Б.Сайнбаяр: Зургаадугаар сард шатахууны үнийг дахин бууруулах боломжтой

Н.Баярмаа / Эдийн засаг

Дэлхийн зах зээл дээр нефьтийн үнэ буурсантай холбогдуулаад манай улс шатахууны үнийг бууруулж буй. Гэвч энэхүү бууралт бодит бууралт биш үүнээс илүү буурах боломжтой гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос үзэж байна. Энэ талаар тус холбооны тэргүүн Б.Сайнбаяраас тодрууллаа.

-Өнгөрсөн 4 дүгээр сард А-80 авто бензин литр нь 1400 төгрөг байсныг 1350 төгрөг, 1460 төгрөгөөр борлуулагдаж байсан А-92 бензинийг 1360 төгрөг, сарын өмнө 2000 төгрөг байсан А-95 -ыг 1800 төгрөг, А-98 бензинийг 200 төгрөгөөр, 2150 төгрөг байсан дизель түлш 1990 төгрөг болж тус тус хямдарсан гэж байна. Үүнийг хангалттай үзүүлэлт гэж үзэж байгаа юм биш үү?

-Манай байгууллагаас өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд Монголын үйлдвэрчний эвлэлтэй хийсэн яриа хэлэлцээнээс хойш шатахууны үнэ литр тутамдаа 200-300 төгрөгөөр бууж байна. Өнгөрсөн хугацаанд литр нь 1750 төгрөг байсан шатахууны үнэ үнэнд нийцэх үндэслэлгүйгээр 2240 төгрөг болтлоо өсч ирсэн шүү дээ.Үнэн чанартаа литр тутам дахь үнэ дунджаар 650 төгрөгөөр бууж байж дэлхийн өнөөгийн жишигт нийцсэн үнэтэй шатахууныг бид хэрэглэх юм.

-Үндэслэл, тооцоо бий юу?

- Сар бүр Роснефт компаниас биржийн үнээ судлаад Монгол улсад ийм үнээр нийлүүлэх боломжтой юм байна гээд мэдээллээ өгдөг.Тэрнээс маргаашийн үнийг өнөөдөр хэлээд зардаггүй юм. Бидэнд бодитой судалгаа байдаг. Жишээлбэл, өнөөдөр бид Роснефтээс тавдугаар сарын 15- аас зургаадугаар сарын 15 хүртэл монголд нийлүүлж буй үнээр буюу А-80 бензиний хувьд тонн тутамд нь 481 мянга, А-92 ийг 564 мянга, дизелийн түлшийг 696 мянгаар худалдаж авч байгаа. Энэ худалдан авч байгаа үнийг нь тооцоолоод бодохоор өртөг үнээс компани өөрөө 41-54 хувийн ашигтай ажиллаж байна. Гэтэл А-80 бензиний өнөөдөр борлогдох боломжит үнэ нь компаний 10 хувийн ашгийг оруулаад бодоход А-80 650 төгрөг, АИ-92 900 төгрөг, дизелийн түлшийг 1300 төгрөгөөр борлуулах бүрэн боломжтойг харж болохоор байгаа юм.

-Газрын тосны үнэ бараг хоёр дахин буурсан учраас шатахууны үнэ төдий хэмжээгээр хямдрах ёстой гэж болохгүй биздээ. Манай зах зээлд шатахууны үнийг тогтооход газрын тосноос гадна ам.долларын ханш чухал нөлөөтэй шүү дээ?

-Хямд өртгөөр орж ирж байгаа шатахууныг өндөр үнэтэй борлуулж байгаа нь ард иргэдийг доромжилсон шийдвэр шүү дээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард би Монгол Улсын Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны жишиг үнэ барьдаг Сингапурын биржийн сүүлийн 120 хоногийн баррель газрын тосны тооцооны үнийг үзүүлж байсан. Тэр үед дэлхийн зах зээл дээр баррель газрын тос 46 ам.доллараар буураад байхад Монгол Улсад 50 төгрөгөөр буурсан байсан.

