Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо

Н.Алтанцэцэг / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо. “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа. Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дээд шүүхийн тамгыг гардуулав.


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.236] 2020-06-03 16:29:20

Шүүхийг шударга болгож ард түмний үнэнч нөхөр болоорой .амжилт хүсьё

ЗОЧИН [202.126.88.159] 2020-06-03 09:54:31

ЖЕНКОГИЙН ЭНЭ ЭРГЭЖ БУЦСАН ЭРГЭЛЗСЭН ШИЙДВЭР ЧАМАЙГ ДАЛДААС ЭЛБЭГНОХОЙ УДИРДААД БАЙНА УУ ГЭСЭН ХАРДЛАГА ТӨРҮҮЛЖ БАЙНА ШҮҮ. НЭГ БОЛ ӨӨРӨӨ ЭЛБЭГБАЛАЙ ШИГ АМ ӨЧГИЙГ НЬ АВААД НАДАД ҮЙЛЧИЛ ГЭЖ ТАВИАД БАЙГАА ЮМ УУ

Зочин [98.234.112.193] 2020-06-03 03:21:59

Өмнө нь ингээд л баталчихаж болоогүй л юм байхдаа женко гуай? Сая тэгээд яагаад баталчихав. Цагаан муур гүйлгэчихсэн үү аан?

Иргэн [66.181.161.47] 2020-06-02 16:28:44

Уначихсан шүүхийг өргөж босгох бөх болоорой. Ухаангүй шүүхийг эмчлээд босгох эмч болоорой Шударга ёсыг тогтоох монгол эр хүн болоорой Шуурхай шийдвэрийг тунхаг болгон өргөөрэй

Зочин [128.199.224.17] 2020-06-02 14:43:49

ТАХАЛТАЙ ТАРВАГАТАЙ НАЙМААЛЦСАН УУ ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.