Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийгдэж байна

Aдмин / Нийгэм

НМХГ-ын даргын баталсан 02-01/85 дугаартай “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд нийт найман газрыг хамруулан шалгахад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүнээр үйлчилсэн, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг аваагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, гурван аж ахуйн нэгж, нэг иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн арга хэмжээ авч, албан даалгавраар хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулан ажиллажээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

oyunaa [202.21.100.210] 2020-06-03 08:27:10

БГД-ийн 8-р хороо 4-р хороололын 9-р баранд байрлах street88 pub /баянгол захын баруун талд/ -д ОГТОНО үйлчлүүлэгчдийн хөлөн дээгүүр давхиад өнгөрч бн үүнийг юу гэх вэ.Зөөгчийг дуудаж харуулсан тоосон шинж алга. Тэнд ариун цэвэр алга, нэг л зөөгч ажиллаж бүгдийг хийж бн. хоолыг хүртэл хийж бн.Ингэж болохуу. Иймэрхүү газруудаар сайн шалгалт яваачээ.

ЗОЧИН [202.126.88.159] 2020-06-03 01:47:59

ЗАРИМ НЬ ХООЛ БИШ ХОР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА ШҮҮ ЯЛАНГУЯА ЗАХ ДЭЭР БАЙГАА ХООЛНЫ ГАЗАРУУД ЦЭГҮҮДИЙГ САЙН ҮЗ

зочин [124.44.156.207] 2020-06-02 13:43:43

Ресторан, хоолны газрууд халаасан, давс ихтэй, удсан хуучин хоол хүнд зардгаа болимоор биш үү?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.