-Энэ зургаадугаар сард шатахууны үнэ дахин буурах боломж бий юу?

-Импортоор оруулж ирж буй газрын тосны бүтээгдэхүүний үнийг татвар ,тээврийн болон үйл ажиллагааны зардал, өртөг зэргээр тооцоход бодит үнэ 6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 15-ны хооронд А-80 1000 төгрөг, Аи-92 1100 төгрөг, ДТ 1400 төгрөгөөр борлуулж болох тооцоо гарсан байгаа.

-Шатахууны үнийн хажуугаар чанаргүй бензиний тухай асуудал үүсээд байгаа?

-Өнгөрсөн хугацаанд манай байгууллагад чанаргүй автобензинээс шалтгаалж машин, техник нь эвдрэлд орсон тухай 100 гаруй өргөдөл гомдол ирсэн байдаг. Нефтээс гардаг 22 төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг бензин тос үйлдвэрлэх зорилгоор Монгол улсын хилээр татваргүйгэээр оруулж ирж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий 8 компани байна. Үүнээс дөрвийнх нь тусгай зөвшөөрөл дууссан. Үлдсэн дөрөв нь үйл ажиллагаагаа эрхэлж байгаа нь татварын болоод борлуулалтын мэдээгээр тодорхой байдаг.

-Хуурамч шатахууныг таслан зогсоох талаар бодитой авсан арга хэмжээ бий юу?

-Энэ асуудлыг татварын бодлогоор таслан зогсоох боломжтой гэж үзээд холбогдох эрх бүхий газарт нь хандсан. Тэгэхэд сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар “бид хууль бус юмнаас татвар авахгүй” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр үнэхээр энэ хууль бус юм бол гаалиар яагаад оруулаад байна. Оруулахдаа яагаад татваргүй оруулж ирдэг юм. Хэрвээ энэ нь хууль бус юм бол хууль бусын талд үйлчилж байна уу гээд асуудал ургана биздээ. Сангийн яам нь татвар тавьчих юм бол энэ хууль бус юм нь хилээр орж ирэхгүй. Ирсэн ч бага хэмжээгээр орж ирж хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэрмээс болохгүй болов уу гэж бодож байгаа юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:39:15

YK8tuV http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:09:11

L3dG1w http://pills2sale.com/ levitra nizagara

ЗОЧИН [202.126.88.159] 2020-06-04 02:17:07

МОНГОЛД НЕФТ ИМПОРТЛОГЧ ХЭДЭН КОМПАНЫ УДИРЛАГА ДОР АМЬДАРЧ БАЙНА ТӨРӨӨС ЭНЭ ХЭДЭН КОМПАНЫГ ҮНЭЭ НЭМЭХ ТУТАМД ТАТВАРЫГ НЬ 2-3 ДАХИН НЭМДЭГ ТОГТОЛЦОО БИЙ БОЛГООД ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ТУХАЙЛБАЛ: ЛИТР ТУТАМД 50 ТӨГРӨГ НЭМХЭД ТАТВАР НЬ ЛИТР ТУТАМД 150 ТӨГРӨГ БОЛДОГ ИЙМ Л БАЙДЛААР ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМДЭГ ҮНЭ, ШУНАЛ 2-ЫГ НЬ ТОГТООНО ТЭГЭХГҮЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР Ч ГЭХ ШИГ УЛСЫН МӨНГИЙГ ХУВААЖ ИДЭХ АРГАА ОЛООД ХУЙВАЛДААД НЭМЭЭД БАЙГАА НЬ НУУЦ БИШ ШҮҮ

Benzin [37.201.171.21] 2020-06-03 09:35:52

Europiin ornuudaar benzin tvlshnii vne ali hediin buugaad 2-3 sar bolj baihad manaid buulgah tuhai yriad 2-3sar boloh vmaa yaamaarch vm dee!!!!!!!!!!!!!

