөгийн ханшаа Сонгууль, COViD-19 үеэр хэт унагахгүй байяа гэвэл зөв л хууль гарсан юм биш үү?! Яахав долларын орлоготой цөөн хүн байдаг бол бухимдах л юм бна! Төгрөгийн орлоготой олон хүнд хэрэгтэй л хууль гэж бодож бна!

Зочин [66.181.178.107] 2020-06-02 02:10:23

tur bish bur huuli bolgoh heregtee uls orond heregtee mongo huulegchid odoo bolon

төрөө [198.16.66.45] 2020-06-02 01:45:46

юу гэсэн үг юм. Зун амарахаа, хөдөө явахаа боль гэж бгаа юм уу. ойлгомжтой тайлбарлалдаа Оюун гуай.

Зочин [112.96.66.34] 2020-06-02 02:02:25

Yagaad yamar neg medeelliig zaaval neg tiim erguu hun shig huleej avdag yumbe? Erguu yu chi? Hun yum heleheer zaaval neg deerelhuulj darluulh doromjluulj bga yum shig huleej avah yum. Ajiliin gorim ulirliin chanartai baival muu tal bainaa l gej bn shu de. Hun zugeer engiin ugeer yarihaar zaaval olgoh avch heruul hiih yum. Chinii maad chin setgetsiin emgeg shu.

зочин [202.21.100.210] 2020-06-02 01:45:12

энэ хүн нөгөө бүтэн амьдралын Ононгийн эгч мөн үү

Зочин [66.181.186.155] 2020-06-02 01:16:05

Dollariin hadgalamjid huu tootsohgui gej yum bhgui bna shu

Зочин [66.181.168.157] 2020-06-02 01:12:01

Долларын хадгаламж даатгалгуй гэж юу солиороод бгаа юм бэ ядарсан ардын жаахан орлогыг хулгайлах аргаа хийх гэж бна уу

Зочин [64.119.26.148] 2020-06-02 07:07:07

tiim baina. ter bumaar ni zeel avch ih hurald garch uursdiigee hamgaalsan huuli gegchiig batlaad zeelsen olion saya ter bumaa 0 bolgodog ni jam bolson tegeed terniigee hadgalamj bidnii olon jil ajillaj huraasan heden ium ruu dairch uursdiin zeelee baragduuldag

зочин [103.229.122.214] 2020-06-02 02:47:20

Чи долларын хадгаламжаар яах нуув Төгрөг болго

Зочин [112.96.66.34] 2020-06-02 02:03:23

Ingeed tenegteed ehleh yum. Hunii helsen oguulber oilgoj chadahgui bol hutsalgui orondoo orj unt

512 [111.220.85.182] 2020-06-02 01:42:40

Доллар хадгалахаа больчихгүй юу.


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.