Хонгконгийн иргэдэд иргэний харьяалал хүсэх боломжийг судалж байгаа гэдгээ АНУ мэдэгджээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Эх газрын Хятад улс Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийн төслийг батлах гэж буйтай холбогдуулан Их Британи улс Хонгконгийн тусгай паспорттой /BNO passport/ 300 мянга гаруй иргэнд дээрх эрхийг нээхээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл АНУ Хонгконгийн иргэдэд тус улсаас иргэний харьяалал хүсэх боломжийг судалж байгаагаа мэдэгджээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео бид энэ боломжийг судалж байна. гэхдээ яг яаж хэрэгжүүлэх талаар мэдэхгй байна.Их Британи болон Хонгконг бол эртнээс нягт харилцаатай байсаар ирсэн. Харин АНУ-ын хувьд Хонгконгтой огт өөр харилцаатай шүү дээ” хэмээн ярьсан байна.

АНУ-ын Бүгд Найрамдах намын сенатуудын зүгээс ч тус улс Хонгконгчуудад үүд хаалгаа нээх нь зүйтэй гэх саналыг дэвшүүлээд байгаа юм. Хонгконгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулийг батлах гэж буйтай холбогдуулан АНУ нь Хятадын төрийн өмчит компаниудаас гахайн мах, шар буурцаг зэрэг ХАА-н бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авахыг зогсоохоор болжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.180.58] 2020-06-04 09:43:51

тал бүр тагнуулаа бэлдэж байна

АНУ-ын паспортоор улс төрийн тоглоом хийх гэж байна. [202.131.225.53] 2020-06-03 11:38:20

Яг олон гонгкончдуудыг авч харагдаач! Гонгконгийн паспортын хажуугаар АНУ-гийн паспорт өгчихөөд ХОЁРДМОЛ иргэншилтэй баагийнуудаар Хятад эх орных нь эсрэг цор-цор хийлгэх гэж байгаа юм. Тэрнээс биш тэр олон ГК-чуудыг АНУ-даа хүлээгээд авчихав л гэж. Өөрийнхөө негр харуудыг дийлэхгүй байж.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.