Сонгогч [202.126.90.78] 2020-06-03 03:09:43

Энэ мал худал ярихаа больмоор юм . Сая УИХ- аар нефтийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой татвартай болгох гэсэн чинь Дэлгэрсайхан гишүүн ангийнхаа малчидыг худалдаж аваад хуулийн төсөл нь уначихсан. Эрхэм гишүүдийн машин эвдэрдэггүй юм бол уу

Зочин [202.179.21.195] 2020-06-03 03:03:01

Та нар яриад л байдаг наад АМГТосны газрын Авлигач дэд дарга Эрдэнэ-баяр гэгч төрийн өмнөөс ажилладаггүй,олигархи шатахуун импортлогчдын эрх ашгийн төлөө ажилладаг нөхөр байхад нэг л урагшилж шальтай буухгүй,хөдөөсум,амйгуудад бараг л хуучнаараа зарагдаад түүнд хяналт тавьж байгаа нэгч газар байхгүй ёстойл дуртай үнээ хэлээд сууж байна шүү дээ.Та нарын шахалт,шаардлагач сул байна.Түмний эрх ашгийн төлөө дуугарч тэмцэж байгаач гэж хүсье.

Chaavaas [112.96.66.34] 2020-06-03 02:43:55

Eee hoorhii ene neg mongotei ailiin haltar zaluu 10 jild neg hogiin erguu dagz baij bilee. chaavaas mongol l yum da. 5 deer 5 nemj chadahgui, hun shig biye avch yavj ch chadahgui iim amitad ingeed ulsiin chinee yum onoshlood yavj baidag yana daa ene uls.

[103.80.210.183] 2020-06-03 02:04:52

СОНГУУЛИАР ҮНЭГҮЙ БОЛГОЧИХ ДОО.

зочин [202.126.88.159] 2020-06-03 01:25:15

ОЛОН МАШИН ЭВДЭРЧ ИРГЭД ХОХИРЧ БАЙНА ЭНЭН ТАЛААР МАНАНГИЙНХАН ТАГ ДУУГАЙ Л БАЙНА ӨӨРСДИЙНХ НЬ ШУЛААНЫ БИЗНЕС УЧИР ДУУГАЙ БАЙНА МАН-ЫН ДАРГА ШҮДГҮЙ АРСЛАН ХҮРЭЛСҮХ ЮУ ХИЙЖ БАЙНА АА ШӨХТГ НЬ ТА НАРЫГ ШАЛГАНА АА ГЭЖ ЗАРЛАНА ШАЛГАЛТЫНХ НЬ ҮР ДҮН ТОДОРХОЙ БУС ШАЛГАЛТ ХИЙСЭН НЬ Ч ТОДОРХОЙГҮЙ ИЙМ Л МАФЫН АГР ХӨЛҮҮДИЙН ДОР ДАРЛАГДАЖ БАЙНА.

Зочин [202.55.188.91] 2020-06-03 16:52:35

Yнэн хэлсэн бна бүгд хуйлдаад ард иргэдийг хохироож бна хариуцлага тооцож арга авдаг байгуулга монголд бхгүй бна ш дээ төр н хүртэл хувийн kомпаниудад үйлчлээд ард н ашиг сонрхолын зөрчил байсаар л бна

zochin [202.9.46.178] 2020-06-03 00:44:19

neg muu kheden chenjuudiig zailuulchikhaj chadakhgui archaagui b.na daa.

Зочин [208.180.184.130] 2020-06-03 00:34:34

Дэмий юм ярьж байхаар газрын тос боловсруулах үйлдвэрээ барихыг бодооч.

Keenan [168.151.229.101] 2020-06-02 23:59:43

I have been browsing online more than 2 hours today, yet I never found any interesting article like yours. It’s pretty worth enough for me. In my opinion, if all web owners and bloggers made good content as you did, the internet will be much more useful than ever before. Ahaa, its good dialogue about this piece of writing here at this website, I have read all that, so at this time me also commenting at this place. Does your blog have a contact page? I'm having a tough time locating it but, I'd like to shoot you an e-mail. I've got some suggestions for your blog you might be interested in hearing. Either way, great blog and I look forward to seeing it improve over time. http://alexa.com


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.