“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Ц.Анударь / Улстөр

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны зургаадугаар сарын 01-ний өдрийн Даваа гаригт болж дараах асуудлаар шийдвэр гаргав.

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг батлан гаргасан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тус хөтөлбөрийг баталж буй. МХЕГ болон бусад байгууллагуудаас явуулсан шалгалтаар Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгосноор сургуулиудын цайны газрын ачаалал эрс нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдах, улмаар сурагчдын хүнсний аюулгүй байдал эрсдэлд орох нөхцөл үүссэнийг анхааруулсаар иржээ.

Иймд ЕБС-ын хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох, стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх оновчтой зохион багйуулах, сурагчдын бие махбодь, насны ангилалд тохирсон шим тэжээл, амин дэмийн зохист харьцааг хангасан хоолны жор технологийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулан хоол шим тэжээлийн боловсрол олгох тогтолцоог бүрдүүлэх, үр дүнг тооцож, үнэлэлт дүгнэлт өгч байх 5 зүйл 48 заалттай энэхүү хөтөлбөрийг батлав. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар илүүдэл жин, таргалалтын тархалт сургуулийн хүүхэд, бага насны хүүхдүүдийн дунд өндөр, сүүлийн 10 жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. Сургуулийн нас буюу 7-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 4.3 хувиас 28,6 хувь болж өссөн бөгөөд 17,6 хувийг орон нутгийн, 23,9 хувийг хот суурин газрын хүүхдүүд эзэлж байна. Үүнд сургуулийн орчинд хүүхдүүд буруу хооллож байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үзсэн байна.


Сэтгэгдэл

ZOCHIN [124.158.95.138] 2020-06-02 12:51:05

HUULI GARAAD TSAASAN DEER BICHEED SAIHAN BOLOHGUI EE. JIMNGIIN NEMEGDEL AAB EEJ NI BAINGA CHIHER PECHENI MUHUULDUS ABCH UGNU.SURGUULI DEER 1 UDUR L HOOLLONO TEGEED L ERUUL HOOLLOLT BOLCHIH UU? AA BAS ZAHIIN TOGOOCH 1 SAYA TUGRUGNII TSALIN NEHNE. TIIM OLON TOGOOCHID UNDUR TSALIN UGCH CHADAH UU? BUH SURGUULIIN GAL TOGOOG SHINEER BARIJ TONOG TUHUURUMJUUR HANGAHAD HEDEN TERBUM TUGRUG BOLOH BE? ODOO ULS ORNII EDIIN ZASAG YAMAR BAIGAA BILEE> SHUUD ULGER YARIAD BIELEHGUI HUULI BATLAAD EHLEH AMIDRALAAS TASARSAN ULS TURCHIDTEI ULS ORON HETSUU YUMAA.

Зочин [202.9.46.42] 2020-06-02 12:24:06

хүүхдүүдийг их хэцүү ирээдүй хүлээж байна даа. Ирээдүйд энэ хүүхдүүд хятадын боол болох байхдаа.

[103.80.210.183] 2020-06-02 12:46:17

тэгэхгүйн тулд чи бид хичээж улсаа болосвролтой болго. боловсролтой хүн шиг хүн бол дотороосоо өндийгөөд чамайг хөгшин насанд чинь санаа амар байлгаж нүд аниулна. одооноос үмх махны төлөө улс төрчид гэдэг дээрэмчдэд боломж бүү олго


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.