Хайрцагт хийсэн эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Хан-Уул дүүргийн "Тохижилт үйлчилгээний төв"-өөс санаачлан хуучин хувцас авах цэг байгуулсан нь олны талархалд нийцсэн төдийгүй тэдний хайрцагт хийсэн эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ.

Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүй уг цэг дэх хайрцганд хийснээр хувцас авахыг хүссэн зорилтот бүлгийн иргэдэд хүрэх боломж ийнхүү бүрджээ.

ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төвийн хамт олон уг цэгт хэрэглэхгүй хуучин хувцсаа авчирч хайрцагт хийж байгаа "Эко-дүүрэг"-ийнхээ иргэддээ талархал илэрхийлсэн юм. Тэд тус хайрцаганд хийсэн хувцсыг ХУД-ийн 4 дүгээр хорооны зорилтот бүлгийн иргэдэд хүргүүлэхээр хорооны Хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн байна.


Хуучин хувцас авах энэхүү цэг нь ХУД-ийн River garden хорооллын River tower худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.69] 2020-06-03 10:31:24

байнга хүлээж авдаг ийм газрууд хэрэгтэй бгаам да.

ЗОЧИН [202.126.88.159] 2020-06-03 09:46:06

МАШ ЗӨВ САНААЧЛАГА БАЙНА АЙМГУУДАД ИЙМ ЦЭГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА АЙМГИЙН ЗАСАГ НОЁД СОНГУУЛЬ ГЭЖ СОЛИОРООД ОДОО ИЙМ САЙХАН ЮМЫГ ОЛЖ ХАРАХ МЭЛМИЙ НЬ ХААГДСАН БАЙХАА ДАА

Зочин [203.91.116.118] 2020-06-03 09:24:33

Маз зөв ажил. Хэрэггүй хувцаснуудаа зүгээр хаяж байхаар хэрэгтэй нэгэндээ өгчихөд ямар ч хохиролгүй. Буян болно.

зочин [124.44.156.207] 2020-06-02 21:40:11

Хүмүүст тустай, байгаль орчинд халгүй, хэмнэлттэй зөв сайхан ажил байна. Өөр олон газар ийм хайрцагнууд байрлуулбал хүмүүс хэрэглэхгүй илүү гутал хувцсаа өгнө дөө. Амжилт хүсье.

зочин [64.119.27.31] 2020-06-02 21:06:27

тарчиг амидралтай ядуус гэсэн тодотголтой нийгэм байгуулна гэж монголчууд бодож байгаагүй дээ.дундаж амидралтай чинээлэг монголчууд л байх мөрөөдөлтэй байсан даа.

Зочин [64.119.22.94] 2020-06-02 18:48:40

ЯДУУСТ ГЭЭЧ.

Д.Өлзийсайхан [202.9.46.99] 2020-06-02 17:52:16

МОНЦАМЭ-гийн мэдээ хуулж тавьж болж байна. Гэхдээ эх сурвалжаа бичмээр юм даа... Н.Алтанцэцэгээ ...

Зочин [202.21.127.238] 2020-06-02 17:12:19

Хог хаягдал үүсэхгүй, хэрэгтэй хүндээ очих тул зөв ажил байна

Зочин [202.179.25.144] 2020-06-02 16:45:17

mash zuv sanaa


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.